Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ

Нэг хүртэлх насны хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөр өвдөх нь их байна
Нийслэлд бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл, хүндрэл ихсэж байгаатай холбогдуулан өрх, дүүргийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн нөхцөл байдал, ажиллах цагийн хуваарийн талаарх мэдээллийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс хүргэж байна.
Нийгэм

Биеийн тамир, спортын салбарт тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо
Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын үйл ажиллагаа болон тус салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцэх уулзалт боллоо. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, дүүргүүдийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч нар болон НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд болон албаны хүмүүс оролцсон юм.
Нийгэм

Зуух пийшингийн таталт багасах тул битүүмжлэл муутай байвал угаартах эрсдэл үүснэ
2019-2020 оны өвөл нийслэлийн хэмжээнд 979 өрхийн 2568 иргэн угаарын хийнд өртсөн гэх судалгаа гарчээ. Судалгааны 17,8 хувийг зуух пийшингийн битүүмжлэл муу, 10,4 хувийг зуух яндангийн холбоос засвартай, 9,6 хувийг зуух, яндангаа хөөлөөгүй битүүрсэн,16,8 хувийг яндангийн сойлтоо хаасан байдалтай байжээ. Ийм иргэдийн хувьд зуух яндангаа хөөлөх, битүүмжлэл засварыг хийж тогтмол шалгах хэрэгтэй.
Нийгэм

Д.Сумъяабазар: Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхэд Азийн хөгжлийн банктай хамтрах саналтай байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Азийн хөгжлийн банкны ерөнхий менежер М.Тереса Хо, Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Нийгэм

Төлөвлөгөөт хяналтаар 66 албан тушаалтны ХОМ-ийг хянан шалгав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 3 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 330 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 173 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 157 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Нийгэм

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баттөр иргэдтэй уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг даргын орлогч болон Ерөнхий архитектор, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга нарын иргэдтэй уулзах хуваарийг баталсан.
Нийгэм

А.Бүрэнбаатар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын захиалгаар нэвтрүүлэг бэлдэж дундаас нь ашиг хүртсэн байж болзошгүй нь
МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг АТГ-аас түр саатуулж, мэдүүлэг авсан талаарх мэдээллийг өчигдөр бид хүргэсэн. Тэгвэл түүнийг ийн шалгах болсон нь хэд хэдэн шалтгаантай аж. Эх сурвалжийн мэдээлснээр албан тушаал, эрх мэдлийн байдлаа увруулан ашиглаж бусдад давуу байдал олгож, худалдан авалтуудыг хувийн ашиг сонирхлоор хийсэн байж болзошгүй олон үйлдлээр шалгагдаж байгаа аж
Нийгэм

Шилдэг багш нарын ур чадвар, заах аргыг өвлүүлэх, сурагчдын хоцрогдол арилгахад хамтран ажиллана
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Хүртээмжтэй боловсролын төлөөх Эрдэм холбоо ТББ, “Elab education academy”-ийн Elab төслийн зохицуулагч Э.Санжсүрэн нар өнөөдөр 2021-2025 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Нийгэм

Нийслэлийн хэмжээнд халиа тошин арилгахад жил тутамд 200 сая гаруй төгрөг зарцуулж байна
Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд үер усны аюултай бүс, голын ай сав, үерийн байгууламж орчимд аж төрж буй 2800 гаруй өрх байна. Тэдгээр өрхийн олонх нь зөвшөөрөлгүй бөгөөд болзошгүй аюулаас сэргийлж шилжин суурьших шаардлагыг ч үл тоон аж төрсөөр өнөөг хүрчээ.
Нийгэм

Элчин сайд нар Булган аймгийн Хишиг-Өндөр суманд зочилж төслийн үйл ажиллагаатай танилцана
Европын холбооноос Монголд улсад суугаа элчин сайд Аксель Никейз , БНЧУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Ян Вытопил болон Бүгд найрамдах Польш улсаас Монгол улсад суугаа Бүрэн эрхт элчин сайд ноён Кшиштоф Бойко нар Булган аймагт айлчилж байна. Энэхүү дээд түвшний айлчлалын зорилго нь МУ дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төсөл хэрэгжиж буй Булган аймгийн Хишиг-Өндөр суманд зочилж төслийн үйл ажиллагаатай танилцана.
Нийгэм

Сургуулийн автобусыг хоёр чиглэлд нэмлээ
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Сургуулийн автобус төслийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хүрээнд сурагчдын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн автобусны тоог нэмэгдүүлэх ажлыг тухай бүр нь зохион байгуулан ажиллаж байна.
Нийгэм

МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг дөнгөж сая АТГ-аас саатуулсан байна
МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг дөнгөж сая АТГ-аас саатуулсан байна. А.Бүрэнбаатар HD Монгол телевизэд нийгэм улстөрийн нэвтрүүлгүүд хөтөлж олны танил болсон. Мөн МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярыг огцруулж, сэтгүүлчдийн онц их хурал хуралдуулах талаар мэдэгдэл хийж, олны анхаарлыг татаж байсан юм. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
Нийгэм




























