Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьжээ
Гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан 2 этгээдийг Казакстан улсаас баривчлан авчирлаа
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
Иргэдийг шийдвэр гаргахад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж байна

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ӨМНӨД СУДАНЫГ ЗОРЬЖЭЭ
НҮБ-ын мандаттай Өмнөд Судан улс дахь энхийг сахиулах ажиллагаанд манай улсын наймдугаар ээлжийн цэргийн багийнхан үүрэг гүйцэтгэж байгаа. Тэгвэл цэргийн бие бүрэлдэхүүнтэй уулзахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй албаныхан Өмнөд Судан улсыг зорьжээ.
Улс төр

Л.Болд: Амийг нь тасалдаг газар гэмээр нөхцөл байдал 461-р ангид бодитой нүүрлэжээ
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд “461 дүгээр ангид ажиллалаа. Тэнд хүний эрхийн нөхцөл байдал нэлээд хүндэрснийг харлаа. Бид Эрүүгийн хууль тогтоомжуудыг шинэчилснээр Монгол Улсад эрүү, шүүлтийг байхгүй болгож, шүүхийн өмнө бүх хүн тэгш байх зарчим хэрэгжих тогтолцоог нэвтрүүлсэн гэж бодож явсан. Гэтэл бахь байдгаараа байна.
Улс төр
Автомашины улсын дугаарыг шинэчлэх асуудлыг сайдын зөвлөлийн хурлаар цуцалсан гэв
Зам, Тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Автотээврийн Үндэсний Төв ТӨҮГ, автомашины улсын дугаарын үйлдвэр, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний тээвэрлэлтийг хянаж буй Хөдөлгөөний удирдлагын төвд ажиллав.
Улс төр

У.Хүрэлсүх: Эмэгтэй хүн ойлгогдох гэж биш хайрлагдах гэж төрсөн гэдэгтэй санал нэг байдаг
Олон улсын эмэгтэйчүүдийн баяр угтсан “Сайхан монгол ээж” 1000 ээжийн баяр Төрийн ордонд болов. Энэхүү арга хэмжээг УИХ, Засгийн газрын эмэгтэй гишүүд санаачилж, Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулсан. Монгол Улсын Ерөнхий сайд хүрэлцэн ирсэн ээжүүдэд баярын мэнд хүргэж, үг хэлэхдээ охид, эмэгтэйчүүд, ээжүүдийн төлөө Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа болон төлөвлөж буй ажлын талаар танилцууллаа.
Улс төр

Өнгөрсөн онд 4373 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож 200 гаруй хүн амь насаа алджээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахалдаг Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан өчигдөр Төрийн ордонд болов. Хуралдаанаар гамшгаас хамгаалах эрх зүйн шинэчлэл, Үндэсний зөвлөлийн 2019-2020 онд хийж хэрэгжүүлэх ажил зэргийн талаар хэлэлцэв. Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагаа, иргэд, олон нийтийн оролцоо, хүчин чармайлт чухал гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэж байна.
Улс төр
УИХ-ын ээлжит бус чуулган хуралдахаар боллоо
Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр үдээс өмнө хуралдаж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 18-аас 29-ний өдрүүдэд хуралдуулахаар тогтлоо. УИХ-ын ээлжит бус чуулганы ажиллагааг 2019 оны 03 дугаар сарын 18-ны Даваа гарагийн 10.00 цагаас нээхээр болов.
Улс төр

Ө.Энхтүвшин: Газар хөдлөлт болсноос нуралт үүссэн гэдэг тайлбар хэлэх нь үнэмшилгүй
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нар өчигдөр Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн ослын голомтод ажиллаж, нөхцөл байдалтай танилцсан байгаа. Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Улс төр

Хөрөнгө оруулалттай холбоотой хэлэлцээр байгуулахдаа нэгдсэн зарчим баримтлана
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болов. Хурлаар УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн Н05/05 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1,2 дугаар зүйлийг үндэслэн "Эрдэнэт үйлдвэр" ХХК, Монголросцветмет ХХК-д зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоов.
Улс төр

Л.Оюун-Эрдэнэ:32 дугаар тэмдэглэлээр ил болсон албан тушаалтнуудыг АТГ өгнө
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар мэдээлэл хийв. Тэрээр Монгол Улсын Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрт зургаан сарын хугацаатайгаар Онцгой байдал тогтоох шийдвэр гарсан талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм.
Улс төр
Эрдэнэт үйлдвэрт зургаан сарын хугацаатайгаар Онцгой байдал тогтоох шийдвэр гарлаа
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар мэдээлэл хийв. Тэрбээр “Монгол Улсын өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 5-ны таван тоот зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн нэг, хоёрдугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрт зургаан сарын хугацаатайгаар Онцгой байдал тогтоох шийдвэр гарлаа.
Улс төр

С.Амарсайхан: Элдэв үг болон үйлдлээр ажил цалгардуулах асуудлыг хүлээн авахгүй
Нийслэлийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн анх удаа өчигдөр зохион байгуулагдав. Зөвлөгөөнд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, төр захиргааны байгууллагын 1000 гаруй удирдах ажилттан, албан тушаалтнууд оролцсон юм.
Улс төр

Шадар сайд ослын голомтод ажиллалаа
Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан дөрвөн иргэний хоёрынх нь цогцсыг гаргаж, хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нар өчигдөр ослын голомтод ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэр ослын голомтод ажиллаж байгаа шуурхай бүлгийн өргөтгөсөн хурлыг хийж, үүрэг чиглэл өгсөн юм.
Улс төр

У.Хүрэлсүх: Монгол залуусыг Их Британид боловсрол эзэмшүүлэх нь том хөрөнгө оруулалт
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Элчин сайд Филип Мэлоүнийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэрбээр манай улсад Элчин сайдаар томилогдож, үүрэгт ажлаа хүлээж аваад байгаа юм.
Улс төр

ЭЗБХ: Байнгын хорооны гишүүдийн ирц хүрээгүй тул хуралдааныг хойшлууллаа
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “Байнгын хорооны хуралдааныг чуулганы чөлөө цагт зохион байгуулж болно” хэмээн заасан байдаг бөгөөд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдахаар товлоод байв.
Улс төр

О.Баасанхүү: 461-р ангид амиа алдсан гавьяат хуульчийн асуудалд Хуульзүйн сайд хариуцлага үүрэх ёстой
ШШГЕГ-т гавьяат хуульч, шүүгч Л.Бямбаа харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Өнгөрсөн сарын 21-22-нд шилжих шөнө АТГ-аас түүнийг 48 цаг баривчилсан хэдий ч суллах хугацаа дуусахаас өмнө амь насаа алдсан юм. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулж Цагдан хорих 461 дүгээр ангид дотоод шалгалт явуулж ШШГЕГ-ын даргын тушаалаар холбогдох хүмүүст нь хариуцлага ногдуулж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэдгээ мэдэгдсэн.
Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийг төрийн мөнгөөр худалдаж авсан
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьчлалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр тус компанийн 49 хувийн хувьцааг “Монголиан коппер корпорэйшн” компани худалдан авсан 400 сая 270 мянган ам.доллараа хэрхэн бүрдүүлсэн талаарх схемийг танилцуулав.
Улс төр




























