Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ажлын хэсгийнхэн маргааш, нөгөөдөр ч ажиллана

УБЗАА-ны 6 хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр, маргааш, нөгөөдөр төвийн 6 дүүрэгт ажиллах нь. Ингэхдээ агаарын чанарыг сайжруулах бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа 100кВт дээш хүчин чадалтай тусгай зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй зуухнуудын галлагааны горим, утаа шүүгч ашиглаж байгаа эсэх, нүүрсний зарцуулалт, нөөцлөлт, иргэн, аж ахуйн нэгжүүдэд түүхий нүүрсийг худалдан борлуулж байгаа эсэхийг шалгах юм байна.

Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Э.Энхцэцэг ХУД, Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн СБД, Дотоод хяналтын хэлтсийн дарга Ц.Рэгзэдмаа БЗД, Хүнс, үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний хэлтсийх дарга Д.Оюунболор БГД, Хотын тохижилт,  цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм СХД, Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун ЧД-т тус тус ажиллаж байгаа юм байна. Шалгалтанд цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллага, агаарын бохирдлыг бууруулах газрууд хамтран ажиллаж байгаа билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан