Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа

Дэлгүүрт архигүй, гудамжинд тамхигүй өдөр
Өнөөдрөөс Тамхины тухай хууль хэрэгжиж эхэлж байна. Албан байр, олон нийтийн газар, баар, зоогийн газар, автобусны буудал, сургууль соёлын байгууллагаас 500 метрийн зайд тамхи татаж болохгүй нь. Ер нь тав алхаад л нэг сургууль соёлын байгууллага байдаг манай нийслэлд гудамжинд тамхи татах аргагүй болж байна.
Нийгэм
Олон улсын сорьцын хяналтын байгууллагад элсчээ
Олон улсад сорьцын хяналтын Венийн конвенц, Олон улсын сорьцын хяналтын байгууллагуудын холбоо гэсэн хоёр байгууллага хамтарч үйл ажиллагаагаа явуулдаг аж. Манай Сорьцын хяналтын хэлтэс 2012 онд дээрх холбоонд гишүүнээр элсэх тухай саналаа илгээж холбоо тогтоосны дагуу энэ оноос гишүүнээр элсч үйл ажиллагаанд нь оролцож эхлээд байна.
Нийгэм

С.Очирбат: Дахин төлөвлөлтийг захирагчийн ажлын албаныхан хэрэгжүүлнэ
Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах кампанит ажлыг энэ хавраас өрнүүлэх гэж байна. Ингэхдээ дүүрэг бүрт Захирагчийн ажлын албаны салбар нэгжийг байгуулж, хотын удирдлага, оршин суугчдыг холбох гүүр нь болох юм. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатаас тодрууллаа.
Нийгэм

Б.Бадрал: Хаана ямар байршилд байгаагаас хамаарч сурталчилгааны самбаруудын үнийг нэмсэн
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт зар сурталчилгааны самбар байрлуулахад дагаж мөрдөх журмыг хэлэлцэн баталсан. Энэ журмын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралтай ярилцлаа.
Нийгэм

Финляндад насанд хүрээгүй хүүхэд тамхи татвал хорих шийтгэлтэй
Тамхи татахыг зөвшөөрсөн газар: Олон нийтийн газраас зайтай ил газар, гэртээ.
Зөрчсөн тамхичдад ноогдуулах торгууль: 50-150 евро, насанд хүрээгүй хүүхэд тамхи татсан тохиолдолд хорих шийтгэл ногдуулдаг.
Өнөөдөр ард иргэддээ санаа тавьдаг төртэй орон болгоныг хамраад байгаа тамхи таталт, тамхичдын эсрэг хуулийн давалгааны эхлэлийг Финлянд тавьж байсан юм. Энд тамхины эсрэг хуулийн заалтууд нь хамгийн хатуу.
Нийгэм

Жолооч
Саяхан нэг танилын маань ах хурд хэтрүүлж явсан жолоочийн машинд мөргүүлж, сэхээний тасагт хэд хоног ухаангүй хэвтэж байгаад бурхан болсон гэнэ. Бас дөрөвхөн настай хүүхэд автобусанд дайруулж, харамсалтайгаар амиа алдахад жолооч нь согтуу байсан бололтой. Тэр ослыг хэн нэгэн хүн баримтжуулж, нүд хальтрам дүр зургийг бичлэг болгон олонд түгээжээ.
Нийгэм

Мазаалайд зориулсан 10 тонн тэжээлийг хүргэхээр явлаа
Монголын их говийн бэлгэдэл болсон ховор амьтдын нэг мазаалай ичээнээсээ гарах цаг хаяанд иржээ. Тиймээс хаврын тарчиг үед хүнс, тэжээл тавьж 22 ширхэг үлдсэн мазаалайг хамгаалах ажил эхэллээ. “Үндэсний бахархал мазаалай” ТББ мазаалайд өгөх нэмэлт тэжээлийг хариуцан ажилласан.
Нийгэм

Гадаадад үйлдсэн гэмт хэрэгт Монголын хууль үйлчлэхгүй гэх нь зөв үү
Иргэний бүртгэлийн байгууллагаас гаргасан судалгаараар монголчууд дэлхийн 76 орны иргэдтэй худ ураг барилцсан байдаг. Гадаадын иргэдтэй ханилсан монгол иргэдийн 95 хувь бүсгүйчүүд. Харийн эр дагаж, хангалуун амьдрахыг хүссэн зарим бүсгүйн тухай хар бараан мэдээлэл байсхийгээд л дуулдаж, монголчуудын зүрхийг шимшрүүлдэг.
Нийгэм

Н.Энхбаярыг хоёрдугаар эмнэлэгт шилжүүлжээ
Зайсан дахь ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр хорих ангид ял эдэлж байсан Н.Энхбаярыг өчигдөр шөнө Улсын клиникийн хоёрдугаар эмнэлэгт шилжүүлсэн гэдгийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба хэллээ. Одоогоор ялтан Н.Энхбаярын биед эмч нар үзлэг хийж байгаа аж. Харин маргаашнаас эмчилгээ хийх аж.
Нийгэм
Ярианы төлбөрийг секундээр хэмжинэ
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас үүрэн холбооны оператор компаниудад шалгалт хийж ярианы төлбөрийг минутаар тооцох нь иргэдийн халаас руу гараа дүрж байгаа хэлбэр гэж үзсэн. Тиймээс ярианы төлбөрийг секундээр тооцохыг үүрэг болгож зургаан сарын хугацаа өгсөн. Энэ хугацаанд үүрэн холбооны операторууд техникийн шийдлээ бэлтгэжээ. Тэгвэл ирэх сарын 1-нээс таны ярианы төлбөр секундээр тооцогдох нь.
Нийгэм

11 хойлог шувууны мах хил давуулахаар завджээ
Хилийн 0130 дугаар ангийн Булган шалган нэвтрүүлэх боомтоор хоёрдугаар сарын 20-ны өдөр тус боомтын гаальд галчаар ажилладаг М.Анхбаяр нь Истана маркын 26-89 ХОҮ улсын дугаарын автомашины түлш хадгалах саванд сэжиг бүхий зүйл нуун хил давуулахыг завдах үед нь хилчид саатуулан шалгажээ.
Нийгэм

Чоно агнахаар хил зөрчив
Хилийн 0311 дүгээр ангийн хариуцсан хэсгээр хоёрдугаар сарын 19-ний өдөр хилийн дугаар тэмдгийн чиглэлээр Монгол Улсын талаас ОХУ-ын тал руу морин уналгатай хоёр хүн хил зөрчсөн ул мөрийг хилчид илрүүллээ. Хил зөрчигчдийг буцан орж ирэх үед нь хилчид отолт хийн саатуулсан байна.
Нийгэм

Тэр үргэлж эхний эгнээнд явсан...
Бараг зургаан жилийн өмнө тэр “Би энэ ажилдаа үнэхээр дуртай. Хэзээ ч түүртэж, төвөгшөөж, ядарч, халгаж үзээгүй. Гэхдээ миний ажил хүссэнээ хийх эрх чөлөө хангагдсан үед л хамгийн сайхан байдаг...” хэмээн ярьж байсан юм. Үнэхээр ч тэр хэзээ ч сэтгүүлчийн ажлаас халгаагүй. Сэтгүүлзүйн талбарыг фронттой зүйрлэвэл тэр хэзээ ч хоёрдугаар эгнээнээс урагш зүтгээгүй. Тэр дандаа өмнө нь явжээ.
Нийгэм
“Жи энд Ю Гоулд” компани байгаль орчинд учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрсөнгүй
Сүхбаатар дүүргийн шүүх өчигдөр Баянхонгор аймгийн аймгийн Гурванбулаг сумын Засаг дарга Д.Банзрагч, ИТХ-ын дарга Б.Пүрэвсэнгэ нарын нэхэмжлэлтэй “Жи энд Ю Гоулд” компанид холбогдох байгаль орчинд сүйтгэж, их хэмжээний хохирол учруулсан хэргийг хэлэлцлээ.
Нийгэм






























