Монголбанк 7 дугаар сард 1,439.2 кг үнэт металл худалдан авлаа
16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа
Монгол Улс “COP17”-д “Тал хээрийн төлөвлөгөө”-гөө танилцуулна
Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод болгоно
Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй
Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ
Уурхайчдын гэр бүлийн гишүүд уурхайн үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцлаа
Төрийн байгуулалтын байнгын хороо 23 удаа хуралдаж, 72 асуудлыг хэлэлцэж, 4 хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын 16 төслийг батлуулжээ
Олон улсын Таеквон-догийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна
Дэлхийн цаа бугын малчдын VIII их хурал Цагааннуур суманд эхэллээ

БИРЖИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
“Эрдэнэс Тавантолгой” ХК уурхайн ачилт, тээвэр логистикийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлсний үр дүнд 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 82 мянган тонн биржийн нүүрс экспортолж биржийн тээврийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо.Тээвэр зохион байгуулалтыг сайжруулснаар 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 70 мянган тонн биржийн нүүрс экспортолсон бол 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 82 мянган тонн болгож экспортыг нэмэгдүүллээ.
Уул уурхай

НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ОЛОН УЛСЫН ISO СТАНДАРТУУДЫН II ДАХЬ ДАВТАН БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2019 оноос хойш Олон улсын Нэгдсэн менежментийн тогтолцооны ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөр эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартуудыг Франц Улсын Афнор группээс баталгаажуулан, хэрэгжүүлж ирсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөрс хуулалт, нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаанд тогтмол сайжруулалт хийж байна.
Уул уурхай

ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Пүүний барилга 97 хувийн гүйцэтгэлтэй, хаалттай бүсийн хашаа, өргөст тор, ажилчдын кемп болон бетон зуурмагийн үйлдвэрийн ажил 100 хувьтай дууссан. Арматур бэлтгэх талбай 81.5 хувь, материалын агуулах талбай 56.2 хувь, түр замын ажил 24.4 хувийн биелэлттэй байна.
Уул уурхай

ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭЛТИЙН I ШАТНЫ АУДИТ ЭХЭЛЛЭЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оноос эхлэн ISO 30400 – Хүний нөөцийн менежментийн багц стандартыг үе шаттайгаар хэрэгжүүлэн, хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байна.
Уул уурхай

268 МЯНГАН ТОНН НҮҮРС 19.3 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжаа хийж 19.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 268.8 мянган тонн нүүрс БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа
Уул уурхай

Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна
ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН УРТ ГҮҮР, ЖААЗАН ГҮҮР, УС ЗАЙЛУУЛАХ ХООЛОЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛД ШААРДЛАГАТАЙ АРМАТУР БЭЛДЭЦИЙН АЖИЛ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Уул уурхай

БНХАУ-ААС ЗАМЫН-ҮҮДЭД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР БОЛОН CRCC КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛ “ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН ТӨСЛИЙН ТАЛБАЙД АЖИЛЛАЛАА
Уулзалтын үеэр төслийн талбайн бүтээн байгуулалтын явц, хил орчмын бүсэд хэрэгжүүлж буй хамтарсан ажлууд, цаашдын зохион байгуулалтын талаар мэдээлэл солилцож, талууд харилцан санал бодлоо илэрхийлэв
Уул уурхай

“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд 4 сарын хугацаанд 2 сая тонн нүүрс тээвэрлэж, түүхэн амжилт тогтоолоо
Монголын төмөр зам” ТӨХК, “Чайна энержи коксжих нүүрс (Тяньжин)” ХХК-тай хийсэн нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээний дагуу 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр тээвэрлэлтийг эхлүүлж, өнөөдрийг хүртэл нийт 2,000,000 тонн нүүрс тээвэрлэлээ.
Уул уурхай

“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН АЖИЛЧИД ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАЛАА
Монгол Улсын Шадар сайдын 2025 оны 139 дүгээр тушаал, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн А/389 дүгээр тушаал, мөн “Гамшгийн тухай” хуулийн 34.2.2 дахь заалтын дагуу 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 05:00–06:00 цагийн хооронд улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулагдлаа.
Уул уурхай



































