Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа

“Тамхины эсрэг хамтдаа” аян өрнүүлж байна
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг Монголын үндэсний их сургуультай хамтран “Тамхины эсрэг хамтдаа” аян өрнүүлж эхэллээ. Аян гуравдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм байна. Учир нь, эл өдөр шинээр баталсан Тамхины тухай хуулийг мөрдөж эхлэх юм. Аяны хүрээнд маргааш “Тамхины эсрэг хамтдаа” уриан дор 1000 оюутан жагсаал хийх юм байна.
Нийгэм
Цагдаагийнхан банкинд халдсан бүлэг хулгайчийг баривчлав
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат Номгон тосгонд оршин суудаг Н, Б, Х нар нь хамтарч Сэлэнгэ аймгийн Цагаан толгой, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд байрлах дэлгүүр болон Орхон аймгийн Хүнсний дэлгүүр, ломбардаас электрон бараа, алт, үнэт эдлэл, архи, гутал хувцас, тамхи, гоо сайхны бараа зэрэг эд зүйл хулгайлж иргэдэд онц их хэмжээний хохирол учруулсан байна.
Нийгэм

Ц.Шинэбаярын тэнсэн харгалзах ял хэвээрээ үлдлээ
МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 13-нд гэрээс нь баривчлах үед цагдаагийн албан хаагчдын өөдөөс салаавч гаргаж, ажил үүрэгт нь саад урчуулсан гэж Ц.Шинэбаяр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ хэргийг Хан-Уул дүүргийн шүүх хэлэлцэж түүнд нэг жилийн тэнсэн харгалзах ял оногдлуулаад байсан юм. Харин түүний өмгөөлөгч үүнийг үндэслэлгүй гэж үзэн нийслэлийн шүүхэд давж заалдсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлджээ.
Нийгэм

Автобусны буудлуудаа амилуулъя
Автобусны буудлын стандартад зааснаар зогсоол хоорондын зай нь 20-30 метр байх бөгөөд сандал, саравч, мэдээллийн самбар зайлшгүй байх ёстой хэмээжээ. Гэтэл хөрөнгө мөнгөтэй холбоотой юу эсвэл хотын төвийн автобусны буудлыг тохижуулах ёстой гэж заасан уу захын хорооллынхон хэзээ сайхан буудалтай болох бол хэмээн хүлээсээр...
Нийгэм

П.Ганхуяг: Орон нутагт өгсөн эрх мэдлийн хэрээр хариуцлага тооцох ёстой
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс орон нутагт төсвийн эрх мэдэл шилжсэн.
Ингэснээр тухайн сум, багийн нийт төсвийн 20 хувийг иргэдээс авсан саналын дагуу тохижилт болон бүтээн байгуулалтын ажилд зарцуулах юм. Энэ талаар болон бусад асуудлаар Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягтай ярилцлаа.
Нийгэм

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмыг баталлаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан болж байна. Энэ удаагийн хуралдаанаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам”, ”Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах журам” болон “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг батлах тухай асуудлуудыг хэлэлцэв.
Нийгэм

Автобус-3 компани ажил хаяж, тэдний оронд өөр автобус явуулжээ
“Автобус-3” компанийн “Бэлх-Мишээл экспо”, “Бэлх–Вокзал”, “Тоосгоны үйлдвэр-ботаник”, “Тоосгоны үйлдвэр- 3, 4 хороолол” чиглэлд явдаг автобусны жолооч нар өнөөдөр ажил хаяжээ. Ажил хаясан шалтгаан нь автобусны тасалбарын үнийг нэмэгдүүл гэсэн шаардлага тавьж байгаа аж.
Нийгэм

Т.Аятунгаагийн хүүхдэд Монголын төр анхаарал хандуулах уу
Мисс монголиа наадамд оролцож шилдэг 20-д багтсан ч “од” болж чадаагүй Т.Аятунгаа интерполоор хайлгаад л “од” боллоо. Ингэхдээ бүр дэлхийн хэмжээнд яригдахаар боллоо. Гэхдээ мэдээж муугаараа. Түүнийг хүүхдээ шидсэн, үхэх ёстой гэж заналхийлсэн нь эх хүнээс гарамгүй ааш аяг болохыг цахим орчинд түүний тухай мэдээ, материалыг үзэж байгаа хүн бүхэн хэлж байна.
Нийгэм

Аятунгаагийн охины эцэг Чарльз Эдвард манай сайтын асуултад хариуллаа
Интерполоор эрэн сурвалжлагдаж буй Т.Аятунгаагийн хүүхдээ алдсан, нөхөр нь авч яваад сураггүй болсон гэх мэдээлэл худал гүтгэлэг болохыг түүний охин Тэргэлсарын эцэг Чарльз Эдвард Красни өөрийн “Facebook” хуудаст цувралаар нийтэлсэн бичиг баримтаар харуулсан билээ. Т.Аятунгаад хүүхдээ хөнөөхийг завдсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэснийг нотлох прокурорын баримт бичиг, баривчлах шүүхийн тогтоол болон хүүхдийнх нь гэмтлийг оношилсон эмнэлэгийн бичгийг ч нийтэлсэн юм.
Нийгэм

Т.Аятунгаагийн нөхөр гэх Чарльз Эдвард “Facebook” хуудсаа хаажээ
Т.Аятунгаагийн нөхөр, хүүхдийн эцэг гэх Чарльз Эдвард хоёр хоногийн өмнө фэйсбүүк хуудас нээж сүүлийн үед гараад байгаа мэдээллийн эсрэг няцаалт хийх зорилгоор хүүхдийнхээ зураг болоод холбогдох материалыг оруулсан. Тухайлбал, хүүхдийнхээ эрүүл саруул торниж байгаа зургийг, Т.Аятунгаагийн интерполоор хайж байгаа бичиг, Филлиппиний шүүхээс гарсан тогтоол зэргийг оруулж олонд ил болгосон.
Нийгэм

Аятунгаа хийгээд Монгол дахь хүүхдийн эрх
Филиппин эртэй ханилж яваад есөн сартай хүүхдээ “Энэ хүүхэд үхэх ёстой” гээд хана руу шидсэн 22 настай Тодруулын Аятунгаа гэдэг хүүхний тухай л шуугьж байх шив дээ. Хэргийн гол нь Филиппиний хууль тогтоох байгууллага түүнийг хүүхэдтэй зүй бусаар харьцсан гэж буруутгаж байгаа тухай гадаадын сайтууд бичиж байна.
Нийгэм

Жолооч нараа тамхиа болиоч ээ...
Өнөөдөр хот, хөдөө гэлтгүй нийтийн тээврийн хэрэгслээр өдөртөө хэдэн зуун хүн үйлчлүүлж яваа. Олон зуун хүн бужигнаж байдаг болохоор өдөр болгон л их, бага гэлтгүй зөрчил, хэрүүл, маргаан, үл ойлголцол гарч байдаг нь ойлгомжтой. Эдгээрийн гол баатрууд нь дийлэнхдээ кондуктор болдог. Гэхдээ том оврын автобусны кондукторт хир халдаамааргүй
Нийгэм

Хүрээгээ тэлэхийн дон
Ямарваа нэг ажил хэрэг, бизнесийг амжилттай өрнүүлэх, хөгжүүлэхэд танилуудын сүлжээ маш чухал үүрэгтэй. Ингэж танилын хүрээгээ тэлэхэд “Facebook”, “Twitter” гэх мэт олон нийтийн сүлжээ асар чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч заримдаа танилын хүрээгээ тэлэх, шинэ холбоостой болох гэсэн хандлага нь зорилгодоо хүрэх хэрэгсэл байхаа болиод өөрөө зорилго болж эхэлдэг аж.
Нийгэм

Аятунгаагийн экс нөхрийн Facebook хуудсандаа хамгийн сүүлд оруулсан мэдээлэл
”Аятунгааг Филиппинд улсын хуулийг бүдүүлгээр зөрчиж Тэргэлсар охинтой хэрцгий харьцан Хүүхдийн эрхийн хуулийг зөрчсөний төлөө эрүүгийн хариуцлагад татахаар боллоо. Үүний дээр энэ эмэгтэйд эмнэлэгт хийгдсэн видео бичлэг дээр үндэслэн Тэргэлсард биеийн гэмтэл учруулсан гэдгээр 7610 зүйл ангиар ял тулгалаа.
Нийгэм

Т.Аятунгаагийн алга болсон гэх охин эрүүл саруул, аавтайгаа амьдарч байгаа гэнэ
Т.Аятунгаатай холбогдох учир битүүлэг хэргийн үйл явц өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрээр бичигдэж байна. Хамгийн сүүлд манай сайтын хүргэсэн дэлгэрэнгүй мэдээллийг олон уншигч уншсаар байна. Олдохгүй байгаа хүүхдийн эцэг Чарльз Эдвардын өчигдөрхөн “Facebook” хуудсандаа нийтэлсэн шүүхийн бичиг баримтад дурдсанаар өөрийгөө хохирогч гэх Т.Аятунгаа
Нийгэм





























