Ой зөвхөн модны нөөц бус экосистем, иргэдийн амьжиргаа, уур амьсгалын үнэт баялаг юм
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны бэлтгэл ажлыг хангаж байна
Н.Тэгшбаяр: Туулын хурдны замын гол судалгаануудыг хийхгүйгээр тендер зарлаад 500 тэрбум төгрөг өгсөн байна
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
Өнөөдрийн байдлаар явган хүний зам дээрх гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийг эхлүүллээ
Өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн эмч, сувилагчийн хэрэгцээ өндөр байна
Энэ онд 66 га талбайг зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна
Эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх мэдээллийг нээлттэй мэдээлэх 1818.mn цахим хуудсыг хэрэглээнд нэвтрүүллээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

АШУҮИС-ийн эмнэлгийг энэ сард ашиглалтад хүлээн авна
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан эмнэлгийн барилгыг энэ сард ашиглалтад хүлээн авахад бэлэн болоод байна. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлгийг Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.
Нийгэм

Амралтын өдрийг ажлын өдөр болгосон ч дугаарын хязгаарлалт хэвээр үйлчлэх нь
Засгийн газрын ээлжит хуралдаанаар шинийн 4-ний буюу хоёрдугаар сарын 8-ны ажлын өдрийг энэ бямба гарагт шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Тэгвэл энэ долоо хоногийн бямба гарагийг ажлын өдөр болгож байгаа ч тэгш сондгойгийн дугаарын хязгаарлалт хэвээр үйлчилнэ гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна.
Нийгэм

Рашаантын төлбөр авах цэгийг Баруун турууны цэг рүү түр хугацаагаар шилжүүллээ
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар тушаалаар Олон улс, улсын чанартай 0401 дугаартай Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын шинэчлэлтийн ажлыг бүрэн гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өгөх хүртэл тус авто замд байрлах Рашаантын төлбөр авах цэгийг 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэлийн Баруун турууны төлбөр авах цэг рүү түр хугацаагаар шилжүүлэн ажиллуулж байна.
Нийгэм

ЭНЭ ОНЫ АНХНЫ ГУРВАН ИХЭР ХҮҮХЭД ТӨРЛӨӨ
Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат С.Мөнхбаяр, Ө.Энхмандах нарын гэр бүлд 3 ихэр хүүхэд мэндэллээ. Ө.Энхмандах гурав дахь төрөлтөөрөө ийнхүү 2 хүү 1 охин төрүүлсэн бөгөөд өмнө нь хүү, охин хоёртой байжээ. Одоо эх хүүхдүүдийн бие нь сайн Улаанбаатар хотод ЭХЭМҮ-ний Төвд байгаа юм. Аав ээж нь гурванихэртээ Хөхгэрэл, Хөхбудан, Хөхнүдэн хэмээх нэрийг хайрлажээ.
Нийгэм

АНУ-ЫН H2 ВИЗИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ХУГАЦААГ СУНГАВ
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас 2019 онд түр хугацаагаар Н2 визээр ажиллах хүч авах гадаад орны жагсаалтыг шинэчлэн баталж, Монгол Улсыг энэхүү жагсаалтанд үргэлжлүүлэн хамруулахаар шийдвэрлэжээ. Ингэснээр манай улс АНУ-д түр хугацаагаар цагаачлалын бус ажиллах хүч нийлүүлэх Н-2А болон Н-2В визийн хөтөлбөрийг 2019 оны нэгдүгээр сарын 18-наас 2020 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болов.
Нийгэм

Улаанбурханы халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж эхэллээ
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллаж, томуу, томуу төст өвчин, улаанбурханы халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд тус төвийн эмч, эмнэлгийн ажилчид, удирдлагуудтай уулзаж, зарим үүрэг даалгаврыг өглөө
Нийгэм

Эрүүл мэндийн даатгалын дэвтрийг биедээ авч явах шаардлагагүй болжээ
Эрүүл мэндийн байгууллагуудаар үйлчлүүлэхдээ эрүүл мэндийн даатгалын дэвтрийг биедээ авч явах шаардлагагүй болжээ. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын цахим системд эрүүл мэндийн даатгалын санг бүрдүүлж байгаа даатгал төлөгчдийн шимтгэлийн мэдээллийг бүрдүүлсэн байна. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагууд заавал цэнхэр дэвтрийг шаардахгүй. Тухайн иргэний регистрийн дугаараар эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн, үгүй гэх бүх мэдээлэл нь гарч ирэх юм байна.
Нийгэм

АТГ:Ш.Алтангэрэл, А.Хаянхярваа нарт хуулийн дагуу хариуцлага тооцохыг хүлээж байна
Авлигатай тэмцэх газраас хийсэн хяналт шалгалтаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон түүний харъяа байгууллагын хэд хэдэн удирдах албан тушаалтнуудын 2016, 2017 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт ноцтой зөрчлүүд илэрчээ. Тухайлбал, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нь
Нийгэм

Солонгосын ЭСЯ-наас мэдэгдэл гаргажээ
Солонгосын ЭСЯ-наас энэ сарын 25-нд мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “Сүүлийн үед Монгол улсын зарим фэйсбүүк хэрэглэгчид БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Дипломат ажилтан монгол хүнийг хүчирхийлсэн хэмээн нийгмийн сүлжээнд тараасан бичлэг болон тайлбартай холбогдуулан тус хэргийн холбогдогч нарын мэдүүлэг дээр үндэслэн шалгалт хийсний дүнд фэйсбүүк дээр тавигдсан агуулгаас өөр буюу Монгол ажилчдын хооронд үүссэн маргаан болох нь эцэслэн тогтоогдсон тул Солонгос дипломат ажилтан монгол иргэнд хүч хэрэглэсэн, бэлгийн дарамт үзүүлсэн зүйл огт үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна
Нийгэм

































