Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

Францад онц байдлын хугацааг нэгдүгээр сар хүртэл сунгана
Өнгөрсөн долоо хоногт Ницца хотод ачааны машинаар олон хүнийг дайран хөнөөсөн халдлага гарсантай холбоотойгоор онц байдлын хугацааг ирэх оны нэгдүгээр сар хүртэл сунгахаар Засгийн газар төлөвлөж байна гэж Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдлээ.
Эрүүл мэнд

Дүрвэгсдийн асуудлаар Унгарт 10 сард бүх нийтийн санал асуулга болно
Еврокомиссын тогтоосон хуваариар бол Унгар улс хоёр жилийн хугацаанд 2,3 мянган дүрвэгч хүлээж авах ёстой.
Бүх нийтийн санал асуулгын гол асуулт нь “Унгарын иргэн биш хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхдээ Европын холбоо Унгарын парламенттай зөвшилцөхгүй байхыг та зөвшөөрч байна уу” гэж байх юм байна.
Эрүүл мэнд

Хиллари Клинтоны “захидлын хэргийг” АНУ хаалаа
Холбооны мөрдөх товчооны ажилтнууд үүний өмнө энэ бүхэн нь Клинтонд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл болохгүй байна гэж мэдэгдсэн юм. Мөрдөх товчооны мөрдөн байцаагчид Төрийн нарийн бичгийн дарга асан хатагтайн хувийн шуудангийн серверийг эвдсэн гэсэн ямар ч баримт олоогүй байна.
Эрүүл мэнд

Ким Чен Уны эсрэг АНУ хориг тавилаа
Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун болоод тус улсын өндөр албаны 22 хүнийг хүний эрх зөрчиж байна хэмээн АНУ тусгайлан хориг тавьсан байна. “Хүний эрхийг байна зөрчиж байгаа Умард Солонгосын удирдлагад хариуцлага тооцохын тулд өнөөдөр бид бас нэг алхам хийлээ” гэж АНУ-ын Засаг захиргааны өндөр албаны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгджээ.
Эрүүл мэнд

Франц эдийн засгаараа Британийг гүйцэж түрүүллээ
Энэ жагсаалтад ямар байр эзлэх нь тухайн орны үндэсний валютын нь дундаж ханш жилийн туршид ямар байгаагаас ихээхэн шалтгаалдаг болохоор Европын холбооноос гарах болсноор фунт стерлингийн ханш сүүлийн 30 гаруй жилд байгаагүйгээр унасан нь Парист байраа тавьж өгөхөд хүргэсэн нь энэ.
Эрүүл мэнд

Орос Хятад хоёр барууны эсрэг холбоо байгууллаа
Орос Хятад хоёр улс бас Өмнөд Солонгост пуужин эсэргүүцэх THAAD систем байрлуулахын эсрэг байдаг улс. Өмнөд хятадын тэнгис дэх маргаантай арлуудын тухайд ОХУ болохоор Хятадын Засгийн газрын байр суурийг дэмждэг. Ийм байдлаар ОХУ, БНХАУ хоёр улс олон асуудлаар АНУ болон барууны эсрэг нэгдмэл фронтод нэгдэж байгаа юм.
Эрүүл мэнд

Мексик гаралтай хүмүүс Трампыг үзэн ядаж байна
Хамгийн сүүлд явуулсан судалгаанаас үзвэл америкчуудын 32,9 хувь нь Трампыг дэмжинэ гэсэн бол түүний өрсөлдөгч Хиллари Клинтоныг 45,5 хувь нь дэмжинэ гэж мэдэгджээ. Гэхдээ санал асуулгад оролцсон хүмүүсийн 21,6 хувь нь энэ хоёр нэр дэвшигчийн хэнийг нь ч дэмжихгүй гэж хэлсэн байна.
Эрүүл мэнд

Стамбулд болсон халдлагад буруутгаж оросын 11 иргэнийг баривчилжээ
Стамбулын олон улсын Ататюрк нисэх буудалд болсон аймшигт халдлагад буруутган Туркийн хууль сахиулагчид 17 хүнийг баривчилсны 11 нь оросын иргэн байна гэж DHA агентлаг мягмар гарагт мэдээллээ.
Гэрчүүдийн мэдүүлэг, ажиглалтын камерын дүрс бичлэг, телефон ярианы бичлэг зэргийг авч үзээд шүүхээс бүх сэжигтнийг баривчлах шийдвэр гаргасан юм байна. Хамгийн гол буруутгах үндэслэл нь сэжигтнүүд бүгд террорист байгууллагуудтай холбоотой байжээ.
Эрүүл мэнд

Хятадууд Өмнөд хятадын тэнгист хээрийн сургууль хийж эхэллээ
Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлуудын орчимд Хятад улс цэргийн хээрийн сургууль хийж эхэллээ гэж БНХАУ-ын Тэнгисийн аюулгүй байдлын удирдах газраас мэдэгдсэнийг Рейтер агентлаг дамжуулсан байна.
Удирдах газрын мэдээлэлд заасан координатаар бол хээрийн сургууль Параселийн арлуудын орчим болж байгаа юм байна. Цэргийн сургуулилтын үеэр энэ бүсэд өөр бусад хөлөг нэвтрэхийг хоригложээ.
Эрүүл мэнд

Карабахад нэг хоногийн дотор есөн ч удаа буудалцлаа
Армян, Азарбайжан улсууд Уулын Карабахад нөхцөл байдал хурцадлаа хэмээн дөрөвдүгээр сарын 2-нд мэдэгдэж Армяны тал болохоор Азербайжаны зүгээс довтолсон гэсэн бол Азербайжаны БХЯ нь Армяны зэвсэгт хүчин гал нээж эхэлсэн гэж мэдэгдсэн юм. Сөргөлдөгч талууд гал зогсоох тухай хэлэлцээрт дөрөвдүгээр сарын 5-нд гарын үсэг зурцгаасан юм. Гэхдээ үүнийг зөрчин гал нээлээ хэмээн бие биенээ буруутгасаар байгаа юм.
Эрүүл мэнд

“Лалын улс”-ын дайчид “Сирийн шинэ арми”-ийн дайчдыг хөнөөжээ
“Лалын улс” зэвсэгт бүлэглэлийнхэн “Сирийн шинэ арми” бүлэглэлийн босогчид руу дайрч байгаа нь ганц энэ удаа биш. Зургадугаар сарын 27-нд Сирийн Абу-Кемаль хотыг авах тулаанд “Лалын улс” бүлэглэлийнхэн бас босогчдыг дийлсэн юм. Уг нь “Сирийн шинэ арми”-ийнхан эхлээд амжилттай давшиж хот руу 30 орчим км дайрч орсон ч “Лалын улс” бүлэглэлийнхэн хариу цохиж хотыг өөрийн хяналтдаа авсан юм.
Эрүүл мэнд

Умард Солонгос Пеньянд 70 давхар барилга барьж байна
Цөмийн хөтөлбөр, пуужингийн туршилт зэргийн нь төлөө олон улсын зүгээс хориг тавьсан ч гэсэн БНАСАУ-ын нийслэл Пеньянд 35-70 давхар өндөр барилгууд барьсаар байна хэмээн Сөүлээс Рёнхап агентлаг мэдээлжээ.
Умард Солонгос нийслэлийнхээ Рёмён гудамжинд 100 ийм барилга барихын 40 нь орон сууц, бусад нь албан байрны зориулалттай байх юм байна. “Орон сууцнууд нь 70, 55, 50, 40, 35 давхар байх юм
Эрүүл мэнд

Лалын Рамадан сар дуусч Ураз-байрамын ёслол эхэллээ
Рамадан сарын төгсгөл болж байгатай холбогдуулан дэлхий даяар лалын сүм хийдүүдэд мөргөл эхэллээ. ОХУ-ын нийслэл Москва хотод энэ ёслолыг Оросын лалын шашинтнуудын зөвлөлийн тэргүүн Равиль Гаунутдин удирдлаа гэж РИА Новости агентлдаг мэдээлсэн байна.
Эрүүл мэнд

Ерөнхийлөгч асан Мурсиг террористуудын жагсаалтад орууллаа
Шоронгийн хоригдлууд бөөнөөрөө оргох хэргийг зохион байгуулсны нь төлөө Мурсид 2015 оны тавдугаар сарын 16-нд цаазаар авах ял оноосон ч жилийн дараа энэ ялыг нь бүх насаар нь хорих ял болгон өөрчилсөн юм. Өнгөрсөн зургадугаар сарын 18-нд бас түүнийг Катарын тагнуул хэмээж 15 жилийн ял нэмсэн байна.
Эрүүл мэнд

Хэт халуунаас болоод японд зургаан хүн нас барлаа
Японы Гал түймэртэй тэмцэх удирдах газрын мэдээлснээр бол дөрөвдүгээр сараас эхэлсэн хэт халуунаас болж эмнэлэгт 2847 хүн хандаж тусламж авсан юм байна. Японы ихэнх нутгаар цельсийн 38 градусаас даван халж, эрүүл мэндийн байгууллагынхан иргэдийг гадаа гарахгүй байж, өдөртөө шингэн зүйл их уухыг зөвлөсөөр байжээ. Хэт халуунаас болж ажил хэрэгч япончууд ч ажлаа зогсооход хүрсэн байна.
Эрүүл мэнд




























