Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

Олимпын тоглолт болох Рио-де-Жанейро төлбөрийн чадваргүй болсноо зарлалаа
Газрын тосны үнэ буурснаас болж тус муж нь өнгөрсөн оны сүүлээс эхлэн тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин олгохыг түр зогсоох, хэд хэдэн эмнэлэг, сургуулийг хаах хүртэл арга хэмжээ аваад байгаа юм.
Мужийн удирдлага ийнхүү түгшүүрийн харанга дэлдэж байхад Рио-де-Жанейро хотын удирдлагаас мэдэгдэл гарган хотын санхүү хэвийн байгаа гэдгийг онцлоод энэхүү бүх түгшүүртэй мэдэгдлүүд нь Олимпын тоглолтын бэлтгэл ажилд нөлөөлөх ёсгүй гэжээ.
Эрүүл мэнд

Ром хотын захирагчаар анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо
Италийн нийслэл Ром хотын даргаар анх удаа сөрөг хүчин болох “Таван од хөдөлгөөний” төлөөлөгч 37 настай Виржиния Ражи гэдэг эмэгтэй сонгогдох нь өнгөрсөн ням гарагт болсон хоёрдахь шатны санал хураалтаар тодорхой боллоо. Ражи бүсгүй энэ санал хураалтаар 64-68 хувийн санал авсан нь бусдаасаа үнэмлэхүй түрүүлсэн хэрэг.
Эрүүл мэнд

Ким Чен Уныг үхсэн гэдгийг Сөүл няцаалаа
Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун амиа золиослогч эмэгтэйн бөмбөг дэлбэлэх үеэр амь үрэгдлээ хэмээн East Asia Tribune сайт мэдээлснийг Өмнөд Солонгос албан ёсоор няцаасан байна. Хэвлэлд БНАСАУ-ын удирдагчийг энэ 20-ны өдөр нийслэл Пеньяны Потхонган дүүрэгт шинэ барилга ашиглалтад хүлээн авах ажиллагаанд оролцохоор явж байхад нь 14,00 цагийн үед үл мэдэх нэгэн эмэгтэй хамгаалалтын хүмүүсийн дундуур орон удирдагчийн дэргэд очоод бүсэндээ байсан тэсрэх бөмбөгийг дэлбэлсэн гэж бичжээ.
Эрүүл мэнд

Британи Европын холбоонд үлдэхийг 45 хувь нь дэмжиж байна
Өнгөрсөн долоо хоногийн баасан, бямба гарагт Survation агентлагаас Их Британид явуулсан санал асуулгаар иргэдийн 45 хувь нь улсаа Европын холбоонд үлдээх саналтай байгаа бол 42 хувь нь энэ холбооноос гаргахыг дэмжиж байгаа нь харагдсан байна.
Эрүүл мэнд

Германы онгоц 90 зорчигчоо орхиод нисчээ
Германы Дюссельпорфоос Дрезден рүү нисэх гэж байсан агаарын тээврийн Eurowings компанийн онгоц 90 зорчигчоо нисэх буудалд орхиод ниссэн явдал гарсан байна. Энэ бүхэн тээврийн болон нислэгийн график, цагийн хуваарьтай холбоотой гэж компанийн төлөөлөгч хэлснийг Ruhrnachrichten сайтад мэдээлжээ.
Эрүүл мэнд

Бан Ги Мун: Дүрвэгсдийг хүлээн авах боломж манай дэлхийд бий
Бан Ги Мун дүрвэгсдэд хүмүүнлэг хандаж, хүний эрхийг дээдлэхийг Европын орнуудад уриалаад “Тэднийг хориглох тухай яриа байж болохгүй. Аль болох олон хүнийг авах талаар хамтран ажиллая. Энэ хэцүү гэдгийг би ойлгож байнга. Гэхдээ энэ бүхнийг ишийдэх боломж, ийм үүрэг, сайхан сэтгэл манай гаригт байгаа” гэж хэлснийг НҮБ-ын хэвлэлийн алба түгээжээ.
Эрүүл мэнд

Мөнгө тээвэрлэгч машинаас 20,5 мянган доллар салхинд хийсчээ
Хамаг мөнгө салхинд хийсэн агаарт дэгдэж, мөнгө хураагчид цуглуулж эхэлсэн ч 20,5 мянган доллар сох дутжээ. Providence Journal хэвлэлийн мэдээлснээр бол агаарт хийсч, зам дээгүүр тарсан мөнгөн дэвсгэртүүдийг замаар явсан явган, машинтай хүмүүс цуглуулж авсан гэнэ.
Одоо Brink’s компаний мөнгө хураагчид болон автомашиныг хууль сахиулагчид шалгаж машины арын хаалга яагаад онгойсныг тодруулахаар ажиллаж байна.
Эрүүл мэнд

Ким Чен Уныг америкт очвол Трамп өдрийн зоог барихгүй
Тэрээр Умард Солонгосын удирдагч Ким Чен Уныг америкт ирэх юм бол өөрөө хүлээн авч уулзана, гэхдээ өдрийн зоог барихгүй гэсэн байна. “Гэхдээ бас түүнтэй уулзах нь 10 юм уу, 20 хувийн магадлалтай, хэдийгээр би хараал идсэн тэр цөмийн зэвсгийн нь тухай ярьж чадах ч гэсэн. Яагаад гэвэл түүнд байгаа ч гэсэн ер нь түүнтэй тэр талаар ярихыг хэн хүсэх юм бэ, чөтгөр аваг” гэж нэр дэвшигч хэлсэн байна
Эрүүл мэнд

Парисын халдлагын хохирогч олон нийтийн сүлжээг шүүхэд өгчээ
TMZ сайтын мэдээлснээр бол ийм өргөдөл гаргасан Рейнальдо Гонзалес гэгчийн охин Нохеми нь энэ халдлагын үеэр амь алдсан юм байна. Ийм аймшигт хэргийн үндэс нь интернетийн олон нийтийн сүлжээгээр алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн үйл ажиллагааг сурталчилж байсан явдал гэж Рейнальдо Гонзалес үзжээ.
Эрүүл мэнд

Орландогийн алуурчин АНУ-д том халдлага гарахыг анхааруулжээ
Матин аймшигт хэрэг үйлддэг зургадугаар сарын 12-ны өглөөгүүр өөрийн твиттертээ “Лалын улс” зэвсэгт бүлэглэл, түүний удирдагч Абу Бакр аль-Багдадад үнэнчээ илэрхийлсэн бичлэг үлдээсэн байсан гэж Жонсон хэлж байна. Бас “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн байрлалд агаараас цохилт өгч байгаа Орос болон АНУ тэргүүтэй холбоотны хүчнийг буруутгасан хэд хэдэн бичлэг байжээ. Нэг бичлэгт нь энэ бүхний төлөө Зэвсэгт бүлэглэлийнхэн өшөө авах тухай бичсэн байсан гэнэ.
Эрүүл мэнд

АНУ-д зэвсэг худалдаж авах нь шар айраг авахаас амархан
1. АНУ-ын иргэдийн гар дээр 270 сая буу байгаа
Иргэдийн гар дээр байгаа галт зэвсгийн тоогоор АНУ өнөөдөр дэлхийд тэргүүлж байна. Энэ нь 100 хүнд 89 буу ногдож байна гэсэн үг. Үүнтэй хамт галт зэвсэг хэрэглэсэн аллагын улмаас амь алдагсдын тоогоороо Америк дэлхийн нэгдүгээр байранд орж байгаа юм.
Эрүүл мэнд

Зэвсгийн худалдааг хатуу хяная гэж Ардчилагчид тэмцэв
Энэ хуулийн төслийг хэлэлцэхгүй юм бол Ардчилсан намын сенатч Крис Мерфи индэр дээрээс буухгүй гэж мэдэгджээ. “Зэвсгийг хязгаарлах энэ хуулийн төсөлд хууль тогтоогчид санал нэгдэхгүй юм бол энэ хууль зайлшгүй гэдгийг ойлгуулах хүртлээ би энд зогсч ярьсаар байх болно” гэж тэр хэлээд “Хэдий хугацаа хэрэгтэй юм, тэр болтол би ярина” гэжээ.
Эрүүл мэнд

Далай лам Барак Обамтай уулзлаа
“Хэдийгээр уулзалт Цагаан ордны албан өрөөнд биш, орон сууцны хэсэгт болсон ч гэсэн энэ нь Төвдийн асуудлаарх АНУ-ын байр суурийг огтхон ч өөрлөхгүй гэдгийг би дахин тэмдэглэж байна. Төвд бол биднийхээр БНХАУ-ын нэг хэсэг, АНУ хэзээ ч Төвдийн тусгаар тогтнолыг дэмжсэн мэдэгдэл хийж байгаагүй” гэж Эрнест хэлжээ.
Эрүүл мэнд

Токио хотын дарга авлигын дуулианаас болж огцорлоо
Масудоэг төрийн албаны машинаар долоо хоног бүр зуслангаадаа явж байна, өөрийн улс төрийн сангийн хөрөнгөөр гэр бүлээрээ аялсан, мөн энэ хөрөнгөөр гэртээ уран зураг, уран бичлэг хийхэд өмсдөг хятадын нэхмэл хувцас худалдаж авсан гээд олон баримтуудыг хэвлэлүүд илчлэн бичиж байсан юм.
Түүний эхнэрийн удирддаг эрдэм шинжилгээний хүрээлэн нь Масудоэгийн хувийн байшинг түрээслэн ажилладаг нь ч бас илэрсэн юм.
Эрүүл мэнд

Нострадамус: Барак Обама АНУ-ын сүүлчийн ерөнхийлөгч
Ирээдүйг зөгнөгч их Нострадамусын зөгнөл шүлгүүдийг тайлж уншигч эрдэмтэд Барак Обамаг АНУ-ын сүүлчийн ерөнхийлөгч, яагаад гэвэл энэ оны эцэс гэхэд дэлхийн дулаарлын нөлөөгөөр АНУ усан дор орно гэж зөгнөсөн хэмээн тайлбарлаж байна. Зөнч бас том гүрнүүд байгалийн нөөц баялгийн төлөөх сөргөлдөөнд орно гэснийг энэ бол Орос, АНУ-ыг хэлж байна гэж тайлжээ.
Эрүүл мэнд

Оросын өрөө төлдөггүй хоёр сая иргэн гадаадад зорчих эрхгүй
Гадаадад зорчих эрхээ хасуулсан иргэдийн 46 хувь нь хүүхдийн мөнгөө төлдөггүй хүмүүс байгаа бол 40 хувь нь банкны зээлээ төлдөггүй иргэд байна гэнэ. Харин татвар, торгуулийн мөнгө төлөөгүй хүн 10, орон сууцны мөнгөө төлөөгүй нь дөрвөн хувь байна.
Эрүүл мэнд



























