Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

65 сая төгрөгөөр ариун цэврийн байгууламж байгуулжээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ууланд алхагч иргэддээ зориулан Богд Хан-Уулын Зайсан-Зүүн ширээт, Баруун ширээт, Дугуй цагааны чиглэлд байгаль орчинд сөрөг нөлөөгүй бохир цэвэрлэх байгууламж бүхий 4 улирал ашиглах боломжтой нийтийн бие засах газрыг барих ажлыг зохион байгуулсан боловч Зайсанд байрлалтай Энигма группын нутаг дэвсгэр дээрх газрын маргааны улмаас байршлыг өөрчлөн Зайсангийн эцсийн автобусны буудалд байгуулан ашиглалтад оруулсан байна. Хот нийтийн аж ахуйн зардлаас 65 сая төгрөгөөр суултууртай, угаалтууртай иж бүрэн тохижилттой ариун цэврийн байгууламжийг байгуулжээ.

Богд ууланд явган аялагчид сүүлийн жилүүдэд ихэссэнтэй холбоотойгоор тус чиглэлийн ойр орчмын бохирдол ихэсч, иргэдээс санал гомдол ихээр ирэх болсон. Цаашид уг бие засах газрыг гүйцэтгэгч байгууллага буюу Улаанбаатар шинэчлэл ХХК-аар 1 жил арчилгаа, ашиглалт хамгаалалтыг хариуцуулан тогтмол ажиллагаатай байх зохицуулалтыг хийсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан