Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ

Баянгол дүүрэг 20000 гаруй өрхийг шинжилгээнд хамруулж дуусгажээ
Баянгол дүүрэгт “Нэг өрх-Нэг иргэн” тандалт, илрүүлгийн шинжилгээ авах ажлыг хэрэгжүүллээ. Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн хэмжээнд “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээг 2020 оны 12 дугаар сарын 04-10-ны хооронд 20000 гаруй өрхийг хамруулахаар болсон.
Нийгэм

ОХУ-ын эмийн компаниас "Авифавир"-ыг Монголд нийлүүлэх хүсэлт тавьжээ
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын эм бэлдмэл, биотехнологийн томоохон групп "ХимРар" компанийн үйл ажиллагаатай танилцжээ. Энэхүү компани нь COVID-19-ийн эсрэг амбулаторийн болон клиник эмчилгээнд ашиглагдаж байгаа "Авифавир" эмийг үйлдвэрлэж байгаа юм.
Нийгэм

Өвөрмонголын иргэн Х.Цанаа УОК-д 40 сая төгрөг хандивлалаа
Монгол Улсад коронавируст халдвар тархсан энэ үед ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлсэд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлэн Өвөрмонголын иргэн Х.Цанаа 40 сая төгрөгийн мөнгөн хандивыг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.
Нийгэм

А.Амбасэлмаа :Сэлэнгэ аймаг дахь хавьтлын давтан шинжилгээгээр 1 хүнд коронавирус илэрлээ
2020 оны 12-р сарын 7-ны өдөр нийт 27488 хүнд PCR шинжилгээ хийлээ. Үүнээс 1 хүнд коронавирус илэрлээ. Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Архангай аймгуудад шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй.
Нийгэм

Халиа дошин үүсч 28 айлын хашаа усанд автсаныг сувагчлах арга хэмжээ авч байна
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн булаг гэх газар хөрснөөс булгийн ус хальж тус орчимд 400 метр урт буюу 28 айлын хашаа хороо, гудамж бүхэлдээ усанд автаж халиа дошин үүссэн. Тиймээс Нийслэлийн Захирагчийн ажлын албаны өгсөн чиглэлийн дагуу шуурхай бригад ажиллаж байна.
Нийгэм

Коронавирус туссан өвчтөний 80 хувь нь өөрийн дархлаагаар эдгэж байна
ДАРХЛАА гэхээр ургамал, хүн амьтны бие организмыг гадаад орчны хөнөөлт довтолгооноос хамгаалдаг, нян бактери, вирусийг шууд устгалд оруулж байдаг дотоод бодис юмуу даа гэсэн ойлголт л хүмүүсийн тархинд зоолттой суусан байдаг.
Нийгэм

Товчоодоор нэвтэрсэн 10775 зорчигчоос сэжигтэй тохиолдол илрээгүй байна
Хөл хорионы өдрүүдэд нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд үргэлжлүүлэн хяналт тавин ажиллаж байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор зөвхөн үл хязгаарлалтад багтсан аж ахуй нэгж болон шинжилгээнд хамрагдсан хөдөө орон нутгийн иргэд нэвтэрч байгаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 1460 тээврийн хэрэгслээр 3056 зорчигч хот руу нэвтэрчээ. Харин 2088 тээврийн хэрэгслээр 7719 зорчигч хотоос гарсан байна. Нийт 10775 зорчигчид эрүүл мэндийн хяналт тавьж ажиллахад сэжигтэй тохиолдол илрээгүй байна.
Нийгэм

Төрөлжсөн төв болон дүүргийн эмнэлгүүдэд нэмэлт 175 амьсгалын аппаратыг хүлээлгэн өглөө
Ковид-19 цар тахлын үед Эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах ажлын хүрээнд эрчимт эмчилгээний тасгуудын хүчин чадлыг шат дараатай сайжруулж байна. Ковид-19 халдварын үед эрчимт эмчилгээний тасгуудыг орны хүчин чадлаас нь хамааран амьсгалын аппаратаар хангах ажлууд улсын хэмжээнд хийгдэж байна.
Нийгэм

Эрээнцав боомтод шуурхай бүлэг ажиллаж байна
Улсын Онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон шуурхай бүлэг нь Дорнод аймгийн Чулуунхороот суман дахь Монгол Улс, ОХУ-ын хилийн Эрээнцав төмөр замын боомтыг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс нээн ажиллуулахтай холбогдуулан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахал хүн амын дунд тархахаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, боомтын аюулгүй байдлыг хангуулах талаар хяналт тавьж, заавар, зөвлөмж өгч, холбогдох зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.
Нийгэм

ДОТООДЫН ХАЛДВАР 439, НИЙТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР 887 БОЛООД БАЙНА
"2020 оны 12-р сарын 6-ны өдөр 38 тохиолдол илэрсний 32 нь Улаанбаатарт байна. Үүнээс 29 нь халдварын ойрын хавьтлууд үлдсэн 3 нь эрүүл мэндийн ажилтан байна. Мөн Сэлэнгэд 2, Дорноговь 3, Орхон аймагт 1 тохиолдол шинээр нэмэгдэж, дотоодын халдварын тоо 439, манай улсад бүртгэгдсэн халдвар 887 болоод байна.
Нийгэм

Хан-Уул дүүрэг “Нэг өрх-Нэг иргэн" шинжилгээнд 1875 иргэнийг хамруулжээ
Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр “Нэг өрх – Нэг иргэн” коронавирусийн илрүүлэг шинжилгээнд иргэдийг хамруулах аяны хүрээнд Хан-Уул дүүргийн 4, 5, 9, 10, 16, 21 хорооны нийт 6000 гаруй иргэнийг 2020 оны 12 дугаар сарын 04-11-ний хооронд төлөвлөн ажиллаж байна. Тэгэхдэээ халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс нэг иргэнийг коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулах юм.
Нийгэм

































