Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарт 8-10 хэм хүйтэн байна

 

Өнөө  маргаашдаа нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, хүйтэн салхитай байна.

2019 оны 12 дугаар сарын 2-ны 8 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хөвсгөлийн уулсаар 15-20 хэм,  Хангайн уулархаг  нутаг, Завхан голын эх,  Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс,  Онон, Улз, Халх  голын хөндийгөөр 13-18 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр 9-14 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 8-10 хэм хүйтэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан