Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр болох үйл явдал

10:00 цагт Сүхбаатарын талбайд Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүүхэд, залуучууд хөдөлгөөн өрнүүлнэ. Тус тайван хөдөлгөөн нь нийслэл болон төр захиргааны  байгууллагаас холбогдохх албан ёсны зөвшөөрлийг авсан болно.

11:40 цагт ХААНЫ "ХАЧИН" үзэсгэлэн нээлтээ хийнэ. Богд хааны мэндэлсний 150 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлт  Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ.

12:30 цагт Монгол Ньюс мэдээллийн төвд

Монголын ашигт малтмалын тээвэр эрхлэгчдийн "Арвин зам" холбооноос дотоодын тээвэр эрхлэгчдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа асуудлуудаар мэдээлэл хийнэ. Тодруулбал,

-Хятадууд 10 дахин бага зайд /50 км/ 2 дахин ашигтай нөхцлөөр тээвэр хийж байхад монголын үндэсний
тээвэрлэгчид 450 км газарт түүнээс бага хөлсөөр тээвэр хийж, цаашид ажиллах боломжгүй болсон, монополь байдал тогтоосон хятадууд Монголын компаниудын боломжийг булааж, нөхцөл байдал хүндэрсээр байхад "таван толгой" ХХК арга хэмжээ авахгүй байгаа зэрэг цаг үеийн ноцтой асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
Холбогдох утас: 90800007, 96112255

12:00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд нэр бүхий сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх асуудалтай холбоотойгоор МСНЭ болон мэргэжлийн зарим холбоод хамтран мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 9010-6600, 9909-796

14.00 цагт бэлгийн хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхдийг нөхөн сэргээх "Үжин" төвийн 1 жилийн ойн арга хэмжээ болно. Багшийн дээдийн хажууд байрлах "Төгөлдөр" төвийн 2 давхарт. Сэтгүүлчид та бүхэн хүрэлцэн ирж, мэдээ, сурвалжилга бэлтгэнэ үү. Холбоо барих: 86687373

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан