Ой зөвхөн модны нөөц бус экосистем, иргэдийн амьжиргаа, уур амьсгалын үнэт баялаг юм
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны бэлтгэл ажлыг хангаж байна
Н.Тэгшбаяр: Туулын хурдны замын гол судалгаануудыг хийхгүйгээр тендер зарлаад 500 тэрбум төгрөг өгсөн байна
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
Өнөөдрийн байдлаар явган хүний зам дээрх гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийг эхлүүллээ
Өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн эмч, сувилагчийн хэрэгцээ өндөр байна
Энэ онд 66 га талбайг зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна
Эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх мэдээллийг нээлттэй мэдээлэх 1818.mn цахим хуудсыг хэрэглээнд нэвтрүүллээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Н.Саркози тэрбумтнаас авлига авсан хэргээр шүүхэд очно

Францын Ерөнхийлөгч асан Николь Саркози энэ долоо хоногт шүүхийн өмнө үнэнээ өчих хэрэгтэй болжээ. Түүнийг “L’Oreal” компани эзэн тэрбумтан Лилиан Бетенкуртээс их хэмжээний мөнгө авч, сонгуулийн сурталчилгаандаа ашигласан хэргээр шалгаж байгаа юм. Гэрчүүдийн мэдүүлэг, мөн Н.Саркозигийн өөрийнх нь хүлээн зөвшөөрснөөр тэрээр тэрбумтан хатагтайгаас дугтуй дүүрэн мөнгө авсан гэнэ. Тиймээс экс Ерөнхийлөгч тэр мөнгийг юунд зарцуулсан бэ гэдгээ шүүхийн өмнө өгүүлэх ёстой болж байна. Н.Саркозигийн хувьд мөнгө авснаа хүлээн зөвшөөрсөн ч үүнийг хувийн журмаар авсан гэж тайлбарлаж байгаа юм. Харин хууль хяналтынхан үүнийг “L’Oreal”-ын эзний татвараас зайлсхийсэн хэргээ даруулах гэж өгсөн авлига хэмээн үзэж байгаа аж.
Тэрбумтан Лилиан Бетенкуртийн гэр бүлд ажилладаг байсан гэрчүүдийн мэдүүлгээр бол Н.Саркози хоёр ч удаа 400 мянган евро хүлээн авсан гэнэ. Энэ хэргийг шалгах явцад хууль хяналтынхан Н.Сарки, Карла Бруни нарын гэрт нэгжлэг хийсэн юм.
Францын хууль ёсоор хувь хүмүүс улс төрийн намд жилдээ 7500 еврогоос дээш хандив өгөхийг хориглодог бол улс төрийн кампанит ажлын үеэр 4600 еврогоос дээш хандив өгч болохгүй гэж заажээ.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл