Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр болох үйл явдал

11 дүгээр сарын 11-нд болох үйл явдлын тойм:

Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг, АН, ШИНЭН-ын зөвлөл хуралдана.

09.00 цагт Монгол Улсын Консерваторид Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, МУСТА, хуучир хөгжмийн багш Д.Бодьсүрэнгийн нэрэмжит өсвөрийн хуучир хөгжимчдийн “Эгшгэн хэлхээ” анхдугаар уралдаан эхэлнэ.

10.00 цагт ХААИС-д Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхимийн нээлттэй хаалганы өдөрлөг болно.

11.00 цагт АТГ-ын Олон нийтийн төвд АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.00 цагт ЦЕГ-т мал эмнэлгийн гэрчилгээний нэгдсэн системийг ашиглан мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж бичигт ЦЕГ, Мал эмнэлгийн ерөнхий газрын удирдлагууд гарын үсэг зурна. Утас: 99061974

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 99790206, 88003942

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Хөдөлмөрийн үндэсний намаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

14.00 цагт “Буянт-Ухаа” спорт цогцолборт Азийн боксын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан