Н.Тэгшбаяр: Туулын хурдны замын гол судалгаануудыг хийхгүйгээр тендер зарлаад 500 тэрбум төгрөг өгсөн байна
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
Өнөөдрийн байдлаар явган хүний зам дээрх гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийг эхлүүллээ
Өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн эмч, сувилагчийн хэрэгцээ өндөр байна
Энэ онд 66 га талбайг зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна
Эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх мэдээллийг нээлттэй мэдээлэх 1818.mn цахим хуудсыг хэрэглээнд нэвтрүүллээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Камчаткийн Шивелуч галт уул үнс нурмаар тургиж байна
ОХУ-ын Камчаткийн хойг дахь Шивелуч галт уул тургиж үнс нурам нь далайн түвшнээс 3,5 км-ийн өндөрт гарч байна гэж ОХУ-ын Онцгой байдлын яамны Алс Дорнодын төвийн хэвлэлийн алба мэдээлжээ.
“Дөрөвдүгээр сарын 30-нд Шивелуч галт уулын үнс 3500 метрийн өндөр оргилж, салхины дагуу баруун хойшоо 10 км-т тархаж байна” гэж албан мэдээнд өгүүлсэн байна.
Харин үнс нурам тархаж байгаа чиглэлд суурин газар байхгүй, одоогоор тэнд аялагч жуулчид бүртгэгдээгүй гэж онцгой байдлын алба мэдээлжээ.
Харин галт уул ингэж сэргэн үнс нурам цацаж байгаа нь агаарын нислэгүүдэд аюулын “яагаан” өнгийн дохио өгч байна гэж Онцгой байдлын яамны Камчаткийн алба мэдэгдээд аялал жуулчлалын байгууллагууд энэ чиглэлд ямар нэгэн ажил, аялал зохион байгуулахгүй байхыг анхааруулсан байна.

Хамгийн ойр байдаг Усть-Камчаткийн районы Онцгой байдлын алба, галт түймэртэй тэмцэх газрын мэдээллээр бол галт уулын үнс нурам энэ орчимд бүртгэгдээгүй, ямар нэгэн аюул учруулаагүй байна гэж бас мэдээлжээ.
ОХУ-ын Камчаткийн хойг дахь Шивелуч галт уул тургиж үнс нурам нь далайн түвшнээс 3,5 км-ийн өндөрт гарч байна гэж ОХУ-ын Онцгой байдлын яамны Алс Дорнодын төвийн хэвлэлийн алба мэдээлжээ. “Дөрөвдүгээр сарын 30-нд Шивелуч галт уулын үнс 3500 метрийн өндөр оргилж, салхины дагуу баруун хойшоо 10 км-т тархаж байна” гэж албан мэдээнд өгүүлсэн байна.

0 Сэтгэгдэл