Олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлтийг энэ сарын 27 хүртэл авна
“Тавантолгой түлш” ХХК-ий удирдах албан тушаалтан хятад иргэнтэй тохирч, хорт хавдар үүсгэгч барьцалдуулагч бодисыг худалдан авахыг завджээ
“МИАТ” ТӨХК болон “Boeing” компани хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Иргэний нэг авто зогсоолыг үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ш.Энхийн-Од Монгол Улсын Гавьяат тамирчин цол тэмдэг хүртэхээр болжээ
СЗХ-ны даргын үүрэг гүйцэтгэгчээр Т.Цэрэнбадралыг томилжээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 320 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох, байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар хамтарсан ажлын хэсэг хуралдав
Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Олипоос медаль аваагүй тамирчдаа баривчилжээ
Олимпын тоглолт гэдэг зүгээр нэг спортын тоглолт бус харин улс орны дэлхий дахин дахь нэр хүнд, олон улсын харилцаанд нөлөөлсөн улс төр голдуу гэмээр нүсэр том үйл явдал болдог. Ийм ч болохоор улс орон болгон Олимпын шигшээгийн тамирчиддаа гар таталгүй мөнгө хаядаг. Хамгийн ядуу улс байсан ч авдрын ёроолыг шавхан байж тав арван цаас цуглуулаад тамирчдаа явуулдаг. Ингээд явуулж байхад тамирчид нь хүмүүсийн итгэл найдварыг биелүүлээгүй бол тухайн спортын төрлийн дасгалжуулагчдын чадвар, хангамж гэх мэт маш олон асуудал хөндөгдөж нэлээд дуулиан шуугиан болдог. Нэг үгээр хэлбэл эргээд хариуцлага тооцож эхэлдэг.
Гэтэл зарим улс орон хариуцлага тооцно гэдгийг огт өөрөөр ойлгодог бололтой. Зимбабвегийн дарангуйлагч Роберт Мугабе гэхэд л Риогийн тоглолтод оролцоод нэг ч медаль авч чадаагүй шигшээ багаа бүхэлд нь баривчилжээ. Зүгээр нэг баривчилсангүй онгоцыг нь Харарегийн нисэх буудал дээр буунгуут тамирчдаа шууд баривчилсан байна. Шалтгаан нь гэвэл Зимбабвегийн 31 тамирчнаас ганц нь ч медаль аваагүй, хамгийн дээд амжилт үзүүлсэн тамирчин наймдугаар байранд орсон явдал гэнэ. Улсынхаа нэрийг чадан ядан хамгаалаад ирсэн тамирчид үүнээс болж сэтгэл санааны маш хүнд цохилт авсан нь ойлгомжтой.
Тамирчдыг баривчлах болсон шалтгаанаа Мугабе тайлбарлахдаа “Тамирчид гэж нэрлэгдсэн энэ муусайн хархнуудад бид улсынхаа хөрөнгө мөнгийг зарцуулсан. Хэрэв чи ядаж манай хөрш Ботсваныхан шиг “зэс” эсвэл “гуулин” медаль авахын төлөө /4 ба 5-р байрыг хэлж байгаа юм гэнэ/ өөрийгөө золиослоход бэлэн биш байгаа бол чи манай мөнгийг шал дэмий юманд үрлээ гэсэн үг. Хэрэв бидэнд Бразиль руу зүгээр нисч очоод тэнд манай төрийн дуулалыг дуулж, төрийн далбайг өргөж яваад ирэх хүмүүс хэрэгтэй байсан бол Зимбабвегийн их сургуулийн үзэслэнтэй охид залуусаас хэн нэгнийг нь сонгож явуулах байсан юм” гэжээ.
Амжилт гаргаагүйн төлөө баривчлагдсан хөөрхий 31 тамирчны тухай ямар нэг мэдээлэл байхгүй байна. Саддам Хуссейний үеийн хөлбөмбөгчдөд тохиолдсонтой адил эмгэнэлтэй явдал тохиолдоогүй байгаасай гэж найдахаас өөр аргагүй. Удэй Хуссейн нь хөлбөмбөгчдөө ялж чадсангүй гэж хэрцгийгээр тамлан алсан гэдэг.

Мугабегийн явуулж байгаа бодлогын улмаас нэгэн үе Африкийг тариа будаагаар хангадаг байсан Зимбабве дампуурч инфляц нь утгаа алдан 100 тэрбум зимбабве доллараар 3 ширхэг өндөг авдаг болсон төдийгүй 1 их наяд буюу триллионы нэрлэсэн үнэ бүхий мөнгөн дэвсгэрттэй цорын ганц улс болж хувирсан юм.
Олимпын тоглолт гэдэг зүгээр нэг спортын тоглолт бус харин улс орны дэлхий дахин дахь нэр хүнд, олон улсын харилцаанд нөлөөлсөн улс төр голдуу гэмээр нүсэр том үйл явдал болдог. Ийм ч болохоор улс орон болгон Олимпын шигшээгийн тамирчиддаа гар таталгүй мөнгө хаядаг. Хамгийн ядуу улс байсан ч авдрын ёроолыг шавхан байж тав арван цаас цуглуулаад тамирчдаа явуулдаг. Ингээд явуулж байхад тамирчид нь хүмүүсийн итгэл найдварыг биелүүлээгүй бол тухайн спортын төрлийн дасгалжуулагчдын чадвар, хангамж гэх мэт маш олон асуудал хөндөгдөж нэлээд дуулиан шуугиан болдог. Нэг үгээр хэлбэл эргээд хариуцлага тооцож эхэлдэг.Гэтэл зарим улс орон хариуцлага тооцно гэдгийг огт өөрөөр ойлгодог бололтой. Зимбабвегийн дарангуйлагч Роберт Мугабе гэхэд л Риогийн тоглолтод оролцоод нэг ч медаль авч чадаагүй шигшээ багаа бүхэлд нь баривчилжээ. Зүгээр нэг баривчилсангүй онгоцыг нь Харарегийн нисэх буудал дээр буунгуут тамирчдаа шууд баривчилсан байна. Шалтгаан нь гэвэл Зимбабвегийн 31 тамирчнаас ганц нь ч медаль аваагүй, хамгийн дээд амжилт үзүүлсэн тамирчин наймдугаар байранд орсон явдал гэнэ. Улсынхаа нэрийг чадан ядан хамгаалаад ирсэн тамирчид үүнээс болж сэтгэл санааны маш хүнд цохилт авсан нь ойлгомжтой.
Тамирчдыг баривчлах болсон шалтгаанаа Мугабе тайлбарлахдаа “Тамирчид гэж нэрлэгдсэн энэ муусайн хархнуудад бид улсынхаа хөрөнгө мөнгийг зарцуулсан. Хэрэв чи ядаж манай хөрш Ботсваныхан шиг “зэс” эсвэл “гуулин” медаль авахын төлөө /4 ба 5-р байрыг хэлж байгаа юм гэнэ/ өөрийгөө золиослоход бэлэн биш байгаа бол чи манай мөнгийг шал дэмий юманд үрлээ гэсэн үг. Хэрэв бидэнд Бразиль руу зүгээр нисч очоод тэнд манай төрийн дуулалыг дуулж, төрийн далбайг өргөж яваад ирэх хүмүүс хэрэгтэй байсан бол Зимбабвегийн их сургуулийн үзэслэнтэй охид залуусаас хэн нэгнийг нь сонгож явуулах байсан юм” гэжээ.
Амжилт гаргаагүйн төлөө баривчлагдсан хөөрхий 31 тамирчны тухай ямар нэг мэдээлэл байхгүй байна. Саддам Хуссейний үеийн хөлбөмбөгчдөд тохиолдсонтой адил эмгэнэлтэй явдал тохиолдоогүй байгаасай гэж найдахаас өөр аргагүй. Удэй Хуссейн нь хөлбөмбөгчдөө ялж чадсангүй гэж хэрцгийгээр тамлан алсан гэдэг.

Мугабегийн явуулж байгаа бодлогын улмаас нэгэн үе Африкийг тариа будаагаар хангадаг байсан Зимбабве дампуурч инфляц нь утгаа алдан 100 тэрбум зимбабве доллараар 3 ширхэг өндөг авдаг болсон төдийгүй 1 их наяд буюу триллионы нэрлэсэн үнэ бүхий мөнгөн дэвсгэрттэй цорын ганц улс болж хувирсан юм.

0 Сэтгэгдэл
ИРГЭН
ЕР НЬ БОЛ ҮНЭН ШҮҮ.МАНАЙХАН Ч ГЭСЭН БОДОХ Л АСУУДАЛ.
2016.08.30






















