Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
Оросын нэртэй уран гулгагч тураалд орон эмчлүүлж байна

Оросын нэртэй уран гулгагч Юлия Антипова одоо 16 настай ч ердөө 25-хан кг болж туржээ. Юлия эхлээд ганцаараа гулгадаг байсан бол хэдэн жилийн өмнөөс л хостой болж 2014 оны уран гулгалтын дэлхийн аваргын тэмцээнд Нодар Майсуразетай хамт орон наймдугаар байр эзэлсэн юм.

Ингэж гэнэт турж бүр анорекс өвчин болсныгоо тамирчин өөрийн нь дасгалжуулагч байсан Наталья Павловагийн буруу гэж байна. Түүнийхээр бол дасгалжуулагч нь түүнийг хосдоо хөнгөн байхын тулд заавал турах ёстой гэдэг байжээ. “Дасгалжуулагч намайг ядахнаа 100 грамм ч болтугай хас гэж шаарддаг байсан” гэж Юлия ярьжээ.

Наталья Павловагийн дараа тэр хоёрын дасгалжуулагч нь нэрт тамирчин-дасгалжуулагч Артур Дмитриев болсон байна. Тэр л Юлиягийн тураад байгааг анзаарчээ. Тэгэхэд Юлия ганцхан сарын дотор таван кг алдсан байна.
        
Дмитриев тамирчныхаа эцэг эхэд хандаж яаралтай эмчлүүлэхийг зөвлөжээ. Юлия Антиповагийн энэ байдлаас болон ОХУ-ын уран гулгалтын холбоо тамирчдынхаа эрүүл мэндэд онцгой анхаарч эхлэн Юлияг гадаадад эмчлүүлэхээр болсон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан