Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Хэрэглэгчдээ дээдэлсэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого” сэдэвт сургалт болж байна

 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоотой хамтран “Хэрэглэгчдээ дээдэлсэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого” сэдэвт сургалт семинарыг Улаанбаатар хотод 2019 оны 11 дүгээр сарын 11,12-ны  өдөр зохион байгуулж байна.

“Хэрэглэгчдээ дээдэлсэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого” сэдэвт сургалт Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үндэсний хөтөлбөрт тусгагдсан зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн орон нутгийн ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх, бодлогоор дэмжлэг үзүүлэх, салбарын бодлого, хууль эрх зүйн баримт бичигт хэрэглэгчийн эрхийг хамгаалах зарчмуудыг тусгах чиглэлээр хамтран ажиллах, цаашдын бодлого чиглэлээ тодорхойлох зорилготой юм.

 Сургалтын нээлтэд ХХААХҮЯ-ны ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч,  ТЗУГ-ын дарга Т.Жамбалцэрэн, ХҮХБЗГ-ын дарга Т.Гантогтох тэргүүтэй албаныхан, орон нутгийн салбар нийгэмлэгийн тэргүүн, шинжээч, ажилтан төлөөлөл оролцсон юм. 

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хэрэглэгчийг соён гэгээрүүлэх, мэдлэг, боловсрол олгох, чанар стандарт, аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг хэрэглэгчдэд нийлүүлэх, хэрэглэгчдийн эрхийг хамгаалахад олон нийт, бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, Хэрэглэгч – Төрийн байгууллага – Аж ахуйн нэгжийн гурван талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. 

  

1 Сэтгэгдэл
хамгын их ус хэрэглэдэг салбар нь хөдөө аж ахуй
Хамгийн их уншсан