Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорчээ
Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ДАВЛАГАА 2026" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
Г.Хишигсайхан Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ

Дуучин Б.Амархүүд 2 жилийн хорих ял оноолоо
Дуучин Б.Амархүү өнгөрсөн сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө нэгэн зочид буудлын гадна зогсоолын талбайд өөрийн машиндаа хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байхыг нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад үйлдэл дээр нь илрүүлсэн байдаг. Нийслэлийн прокурорын газраас дуучин Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Өнөөдөр шүүх хурал болж Б.Амархүүд 2 жил хорих ял оноолоо.
Нийгэм

Хүндэтгэлийн чуулганаар Ц.Баасанжавт “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ” гардууллаа
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийслэлийн 380 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн чуулган өнөөдөр боллоо. Хүндэтгэлийн чуулганы эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн илгээлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн уншиж танилцуулсан юм.
Нийгэм

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАГДЖЭЭ
Иргэний нисэхийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдаж дуусжээ. Тус газрын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсэг энэ оны зургаадугаар сард байгуулагдаж улмаар 30 гаруй ажил тусгагдсан төлөвлөгөөг долоодугаар сард батлуулан бэлтгэл ажлыг эхлүүлсэн юм. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд энэ аравдугаар сарын нэгэн гэхэд 100 хувь биелэгджээ.
Нийгэм

Өнөөдөр болох үйл явдал
Сүхбаатарын талбай дээрээс 3 цуврал сансрын бөмбөлөг хөөргөх гэж байна. Энэ нь Монголын Сансрын Судалгаа Хөгжүүлэлтийн Төв (МАРСА)-гаас олон нийтэд хандаж буй анхны ажил бөгөөд Монгол Улс Нийслэлийнхээ төв талбайгаас сансрын бөмбөлөг хөөргөж буй дэлхийн анхны улс болох юм.
Нийгэм

Хятад улсын ирэн хууль бус үйлдлийг таслан зогсоожээ
Энэ сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн нутаг дэвсгэрт байрлах "Жаргалант апартмент" хотхонд Хятад улсын иргэн Хосбаяр гэгч мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүйгээр эмчилгээ хийх гэж байсныг тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Ц.Алтантуяа, Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Б.Цэвэгсүрэн нар зогсоожээ.
Нийгэм

Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажиллагааны тоймыг танилцууллаа
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.
Хэвлэлийн бага хурлын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, референт Э.Ганцэцэг нар "Монгол Улсын шүүхийн 2019 оны гуравдугаар улирлын шүүн таслах ажлын дүн мэдээ” сэдвээр мэдээлэл хийлээ.
Нийгэм

Шийдвэр шийдэл ихтэй Эмч нарын VI их хурал амжилттай өндөрлөв
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монголын эмч нарын VI их хурлыг “Эрүүл мэнд-Хөгжлийн тулгуур” уриатайгаар хоёр өдрийн турш Төрийн ордоны Их танхимд амжилттай зохион байгууллаа. Тус хурлаар Эрүүл мэндийн салбарын тархи, зүрх болсон эмч нар хүн амын эрүүл мэндийг хамгаалах их үйлсдээ олсон амжилт бүтээл, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх бодлого чиглэлээ ярилцаж, санал, бодлоо нээлттэй солилцлоо.
Нийгэм

“Өнгөрсөн, одоо, ирээдүй” эрдэм шинжилгээний хурал болж байна
Нийслэлийн түүхт 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн ЗДТГ, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, нийслэлийн Архивын газар хамтран “Хот байгуулалтын түүхэн үйл явц: Өнгөрсөн, одоо, ирээдүй” эрдэм шинжилгээний хурал, архивын баримтын үзэсгэлэнг өнөөдөр зохион байгуулж байна.
Нийгэм

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх 95000 сэрэмжлүүлэг байршуулжээ
Нийслэлийн Онцгой байдлын газраас “Дэлхийн зөн Монгол” ОУБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийн дэмжлэгтэйгээр нийслэлийн хэмжэээни барилга, байгууламжуудын орц, гарц дээр урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, санамж бүхий стикер, наалтыг байршуулах ажлыг зохион байгууллаа.
Нийгэм

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зөвлөмж
Томуугийн улиралд томуу, томуу төст өвчний 70-80 хүртэлх хувийг сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн өвчлөл эзэлдэг тул урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг хүүхдийн байгууллагын удирдлага, эмч, багш нарт зөвлөмж болгон хүргэж байна.
Нийгэм

“Хотын соёлд манлайлцгаая” тэмцээн зохион байгуулагдлаа
Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулж буй “Хотын соёлд манлайлцгаая” хөтөлбөрийн анхны үйл ажиллагаа болох илтгэлийн тэмцээн 2019 оны аравдугаар сарын 26-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулагдлаа.
Нийгэм

































