АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

Засгийн газрыг яаралтай огцруулах шаардах бичгийг УИХ-ын дэд даргад хүргүүллээ
УИХ-ын чуулганы үеэр өнөөдөр /2019-05-31/ Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын дэд дарга Энх-Амгаланд шаардах бичиг гардууллаа. Тэрбээр хэлэхдээ: "Өчигдөр /2019-05-30/ Ардчилсан намаас "Хариуцлага нэхэх сөрөг хүчний жагсаал"-ыг орон даяар зохион байгуулсан.
Улс төр

Г.Занданшатар Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошима-тай уулзаж, санал солилцов
Японы эдийн засгийн нөлөө бүхий хэвлэл “Никкэй” сониноос Токио хотноо зохион байгуулж буй “Азийн ирээдүй” олон улсын форумд оролцож байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг энэ сарын 30-ны өдөр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошима хүлээн авч уулзав.
Улс төр

Х.Баттулга: Сайн сурах чухал ч сайн хүн болох нь түүнээс илүү чухал юм шүү
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын урчуудын эвлэлийн хороо, “Ирээдүйн Монгол” ТББ хамтран “Монголын ирээдүй Миний ирээдүй” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгууллаа.
6-9 нас, 10-14 нас, 15-18 насны ангилалд зохион байгуулсан уралдаанд нийт 1581 бүтээл ирснээс нийслэлийн дүүргүүдээс 887, орон нутгаас 694 хүүхэд өөрийн хүсэл мөрөөдөл, эх орон, байгаль экологи гээд олон сэдвийг хөндсөн зургаа ирүүлсэн юм.
Улс төр

УИХ-ын дарга “Азийн ирээдүй” олон улсын форумд оролцож үг хэллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар 2019 оны 5 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Японы эдийн засгийн нөлөө бүхий хэвлэл “Никкэй” сонины газраас зохион байгуулж буй 25 дахь удаагийн “Азийн ирээдүй” олон улсын форумд уригдаж, үндсэн илтгэгчээр оролцов.
Улс төр

Проф. Н.Лүндэндорж: Эрүүдэн шүүсээр байсан нь илэрснээр хууль, шүүхийн байгууллагад итгэх итгэл алдарлаа
- Шүүхийн салбарт миний багийн хийсэн ажил мөддөө балрахгүй. Цаг хугацаа харуулна -
Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Н.Лүндэндоржтой ярилцлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгаа энэ үед түүнтэй хууль эрх зүйн орчин, тогтолцоо, Үндсэн хуулийн өөрчлөлт зэрэг олон асуудлаар ярилцсанаа хүргэе.
Улс төр

Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хаврын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэхийг хүсэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монголын Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг 2019 оны Хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хурлаар хэлэлцүүлж батлах тал дээр тодорхой арга хэмжээ авч, идэвх санаачилга гарган ажиллахыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатараас хүслээ.
Улс төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУПХ-ны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон Улсын Парламентын холбооны ерөнхийлөгч хатагтай Габриэла Куэвасыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр ОУПХ-ны Ази Номхон далайн бүсийн II чуулганыг манай оронд амжилттай зохион байгуулсанд хатагтай Габриэла Куэвас Барронд талархал илэрхийлэв.
Улс төр

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа.
Улс төр

Р.ДАГВА:Хөшигийн хөндийн чөлөөт бүс байгуулах нь залуучуудын хүсэл мөрөөдөл
БНСУ-ын Хөгжлийн судалгааны төв, “Догва инженеринг” ХХК-ийн төлөөлөл өнөөдөр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагватай уулзлаа. Эдгээр байгууллага нь Монгол Улсад “Мэдлэг хуваалцах хөтөлбөр”-ийг 2004 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаад Барига, хот байгуулалтын яамны хүсэлтээр “Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудлын дэргэдэх ухаалаг аэро-хот” сэдвийн хүрээнд гурван төрлийн судалгаа хийж байгаа аж.
Улс төр

“Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болголоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрэл, үйлчилгээний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг нийтэд нь батлая гэж санал хураалт явуулахад гишүүдийн 77,1 хувийн саналаар батлагдсан юм.
Улс төр

“Сахал” Д.Эрдэнэбилэгийн бие мууджээ
"Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авах үйл ажиллагаа нь хууль зөрчсөн үндэслэлээр Худалдаа хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Эрдэнэбилэгийг энэ сарын 28-нд 30 хоногийн хугацаатай баривчлах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар гаргасан.
Улс төр

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлуудтай танилц
1. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын 8 гишүүн 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
Улс төр

ОХУ-ын мэдлийн орон сууцанд түрээсээр амьдардаг иргэдийн асуудлыг шийдэх боломж бүрдэнэ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн (2019.05.29) хуралдаанаар гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд 1971 оны Протокол болон 1979 оны Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын ноот бичгийн төслийг зөвшилцөв.
Улс төр

Улсын хэмжээнд нэг сая хүүхэд хүүхдийн мөнгө авна
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгөний асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, хүүхдийн мөнгийг зургаадугаар сарын 1-ний өдрөөс олгоход шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсөвт зохицуулалт хийж шийдвэрлэх, мөнгөн тэтгэмж олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг сайд Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг нарт даалгасан байна. Улсын хэмжээнд нэг сая хүүхэд хүүхдийн мөнгө авах юм.
Улс төр

Д.Сарангэрэл:Эрүүл мэндийн салбараар тоглож, улс төр хийхээ зогсоохыг шаардаж байна
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдэгдэл гаргалаа. Мэдэгдлийг нь бүрэн эхээр нь хүргэе.
“Сүүлийн өдрүүдэд Ардчилсан намын Эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Амарсанаа, Эрүүл мэндийн салбар, Эрүүл мэндийн сайд руу дайрч, доромжлон жагсаал, цуглаан хийж байгаатай холбогдуулан энэхүү албан мэдэгдлийг хийж байна.
Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: УБ хотын замбараагүй газар олголтыг цэгцэлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хотын газрыг замбараагүй, төлөвлөлтгүй байдлаар олгож эхэлсэн асуудлыг тусгайлан авч хэлэлцэж, тодорхой шийдвэрүүд гаргасан талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Улс төр

Замын-Үүдэд баригдсан барилга, байгууламжуудыг ашиглаж эхэлнэ
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ хүрээнд Замын-Үүд сум болон “Замын-Үүд” чөлөөт бүсэд ус, дулаан, цахилгаан хангамж болон ариутгах татуурга, авто зам, холбоо дохиоллын ажил хийж 2016-2018 онд Улсын комисст хүлээлгэн өгчээ. Эдгээрийн ашиглалт, үйл ажиллагааг долоодугаар сарын нэгний дотор эхлүүлэхийг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав.
Улс төр

Л.Оюун-Эрдэнэ:“Найрамдал” зусланг улсын төсөвт байгууллага болгож байгаа
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Найрамдал” зуслангийн газартай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Найрамдал” зуслангийн газарт 100 гаруй ААН-д газар олгосон асуудлыг цэгцэлж, зөвшөөрөлгүй газар барилга байшин барьсан бол нураахаас өөр гарц байхгүй. Энэ ажлыг хийхийн тулд олон нийтийн дэмжлэг хэрэгтэй болно. Мөн Засгийн газар өнөөдөр тогтоол гаргаж, “Найрамдал” зусланг улсын төсөвт байгууллага болгож байгаа.
Улс төр
























