Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьжээ
Гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан 2 этгээдийг Казакстан улсаас баривчлан авчирлаа
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
Иргэдийг шийдвэр гаргахад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж байна

Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дахин өргөн барив
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод дахин өргөн барилаа.
Улс төр

“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна
Монголын Хүүхдийн ордны түүхт 60 жилийн ойг угтан зохион байгуулж буй ажлуудын хүрээнд Монголын хүүхдийн ордон, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагааны хүртээмж чанар, үр дүнг сайжруулах зорилго бүхий “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.
Улс төр

Уул уурхайн сайд Торонтог сонирхов
“Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын 2018 оны 76 дугаар тогтоолын биелэлтийг хангах ажлын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазараар ахлуулсан төлөөлөгчид энэ сарын 9-10-ны өдрүүдэд Торонто хотноо ажиллалаа.
Улс төр

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: Зөвлөлдөх санал асуулга ардчиллыг бэхжүүлнэ
Засаглалын үйл явц дахь зөвлөлдөх ардчиллын боломж болон сорилт, Азийн улс орнууд дахь туршлагаас суралцах зорилготой "Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага" олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Номын санд өнөөдөр эхэллээ. Хурлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, МУИС хамтран зохион байгуулж байна.
Улс төр

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийг дараалсан таван жилийн цалингийн дундаар тооцно
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2018.10.10/ хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Улс төр

Хүүхдийн мөнгөний асуудлыг МАН-ын бүлгээр хэлэлцэнэ
УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэний дараа уг асуудлыг хэлэлцье” гэсэн санал гаргасан. Үүнийг уг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Улс төр
УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг Азийн паралимпийн хорооны ерөнхийлөгч Мажид Рашидтай уулзав
Энэ удаагийн наадамд Монголын баг 40 гаруй тамирчин, 20 гаруй дасгалжуулагч, багш, эмч, менежерүүдийн хамт оролцож байгаа бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөх жүдо бөхийн 66 кг-ын жинд А.Мөнхбат хүрэл медаль аваад байна.
Улс төр

Шадар сайд Ө.Энхтүвшин АНУ-ын Төрийн департаментын Туслах Төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч П.Мерфиг хүлээн авч уулзав. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, үр дүнтэй олон чухал үйл явдал болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Шадар сайд илэрхийлэв.
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай дахин уулзаж, ярилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны наймдугаар сарын 30-ны өдөр хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, ярилцсан юм.
Дээрх уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтаар яригдсан зөрчил, дутагдлуудыг арилгах, хамтарч ажиллах санал авах зэрэг асуудлаар эргэн уулзах тов гаргасны дагуу өнөөдөр дахин хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, ярилцлаа.
Улс төр

Д.Эрдэнэбат: Валютын зохицуулалтын хуульд жирийн иргэдийг дарамтлах заалт оруулахыг дэмжихгүй
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ийн ярив.
Улс төр

Д.Эрдэнэбат: 2020 оны сонгуульд зориулсан, хэт хөөсөрсөн төсвийг Засгийн газар оруулж ирсэн
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тухай, 2019 оны нэгдсэн төсвийн дагалдах хуулиудын хүрээнд Сангийн сайд болон холбогдох албаны хүмүүсийн мэдээлэлийг сонслоо. Мөн орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар ярилцлаа. Улмаар 2019 оны нэгдсэн төсвийн асуудлаар завсарлага авсан үндэслэл, орон нутгийн сонгуулийн асуудлаар УИХ дахь бүлгийн даргаД.Эрдэнэбат, Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Б.Пүрэвдорж нарын хамт мэдээлэл хийлээ.
Улс төр

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа нарын санаачилсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр (2018.10.08) Төрийн ордонд боллоо.
Улс төр

Орон нутгийн нөхөн, дахин сонгууль боллоо
Өчигдөр /2018.10.07-ны Ням гараг/ зарим газарт Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль боллоо.
Тухайлбал, Дорноговь, Сүхбаатар аймгийн ИТХ-ын 2 мандат, мөн аймгуудын 3 сум, Улаанбаатар хотын Багахангай дүүргийн ИТХ-ын 4 мандатын төлөө нөхөн сонгууль, Дорногоьв аймгийн 2 сумын ИТХ-ын 2 мандатын төлөө дахин сонгууль болж, 15 нэр дэвшигч өрсөлдсөн байна.
Улс төр































