Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорчээ
Сайжруулсан түлшний шошгыг шинэчилжээ


 

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэлд үндэслэн сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар хяналт шалгалтын ажлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зохион байгуулжээ.

Хяналт шалгалтаар “Таван толгой түлш” ХХК-ийн худалдан борлуулж буй сайжруулсан шахмал түлшний хаяг шошгожилт нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар үйлдвэрлэгч нь бараа, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхдээ түүнийг хэрэглэх заавар, хадгалах, тээвэрлэх, ашиглахад дагаж мөрдөх аюулгүйн зааварчилгаа, анхааруулга, үйлдвэрлэсэн он, сарыг худалдааны баримт бичиг, хаяг, шошго дээр хэрэглэгчид ойлгомжтой, хэрэглэхэд хялбар байхаар тусгана гэж заасныг мөрдөөгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах талаар Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсний дагуу тус компанийн зүгээс сайжруулсан шахмал түлшний хаяг шошгожилтод анхаарч, шаардлагын дагуу шинэчлэн өөрчилж, худалдаанд гаргаснаа мэдэгджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан