Ачаалалтай 60 байршилд хөдөлгөөн зохицуулалт хийх хүч нэмэгдүүлэн ажиллаж байна
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил ирэх сарын 15-наас эхэлнэ
ЗГ: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулна
Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
УИХ-ын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов
ЗГ: Сар шинийн өдрүүдэд ослоос сэргийлэх, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн
Ногоон төслүүдийг хөрөнгө оруулагчидтай холбох үндэсний платформ нээлтээ хийлээ
Монгол Улс, БНХАУ-ын Стратегийн яриа хэлэлцээ Улаанбаатар хотод болов
ЗГ: Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хамтран ажиллах аж ахуйн нэгжийг шалгаруулна
Дэлхийн хамгийн гүн ”цэнхэр нүх”-ийг илрүүлжээ

Дэлхий дээрх хамгийн гүн “цэнхэр нүх”-ийг БНХАУ илрүүлжээ.
Далайн голд байрлах “Луун нүх” нэртэй цэнхэр нүх нь эгц доошоо 300 гаруй метр гүн ажээ. Өмнө нь олдсон хамгийн гүн цэнхэр нүх нь 91 метр байсан байна.
“Луун нүх”-ний гүнийг биет зүйлтэй харьцуулбал Эйфелийн цамхгаас өндөр аж.
Цэнхэр нүх гэдэг нь үндсэндээ далай дунд олдсон аварга том нүх юм. Далайн гадаргаас эгц доошоо үүссэн нүх нь гүн цэнхэр өнгийг үүсгэдэг бөгөөд үүнтэй холбоотойгоор уг нүхийг цэнхэр нүх гэж нэрлэдэг болжээ.
“Луун нүх”-ийг хэдэн зуун жилийн өмнө нээсэн боловч эрдэмтэд өнөөг хүртэл уг нүхний гүнийг бүрэн хэмжээнд судалж амжаагүй байснаа саяхан судалж дуусчээ. Энэ нүх Өмнөд Хятадын тэнгис дэх Параселийн арлуудын ойролцоо байрладаг байна.
БНХАУ-ын “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, эрдэмтэд энэ нүхэнд 20 гаруй төрлийн загас байгааг тогтоогоод байгаа ажээ. http://montsame.mn

0 Сэтгэгдэл