Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН” ХӨГЖМИЙН ЦОМНОЛЫН ЭХНИЙ БҮЛГИЙГ ТОЛИЛУУЛАВ Иргэд цахим орчинд зайнаас нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн зохицуулалтыг тусгасан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо дэмжлээ Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна Монгол Улс, НҮБ-ын 2028–2032 оны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг хэлэлцлээ УИХ:Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг 57.7 хувийн саналаар чөлөөллөө Сүхбаатарын талбайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үдэх ёслол болно ЗАВХАН АЙМГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН IV ХУРАЛ БОЛОВ Т.Ариунзаяа жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргад түрүүлж, алтан медаль хүртлээ СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг үргэжлүүлэн хэлэлцэнэ
Умард Солонгосын эмэгтэйчүүд заавал цэргийн алба хаах боллоо

Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр Умард Солонгост өнөөг хүртэл эмэгтэйчүүд сайн дураараа цэргийн алба хаадаг байсныг өөрчилж 17-20 насны  эмэгтэйчүүд заавал цэргийн алба хааж байхаар хуульчилжээ.

Ингэснээр 17 насанд хүрсэн бүх эмэгтэй цэрэг татлагын газар очиж эрүүл мэндийн үзлэгт  ороод тэнцвэл шууд л цэргийн ангид хуваарилагдан очих юм байна. БНАСАУ-д шинэ цэргийн  ердийнхөөр бол дөрөв, наймдугаар сард татдаг юм байна. Дунд сургууль төгсөгчид хавар цэрэг татлагад ордог бол охид, өөр бусад шалтгаантай залуусыг  зун татдаг гэнэ.
Энд эрчүүд 10 жилээр алба хаадаг байхад эмэгтэйчүүд хөнгөлөлттэй гурван жил л хаадаг юм байна. Гэтэл 2013 оноос эрчүүдийг цэргийн албаа 13 жил хаадаг болгож өөрчилжээ.

Шинэчилсэн хуулиар одоо их дээд сургуулиуд цэргийн алба хаасан бүсгүйчүүдийг элсүүлэх бол зөвхөн тусгай сургууль төгсөгчдийг цэргийн албанаас чөлөөлөх гэнэ. Умард Солонгост эмэгтэйчүүдийн бүх нийтээр цэргийн алба хаах хууль гарах болсон нь өнөөдөр цэрэгт 1990-ээд оны эхэн үеэр төрсөн залуусыг татаж байгаатай холбоотой юм байна. Энэ үед БНАСАУ даяар өлсгөлөн нүүрлэж байсан болохоор хүн амын төрөлт эрс буурч одоо цэргийн албан татагдагсдын тоо мөн багассан гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан