Цахилгаан хязгаарлах байршлууд
ЗГ: Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэж байна
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
ЦАГ АГААР: Өнөөдөр нутгийн зүүн хагаст дулаарна
Химийн хорт болон аюултай бодисын хяналт, шалгалтыг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулж байна
Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана
Нөөцийн махыг нөхөн нийлүүлэх, малчид өөрсдөө махаа шууд борлуулах лангуу, цэг ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүрэг өгөв
Таван шарын төмөр зам доогуурх "Нүхэн гарц" төслийн явган зорчигч болон дугуйн замыг хийж дуусгажээ
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ
Италид газар хүчтэй хөдөлж гамшиг дагууллаа

Италийн төв нутагт лхагва гарагт газар 6,2 магнитудын хүчтэй хөдөлж Мачерата мужийн олон суурин газар байшин барилга сүйрсэн явдал боллоо гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.
“Манай олон байшин барилга нурж, сүмийн цамхаг унан, газарт асар том ангал үүсээд байна” гэж газар хөдлөлийн төв Мачерата хотоос холгүй байдаг Уссита хотын захирагч Жулиано Риналди телевизийн SkyTg24 сувагт утсаар мэдээлсэн байна.
Эхлээд орон нутгийн цагаар 19 цагийн орчимд эхний түлхэлт 5,4 магнитудын хүчтэй болсны дараагаар чичирхийлэл нь Умбри, Лацио, Марке, Абруццо мужуудад, бас нийслэл Ром болон Флоренц, Аквюил, Перуже хотуудад ч мэдрэгдсэн байна. Эхний түлхэлтээс хойш 25 минут болоод 2,4-2,8 магнитудын хүчтэй газар хөдлөлүүд 25 минутын туршид дөрвөн ч удаа тохиожээ.
Удалгүй 21 цаг 28 минутад хамгийн хүчтэй буюу 5,9 магнитудын хүчтэй түлхэлт Мачератад болж үүнийг Миланаас Неаполь хүртэл италийн бүхий л газар нутаг мэдэрсэн байна. Газар хөдлөлийн төвд ойрхон хот суурингийн хүмүүс цочролд орж ихэнх нь гадаа машин дотроо хоног төөрүүлжээ.
Уссита хотын захирагчийн мэдээлснээр бол газар хөдлөл эхлээд сувалтар байсан нь хоёр дахь удагийн хүчтэй газар хөдлөлийн үеэр хүмүүс өртөж амь алдах аюулаас аварсан, ийм болохоор хүний амь үрэгдсэн бэртэж гэмтсэн тухай мэдээлэл алга гэсэн байна. Серравалле-дель-Кьенти хотын захирагч ч бас ингэж мэдээлээд газар хөдлөлийг бөмбөгдөлттэй зүйрлэжээ.

“Хотын төвд асар том тоосон үүл боссон, чухам ямар барилга ингэж нурж сүйдсэнийг мэдэхгүй. Маргааш өглөө гэхэд тодорхой болно” гэж Габриэл Сантамариянова мэдэгджээ.
Италийн Иргэний хамгаалалтын албаны мэдээгээр бол Мачерата мужийн Виссо, Уссита, Кастельанджело-суль-Нера, Камерино зэрэг суурин газруудад ихээхэн эвдрэл сүйрэл болсон байна.
Төв Италид өнгөрсөн наймдугаар сарын 24-нд газар 6,0 магнитудын хүчтэй хөдөлж Лацио, Марке, Умбри мужуудад ихээхэн сүйрэл авчирсан юм. Энэ үеэр 298 хүн амь үрэгдэж хэдэн зуун хүн бэртэж гэмтсэн бол гурван мянга гаруй хүн орох оронгүй болсон юм.

0 Сэтгэгдэл