Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 оны өвлийн монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар “МИАТ” ТӨХК шинэ онгоц авах санхүүжилтийг АНУ-аас шийдүүлэх боломжийг судалж байна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН” ХӨГЖМИЙН ЦОМНОЛЫН ЭХНИЙ БҮЛГИЙГ ТОЛИЛУУЛАВ Иргэд цахим орчинд зайнаас нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн зохицуулалтыг тусгасан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо дэмжлээ Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна Монгол Улс, НҮБ-ын 2028–2032 оны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг хэлэлцлээ УИХ:Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг 57.7 хувийн саналаар чөлөөллөө
Бээжин мөнхийн утаатай байдаг шалтгааныг эрдэмтэд тогтоожээ

Хятадын байгаль хамгаалагч хэсэг эрдэмтэн нийслэл Бээжингийнхээ байнгын утаатай, агаарын асар их бохирдолтой байдгийн учрыг тогтоосноо  JGR сэтгүүлд нийтэлсэн нь хэт олон автомашинаас болж байна гэсэн таамаглалыг няцаажээ.
Өнөө хүртэл энэ хотын агаарын бохирдлын гол шалтгаан нь сүүлийн 15 жилд долоо дахин нэмэгдэж 17 саяд хүрээд байгаа автомашины утаанаас болж байна гэж үзэж байсан юм.

Судалгааны багийн удирдагч, Бээжингийн агаарын физикийн хүрээлэнгийн эрдэмтэн Юси Ван утааны гол шалтгаан нь үйлдвэр аж ахуйн газрууд, Бээжин орчмын нүүрс түлдэг цахилгаан станцууд гэсэн байна. Судлаачид нийслэлийн утаа хэрхэн бүрэлдэж байгааг нарийвчлан судалжээ. Тэд энэ бүгдээс ялгарч байгаа хорт хий, дулаан агаарын урсгал нь уулсын дундах Бээжин хот руу урсан орж улмаар доошлон хотыг бүрхдэг гэж үзжээ. Агаар мандлын энэ давхаргын түвшин доошлох тутам энэ бүсийн салхины урсгал буурч бохир агаар нь тогтдог гэсэн байна.

Иймд агаарын бохирдлыг бууруулахын тулд нефть бүтээгдхүүн, нүүрс түлэхийг л хязгаарлах ёстой гэж баталж байна. Ийм арга хэмжээг ганцхан Бээжинд ч биш, агаар нь ихээхэн бохирдоод байгаа бусал хотуудад ч авах ёстой гэж тэд үзжээ.
Германы Макс Планкийн хүрээлэнгийн судалгаагаар Хятадад жил бүр 1,4 сая хүн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөөр нас бардаг байна.
0 Сэтгэгдэл
Hudlaa ***** bolidoo. Saya Beijing d 3 honohod yamarch utaagui bainlee.
Хамгийн их уншсан