Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
АНУ-д болж байгаа хар салхи хүний аминд хүрлээ

АНУ-ын Оклахома мужийн нутгийг дайрсан хүчтэй хар салхи хоёр ч хүний аминд хүрлээ гэж нутгийн эрх баригчид мэдээлжээ. Fox News хэвлэлийн мэдээлснээр бол Виннвуд хотоос холгүй 70 настай нэгнийг нурсан байшиндаа дарагдан нас барсан байхыг олсон бол нөгөө нь Жонсон тойрогт амь алдсаныг аврагчид олжээ.
Байгалийн энэ гамшигт үзэгдэл болж байгаа нутагт нийт 41 сая хүн амьдарч байна.
Оклахамо мужийн эрх баригчид мужийнхаа бүхий л районд “үхлийн аюултай нөхцөл” байдал зарлан иргэдэд анхааруулж байна.
Мужийн амбан захирагч Мэри Фоллин “Хар салхи, шуурга, үерийн улмаас мужийнхаа 15 тойрогт онц байдал зарлалаа” гэж мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ гамшгийн аюулыг арилгах, нэрвэгдэгсдэд туслахад зориулан тусламж үзүүлэхийг Холбооны засгийн газраас хүсчээ.
Модыг үндсээр нь булга татан замдаа таарсан машин, байшин барилгыг хэдэн метр газарт хөөргөн шидэж байгаа хар салхи удалгүй Небраска, Айова мужийн нутагт орно гэж цаг уурчид анхааруулж байна.

0 Сэтгэгдэл