Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

В.Балжинням:Хорт хавдраас чандмань эрдэнэ л аварна даа

Хүүхэд залуусыг спорт, байгаль орчин, танин мэдэхүйн олон зүйлд уриалан дуудаж, өөрөө үлгэрлэж ирсэн ахмад багш В.Балжинням гуайг спортын хорхойтнууд хүндийн өргөлтийн Дэлхийн болон Азийн аварга гэдгээр илүүтэй мэднэ. Ахмад багш маань энэ удаад бидэнд нэгэн сонирхолтой мэдээлэл ирүүлснийг уншигчдадаа ямар нэгэн засваргүйгээр хүргэж байна.

“Монгол хүн усыг хүндэтгэн чандмань эрдэнэ гэж нэрлэдэг нь тун их учиртай үг.

Лавтайяа 11 төрлийн ус бий гэж ном сэтгүүлд бичсэн байдаг. Энэтхэгчүүд 14 төрлийн усыг эмчилгээнд ашигладаг гэж бичсэн нь ч бий. Япончууд усыг судлаад хаана байршуулсан, яаж харьцсанаас хамаарч кристалл бүтцийн өөрчлөлтөнд орж амьд организмд янз бүрээр нөлөөлдөгийг нотлон сурталчилж байгаа.

Устөрөгчийн хэт исэл (перекись водорода) гэгч нь молекулынх нь электрон бүрхүүлд өөрчлөлт оруулсан ус юм. 1818 онд варигийн давхар ислийг хүхрийн хүчлээр үйлчлүүлж устөрөгчийн хэт ислийг гарган авчээ. Варийг нь хүн төрөлхтөн 1602 онд гарган авч сурсан байдаг.

Устөрөгчийн хэт ислийг их, бага янз бүрийн тунгаар гарган авч болдог бөгөөд даавууны үйлдвэр, эмчилгээ, үс будалт, цахилгаан станцын реактив зэрэгт хэрэглэж байна. Устөрөгчийн хэт исэл нь хүний биед орохоороо хүчилтөрөгчийг их хэмжээгээр үүсгэдэг учир агаар сайтай газар амрахтай адил үйлчилгээтэй.

Хүчилтөрөгч ихтэй орчинд хорт хавдар үүсэхгүй гэдэг дүгнэлт гаргаснаараа германы эрдэмтэн 1935 онд Нобелын шагнал хүртсэн. Ил задгай ердийн уснаас цасны ус 10 дахин, мөсний ус 15 дахин илүү эрүүлжүүлэх чадвартай ажээ. Энэ чанар нь 24 цаг өнгөрөхөд алдагдаж ердийн ус болдог байна.

Усны шувууд ийм хайлсан шинэ ус уух гэж хавар эрт ирдэг гэж судлаачид дүгнэсэн байна. Энэ нь устөрөгчийн хэт исэл ихтэй ус гэсэн үг. Озонжсон агаарт болон шинэхэн жимс, ногоонд ч устөрөгчийн хэт исэл нэлээд агуулагддаг байна.

Монгол орон эрс тэс уур амьсгалтайн буянаар цас нь хайлж хөрсөө ариутгадаг, мал нь цас идэж өөрийгөө эрүүлжүүлдэг гэж үзэж болно. Хүн үүнээс санаа авч зуны цагт ч усыг буцалгаж ариутгаад жижгээр савлан хөргөгчинд хөлдөөгөөд, гаргаж хайлмагц нь шууд уудаг болж хэвшвэл хорт хавдраас сэргийлэх нэг боломж байгаа бус уу.

Энгийн юм агуу гэдэг үгэнд би дуртай. Эсвэл эмийн сангаас өдөр бүр хүчилтөрөгчийн коктейль гэгчийг авч ууж болно. Гэвч энэ нь стакан бүр нь 1000 орчим төгрөг учир жилд 360-аад мянган төгрөг зарцуулна.

Эсвэл эмийн санд зардаг устөрөгчийн хэт ислийг ердийн түүхий усанд хэдхэн дуслаар хийж ууж хэвшвэл жилд 3000-5000 төгрөг л зарцуулах байх даа. Энэ нь халдварласан аливаа өвчнийг эдгэрүүлэхийн зэрэгцээ хорт хавдраас урьдчилан сэргийлж чадна. Иймэрхүү маягаар хандвал Монгол улс хорт хавдраар дэлхийд тэргүүлж буй байр нь цөөхөн жилийн дотор өөрчлөгдөж, эмч нарын маань ажил хөнгөрч, эдийн засгийн асар их хэмнэлт гарна гэсэн үг.

Эмчилгээний арга хөгжиж байгаа ч өртөг зардал нь дэндүү өндөр юм даа.

Устөрөгчийн хэт ислийг эрүүл хүн ч насан туршдаа ууж байх хэрэгтэй гэж үүнийг судалдаг эмч нар бичсэн байх юм. Би Геннадий Малаховын номыг “Шидэт ус” нэртэйгээр орчуулж хэвлүүлсэн бөгөөд өөрөө 13 жил ууж байгаа хүн.

Оросын сансрын нисгэгчдийг бэлтгэдэг эмч Неумывакин хүний нүдний торлог, тархи, зүрх гурав байнга хүчилтөрөгчийн өлсгөлөнд байдаг учир устөрөгчийн хэт ислийг уухаасаа судсаар тарих нь илүү ашигтай гэж бичсэн байна билээ.

Миний орчуулсан номыг ашигласан хүмүүс ямар ч хорт хавдар устөрөгчийн хэт ислээр гучин удаа тариулахад эдгэж байна гэж надад талархлаа илэрхийлдэг. Энэ нь хорт хавдрыг эмчлэхэд арваад мянган төгрөг л зарцуулж байна гэсэн үг.

Монголын эмч нар стандарт бус эмчилгээ ярьж болохгүй гэж номлодог. Хэрэв тийм хатуу хязгаар журамтай юм бол уламжлалт анагаах ухааны сургуулиуд хаагдаж, монгол эм, тан хэрэглүүлсэн хүмүүс буруутгагдах юм биш үү.

Устөрөгчийн хэт ислийг уух, судсаар тарих эмчилгээнд би үнэхээр итгэдэг. Буруу үр дүн гарах нь хувь хүний хариуцлагаас л хамаарна. Бид дээр доргүй хариуцлага султай шүү дээ. Саяхан засгийн газрын ордонд болсон “Хавдаргүй Монголын төлөө” зөвлөлгөөнд оролцогсдын мандатны нэг талд нь зөвлөлгөөн 10 дугаар сарын 30-ны 8:00 цагт эхэлнэ гээд, нөгөө талд нь 11 дүгээр сарын 30-ны 9:00 цагт эхэлнэ гэж бичсэн байх жишээтэй.

Дэлхийн том гүрнүүд устөрөгчийн хэт ислийг сурталчлахын эсрэг байдаг.

Эхний шалтгаан нь энэ бодисоор эрүүлжвэл олон сая хүн ажилгүйднэ, эм, эмийн сан, эмийн үйлдвэр, эмч ажилгүй болно гэж үзэж буй гэдэг нь үнэний ортой. Хоёрдогч шалтгаан нь том гүрнүүд дэлхий ачааллаа даахгүй болох нь гэж үзээд хүнээ цөөлөх бодлого барьж байгаа. Иймд 21-р зуунд дэлхийн хүн амын 80 хувийг устгах нууц төлөвлөгөө зохиосон. Хэрэгжүүлэх арга нь эдийн засгаар, дайнаар, хоол хүнсээр, халдварт өвчнөөр, вакцинаар гэх мэт. Энэ тухай 2013 онд хэвлэгдсэн “Дэлхийн шинэ журам” номноос болон Джон Колеманы “Комитет-300”, Джон Перкинсийн “Эдийн засгийн алуурчны наминчлал”, Х.Болорболдын орчуулсан “Урхи”, “Мухардал” зэрэг олон номноос уншиж болно.

Устөрөгчийн хэт ислийн бас нэг гайхамшигтай сайн тал нь хүний биед азотын ислийг үүсгэдэг явдал юм. Энэ сэдвээр 1998 онд Роберт Фурчготт, Луйс Ж Игнарро, Мурад Ферид нарын бүтээл анагаах ухааны Нобелын шагналыг хүртжээ.

Хүний бие хүчилтөрөгчгүйгээр 5 минут, азотын исэлгүйгээр 5 секунд л тэсч чаддаг гэнэ. Азотын исэл нь зүрхийг хамгаалж, тархийг сэргээж, нянг устгаж, хавдрын өсөлтийг сааруулдаг юм байна. Хүчилтөрөгч ихтэй орчинд азотын исэл үүсдэг байна. Бид амьд оргонизмд хортой нөлөө үзүүлдэг азотын давхар исэлтэй андуурч болохгүй юм. Азотын давхар исэл нь агаар дахь хүчилтөрөгчийн атом азотын исэлтэй нэгдсэнээр үүсдэг хортой нэгдэл юм.

Устөрөгчийн хэт ислийг бид эмийн сангаас л бага хэмжээгээр авдаг. Саяхан би Америкт очоод устөрөгчийн хэт исэл нь нэг литрийн хэмжээтэй хар өнгийн хуванцар савтайгаар дэлгүүрт (хэдхэн центээр) зарагддаг, айлуудын гал тогоонд уух, хоол хүнс, сав суулга ариутгах зорилгоор ашиглагддагийг харлаа.

Устөрөгчийн хэт исэл нь ариутгахаас гадна эвгүй үнэрийг сайн дардаг учир цэвэрлэх байгууламжид өргөн хэрэглэх боломжтой. Иймд ОХУ-д хүмүүсийг сургалтанд явуулж Монголд устөрөгчийн хэт ислийн үйлдвэртэй болж өргөн хэрэглээнд олон түмнийг хэвшүүлмээр байна. Үүнд бас л хариуцлага чухал гэж хэлмээр байна. Аптекууд перекись водородыг 10 миллитрийн шилэнд савлаж 10 ширхэгээр нь багцалж зардаг байхад зарим шилэнд нь спирт хийчихсэн байдагсан.

ОХУ жилдээ хэдэн зуун мянган тонн өндөр тунтай (ихэвчлэн 35%-ийн) перекись үйлдвэрлэдэг. Бид заавал худалдан авдаг, тээвэрлэж ирдэг байх хэрэг байна уу.

Манай анагаах ухаанд шинийг эрэлхийлдэг, зоригтой, туршилт, нээлт хийх хүн л дутагдаад байна уу даа. Айл өрх, албан газар бүхэн ашигласан усаа ариутгадаг, цэвэрлэх байгууламжид очсон усыг нь шалгадаг, нэмж ариутгадаг болчихвол сайн сан” гэжээ.

В.Балжинням.

Утас: 94144377

1 Сэтгэгдэл
Tun ayiltai hudlaa yum surtalchilj bna. Ter americt zardag har savtai chini hunsnii zoriulaltiin yum bish ee. Iodjuulsan davs avch chadahgui bolohooroo aptekaas emchilgeenii iod huuhduuddee heregluuleed hordlogond oruulsan tuuh mongold bgaa shuu. Teren shig yum boloh ni.
Хамгийн их уншсан