БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Улаанбаатарт 6-8 градус хүйтэн байна
Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн-Бэлчир орчим, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.
Нийгэм

Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад мэдэгдэл хүргүүлжээ
Шинэ коронавирусийн халдвар дэлхий дахинд хурдацтай тархаж байгаа тул Засгийн газрын хуралдаан, Улсын Онцгой комиссын хуралдаанаас бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 2-н хүртэл зогсоох шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэртэй холбогдуулж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сургууль, цэцэрлэгийн удирдлагад дараах мэдэгдлийг хүргүүлсэн байна.
Нийгэм

“Хоггүй шинэлцгээе” аян үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу нийслэлийн хэмжээнд хог хаягдлын цэвэрлэгээ үйлчилгээ, цуглуулалт, тээвэрлэлийг эрчимжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэрээр “Хоггүй шинэлцгээе” аяныг зохион байгуулахаар болсон.
Нийгэм

Хилийн боомтуудад хяналтыг чангатган ажиллаж байна
Шинэ төрлийн коронавирүс “2019 nCoV”-ийн өвчлөл нэмэгдэж, дэлхий хэд хэдэн оронд өвчлөлийн тохиолдол бүртгэгдэн, өвчний мэдээлэл тогтмол шинэчлэгдэж байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас орон нутаг, хилийн боомтууд дахь мэргэжлийн хяналтын газар, албад, аймаг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын албан тушаалтнуудыг хамруулан гурав дахь удаагийн цахим сургалтыг ХӨСҮТ, ЗӨСҮТ-тэй зохион байгууллаа.
Нийгэм

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл Ерөнхий захирал Л.Нинжжамцын хөдөлмөрийн гэрээг 3 жилээр сунгалаа
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Уг хуралдаанаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамцын хөдөлмөрийн гэрээний биелэлт, 2016-2019 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн байна. Ийн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл Ерөнхий захирал Л.Нинжжамцын хийсэн ажлын үр дүнг “Хангалттай сайн” хэмээн дүгнэж, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн дагуу Ерөнхий захирлын хөдөлмөрийн гэрээг 100 хувийн саналаар гурван жилээр сунгах шийдвэр гаргалаа.
Нийгэм

Ирэх сарын 1-нээс шилжилт хөдөлгөөн хийхгүй
Ирэх сарын 1-нээс дотоодын шилжин суурьших хөдөлгөөнийг хязгаарлана. Тодруулбал, өнгөрсөн онд баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 1-нээс хязгаарлахаар хуульчилсан. Энэ дагуу ирэх сарын 1-нээс шилжилт хөдөлгөөн хязгаарлах юм. Хуулийн дагуу бол шилжилт хөдөлгөөний хязгаарлалт долоодугаар сар хүртэл үргэлжилнэ.
Нийгэм

Угаарын хий мэдрэгчийг зааврын дагуу ашиглах хэрэгтэй байгааг анхаарууллаа
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийлээ.
Нийгэм

Иргэд хүссэн хувийн эмнэлгээрээ үйлчлүүлэх боломжтой боллоо
Эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий төрийн болон хувийн эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээний зардлыг 300 мянган төгрөг, хувийн хэвшлийн эмнэлгүүд 175 мянган төгрөгийн санхүүжилт авдаг байсан бол "ЭМДҮЗ 28 дугаар" тогтоолоор ижил санхүүжилттэй буюу 400 мянган төгрөг болгож нэмэгдүүллээ.
Нийгэм

Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 23. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн дунд улаан хулгана сарын Билгийн тооллын 29. Бархасвадь гараг. Суулга одтой, есөн улаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр.
Нийгэм

Я.Амаржаргал: 90 мянган хүний шинжилгээний хариу буруу гарсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал В, С вирусний илрүүлэг шинжилгээ хийлгэсэн 90 мянган хүний хариу худлаа гарсан гэх мэдээлэлд тайлбар өглөө.
Тэрбээр ““Элэг бүтэн Монгол” бол хамгийн сайн хэрэгжиж байгаа хөтөлбөр. 2.7 сая хүнээ 2.5 жилийн хугацаанд энэ шинжилгээнд хамруулах ёстой. Одоогоор 1.3 сая хүн энэ шинжилгээнд хамрагдсан байна. Тэдний 10 орчим хувь нь С вирус, найм орчим хувь нь В вирусний халдвартай гэж гарсан.
Нийгэм






























