Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорчээ
Элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл сонслоо

Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл Элэг бүтэн Монгол” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагаас “Элэг бүтэн Монгол 2016-2020 он” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, элэгний В, С, D вирусийн тухай ойлголт, урьдчилан сэргийлэлт, эмчилгээний талаар Онцгой байдлын ерөнхий газрын нийт бие бүрэлдэхүүнд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Онцгой байдлын байгууллага “Элэг бүтэн Монгол 2016-2020 он” үндэсний хөтөлбөрийн хүрээнд алба хаагчдаа урьдчилан сэргийлэх үзлэг, элэгний өвчлөлөөс урьдчилсан  сэргийлэх тарилгад үнэ төлбөргүй хамруулсан юм. Ялангуяа онцгой байдлын салбарын алба хаагчдын дунд ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалан гамшгийн голомтод олон хоногоор үүрэг гүйцэтгэдэг, нойр, хоолны дэглэм алдагдсанаас дотор эрхтэний болон бөөр, нурууны өвчлөл ихтэй байдаг.

Тэгвэл “Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл Элэг бүтэн Монгол” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагаас Онцгой байдлын байгууллагыг “Элэг бүтэн Монгол 2016-2020 он” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудыг тэргүүлэн, идэвх санаачлагатай ажилласан, алба хаагчдын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан