“Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ
Хилийн боомтуудын зургаадугаар сард ажиллах цагийн хуваарь
“Эрдэнэс Монгол“-ын харьяа ашиггүй ажилласан 10 ТӨК-ийг татан буулгалаа
Чөлөөт бөхийн залуучуудын “U23” Азийн аваргад манай улсаас 18 тамирчин оролцож байна
Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж эхэллээ
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна
Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 29-31-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно
Хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөд хяналт шалгалт хийж байна
Эрчим хүчний салбарын удирдах ажилтнууд бодлого, стратегиа хэлэлцлээ.
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Г.Хоролмаа: Үйлдвэрүүд цэвэрлэх байгууламжтай болох ёстой
БОНХЯ-ны Цэвэр технологи, шинжлэх ухааны хэлтсийн мэргэжилтэн Г.Хоролмаагаас саарал усыг хэрхэн ашиглах боломжтой талаар тодрууллаа.
-Сүүлийн үед саарал усаа ашиглая гэж их ярих болсон. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Бохир усыг стандартын түвшинд цэвэршүүлэн хэрэглэх нь манай орны тулгамдсан асуудлын нэг. Саарал усыг ашиглая гэж ярьдаг ч, туйлын хангалтгүй түвшинд байгаа. Усаа эргүүлэн ашигладаггүй үрэлгэн байдал нь эргээд усны хомсдолд оруулах, байгаль орчинд сөргөөр нөлөөлөхөд хүргэж байна. Үүнийг эрдэмтэн, судлаачдын судалгаа шинжилгээний олон ажил нотолдог.
-Гол нь, цэвэрлэх байгууламжууд энэ талаар санаачилгатай ажиллах ёстой биз дээ?
-Улаанбаатар болон аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн ус стандартад нийцэхгүй, хангахгүй байна. Шалтгаан нь цэвэрлэх байгууламжид нийлүүлдэг ус шаардлагад нийцэхгүй байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, үйлдвэрүүд хэрэглэсэн усаа урьдчилсан цэвэрлэх байгууламжаар цэвэрлүүлэн стандарт хэмжээнд хүргэсний дараа нийлүүлэх ёстой. Гэтэл орж ирж байгаа ус маш их бохирдолтой байдгаас стандартын дагуу цэвэрлэж чаддаггүй.
-Арьс ширний үйлдвэрүүдээс ирж байгаа ус хамгийн их бохирдолтой байдаг гэсэн. Ямар стандарт мөрддөг юм бол?
-Уг нь, үйлдвэр аж ахуйн газруудын төвлөрсөн шугам сүлжээнд нийлүүлэх усны зөвшөөрөгдөх хэмжээ гэж бий л дээ. Гэвч арьс ширний үйлдвэрүүдээс гарч буй ус энэ стандартад нийцэхгүй байгаагаас цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдсон. Ер нь, ихэнх үйлдвэрийн ус зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан байдаг. Тиймээс хэрэглэсэн усаа сайн цэвэршүүлэх, үйлдвэр, аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн процесс, гарч байгаа усныхаа найрлагад тохирсон цэвэрлэх байгууламж ашиглах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, танай үйлдвэрээс ямар бохирдол гарч байна гэдгээс хамаарч цэвэрлэх байгууламжаа сонгох ёстой. Ямар ч гэсэн манай яамнаас ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал бохир усны стандартыг шинээр боловсруулж байна. Тун удахгүй хэлэлцүүлэг зохион байгуулна.
-Үйлдвэрийн газрууд урьдчилан цэвэрлэх байгууламжтай байна гэвэл төсвийг нь дийлэхгүй байх л даа?
-Зарим үйлдвэрт байна. Гэхдээ стандартын дагуу ажилладаг техник технологитой нь бараг байхгүй. Саяхан бид ХБНГУ-ын цэвэрлэх байгууламжийн техник технологийг судлах хүрээнд “Intaqua”, “Seimens” компанийнхантай уулзсан. Энэ үеэр хар ус гэгддэг 00-ын усыг эргүүлэн ашигладгийг харлаа. Өдөрт дунджаар 300 хүн үйлчлүүлдэг метроны буудлын ариун цэврийн газраас гардаг 50-60 кг лагийг хэрхэн шатаадаг, усыг нь эргүүлэн яаж ашигладгийг харсан. Ер нь, Европын орнууд саарал гэлтгүй хар усаа хэрхэн эргүүлэн ашиглах талаар их судалж байна лээ. Манай улс ч гэсэн ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал бохир усны стандартаа баталчихвал үйлдвэрүүдийн цэвэрлэх байгууламжууд мөрдөөд эхэлчихвэл болохгүй гэх газаргүй.

0 Сэтгэгдэл