Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ

Ирэх амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээтэй
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Сар шинийн баярыг угтан дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна. Тус цэвэрлэгээг 2019 оны 01 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагууд орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсийг цэвэрлэж, иргэдийн ажиллаж, амьдрах таатай орчинг бүрдүүлэх юм.
Нийгэм

Улаанбаатарт 5-7 градус хүйтэн байна
Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Нийгэм

Эрүүл гарсан гахайн махыг худалдаанд гаргах шийдвэр гарлаа
Нийслэлийн нутаг дэвсгэрт үүссэн Гахайн африкийн мялзан өвчин гарсантай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан 217 хүний бүрэлдэхүүнтэй 24 ажлын хэсэг шуурхай ажиллаж 313 гахай, 3,3тн махыг зохих зааврын дагуу устгаж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгээд байна. Өнөөдрийн байдлаар 4 ажлын хэсэг 5 байршилд буй импортоор мах нийлүүлдэг аж ахуйн нэгжүүдэд илэрсэн өвчин үүссэн өөх, мах махан бүтээгдэхүүн битүүмжилсэн агуулахууд дээр ажиллаж байна.
Нийгэм

Орон сууц, СӨХ хариуцсан байгууллагуудад ажлаа эрчимжүүлэх чиглэл өглөө
Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааны талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлж буй иргэдийн өргөдөл, гомдлын тоо 2017 онд 550 байсан бол 2018 онд 616 болж өссөн үзүүлэлттэй байна. Ийнхүү жил бүр өсөж байгаа СӨХ-тэй холбогдох өргөдөл, гомдлыг хурдан шуурхай шийдвэрлэх, энэ салбарыг хариуцан ажиллаж байгаа байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг урж өнөөдөр уулзалт зохион байгууллаа.
Нийгэм

Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 7.4 хувийг эзэлж байна
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 21-ний байдлаар, амбулаторийн 75.775 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 5634 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 7.4 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.8 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 2.6 хувиар нэмэгдсэн байна.
Нийгэм

ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаан болно
Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан энэ сарын 30-ны өдөр болно. Нийгмийн даатгалын тухай хуульд, Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтоохоор заасан байна.
Нийгэм

Сар шинийн баяраар зонхилон тохиолдох дараах эрсдлээс сэргийлээрэй
Уламжлалт сар шинийн баярын өдрүүдэд томуу, томуу төст өвчин, хоол болон архины хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл, осголт, хөлдөлт зэрэг зонхилон тохиолдох эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хүргэж байна.
Нийгэм

ГАНЦ МОД БООМТОД 1 ТЭРБУМ ЮАНИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДЭНЭ
Энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жил, хоёр аймгийн хамтын ажиллагаа эхлүүлсний 30 жилийн ой тохиож буйгаараа онцлог юм. Баяннуур, Өмнөговь аймгийн удирдлагууд уулзаж 2018 оны ажлаа дүгнэж, 2019 онд хийх ажлуудаа хэлэлцлээ.
Нийгэм

ГАДААД ПАСПОРТЫН ЗАХИАЛГЫН ХУГАЦААНД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17.7-д “Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан энэ хуулийн 17.5-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш нийслэлд ажлын 5, суманд ажлын 15, Дипломат төлөөлөгчийн газар ажлын 30 өдрийн дотор бүртгэлийг хөтөлж, иргэн, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгоно” гэж заасны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн гадаад паспортын захиалгын хугацааг өөрчилж, улс даяар мөрдөж эхэллэ
Нийгэм

Ерөнхий хяналтын сонсголд иргэдийн төлөөллийг оролцуулна
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилготой ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 30-ны өдрийн 10.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд зохион байгуулахаар болсон.
Нийгэм

ЖДҮХС-гаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл авсан компаниудын хэргийг хүчингүй болгохоор Захиргааны хэргийн шүүхэд хандсан талаар хуульчид мэдээлэл хийж байна
ЖДҮХС-гаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл авсан компаниудын хэргийг хүчингүй болгохоор Захиргааны хэргийн шүүхэд хандсан талаар хуульчид мэдээлэл хийж байна
Нийгэм

Автобусны карт цэнэглэгч автомат машинтай болох нь
Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дэргэдэх Улаанбаатар инновацийн төвтэй танилцаж тус төвд бойжиж буй гарааны компанийн удирдлагууд, бизнес эрхлэгч залуустай уулзаж үйл ажиллагаатай нь танилцлаа. Нийслэлд хэрэгжүүлж буй дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжүүлэлт болон нийслэлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд гарааны компанийн оролцоог нэмэгдүүлэхэд нийслэлийн зүгээс анхаарч ажиллах шаардлагатай байгааг орлогч дарга П.Баярхүү онцлов.
Нийгэм

ӨМНӨГОВЬ АЙМАГТ H1N1 ВИРУСЭЭР НЭГ ХҮН НАС БАРЖЭЭ
Өмнөговь аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл газар авчээ. Тодруулбал, тус сумын БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байгаа эмчлүүлэгчдээс H1N1-ийн халдвараар нэг хүн нас барсан тохиолдол гарсан байна. Мөн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн хоёр нь маш хүнд, долоон хүүхэд хүнд байгаа бөгөөд өвчлөл даамжирч хатгалгаа, менингит, H1N1 вирусын халдвар авч байгааг эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ.
Нийгэм

“Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Баясгаланг саатуулжээ
Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын авлигын хэрэгт холбогдуулан “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгаланг АТГ-аас байцааж саатуулсан байна. Мөн прокурорын зөвшөөрлөөр түүнтэй холбоотой албаны болоод хувийн байруудад нэгжлэг хийжээ.
Нийгэм



























