Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Түрээсээр амьдардаг циркийг төр анзаарч эхлэв
Улсын цирк худалдааны байгууллага болоод олон жилийг үдэж байгааг дарга нар саяхан л анзаарсан бололтой. Өнөөх амьтад нь алга, уран бүтээлчид нь цөөрч, улсынх байсан бол арай ч ийм дээрээ тулахгүй байсан гээд уулга алдаж байна. Менежментийн хувьчлал хийж, Д.Дагвадорж аваргад улсын цирк гэхээс илүүтэй, 70 гаруй жилийн хөгжлийг нь хувьчилж өгөх үеэс эхлээд хэл ам, таталж байсан асуудлыг долоон жилийн дараа ойлгож байгааг юу гэж тайлбарлахаа мэдэхгүй юм. Юутай ч, улсын циркийг хувьчилсан нь буруу байсан гэдгийг О.Магнай тэргүүлэгчтэй ШӨХТГ өчигдөр мэдэгдлээ. Ингэхдээ, улсын циркийг худалдааны төв болсон байна хэмээн ихэд онцлов. Цагаан сар, хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ циркээр ороод базаачихдаг энгийн иргэдэд дэндүү хуучин энэ асуудал дарга нарын хувьд гэнэтийн зүйл байсан бололтой. Тэгээд л цочирдож гайхсандаа, Д.Дагвадоржийн эсрэг дайн зарлаж, шаардах бичиг хүртэл хүргүүлсэн байна. Угтаа, Төрийн өмчийн хороо Улсын циркийг менежментийн хувьчлалд оруулах нээлттэй тендер зарлахдаа улсдаа ганцхан байгууллагыг хувьчилж байгаагаа бодолцон тусгай журам баталсан байдаг.
Өөрөөр хэлбэл, бусад аж ахуй нэгжийн босго оноог 70-аар тогтоож байсан бол циркийг хувьчлах тендерийн саналын босгыг 80 болгон өсгөсөн юм. Энэ нь, циркийн үйл ажиллагааг цаашид хэвийн хэмжээнд авч үлдэх, улам бүр өргөжүүлэх давхар санааг илтгэж байсан. Түүнчлэн тендерт өрсөлдөгчид Улсын циркийг 2011 он хүртэл удирдах ажиллах стратеги төлөвлөгөөг боловсруулах шалгуур тавьсан байдаг. Үүнд, багийн боловсрол, мэргэжил, ур чадвар, дадлага туршлагыг сайжруулах, үндсэн үйл ажиллагааны чиглэл, хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгүй байх, үндсэн хөрөнгийн ашиглалтыг зориулалтын дагуу сайжруулах, циркийн урлагийн урын санг баяжуулан, түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэх, үйлчлэх хүрээг тэлэх, хүний нөөцийг хөгжүүлэх, ажилтнуудын нийгмийн халамжийг сайжруулах, соёлын гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа сайжруулах зэрэг багтсан байв. Мэдээж, бусад тендерт өрсөлдөгчөөс илүү стратеги төлөвлөгөө боловсруулсан учраас “Аса консалтинг” компанид хувьчлалыг өгсөн байх учиртай. Гэсэн ч ШӨХТГ-аас гаргасан мэдэгдлээс харвал дээрх шаардлагууд цаасан дээр бууснаас өөрөөр хэрэгжээгүйг илтгэнэ.
Тодруулбал, 2007 оны нэгдүгээр сарын 8-нд “АСА консалтинг” компанийнхан Монголын үндэсний циркийг хувьчилж авах менежментийн гэрээ байгуулан ажиллаж байгаа нь өнөөдрийн байдлаар Өрсөлдөөний тухай болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэд, хэдэн заалтыг зөрчсөн гэнэ. Тиймээс “АСА консалтинг” буюу “Рояал плаза” гэж нэрээ өөрчилсөн компанид шаардах бичиг хүргүүллээ. Тухайлбал, ШӨХТГ-ын даргын нэгдүгээр сарын 24-ний өдөр баталсан удирдамжийн дагуу Рояал плазагийн “Аса цирк”-ийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хийсэн хяналт шалгалтаар Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т “Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж заасныг зөрчсөн байна. Түүнчлэн, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.1-д заасан “Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй” гэснийг мөн биелүүлээгүйг тус газрын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоосон байна. Ингээд Өрсөлдөөний тухай хуулийн 15.1.7-д заасан “Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчиж гаргасан төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгуулах саналыг холбогдох дээд байгууллага, албан тушаалтан, захиргааны хэргийн шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх” болон 20.2, 20.3.1-т заасныг тус тус үндэслэн, дүгнэлтээр тогтоосон зөрчлийг арилгах талаар арга хэмжээ авч ажиллахыг шаардав. Харин дараах болзлыг ирэх жилийн нэгдүгээр сард багтаан биелүүлээгүй тохиолдолд Өрсөлдөөний тухай хуульд заасан захиргааны шийтгэл ногдуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу циркийг хувьчлан худалдсан гэрээг цуцалж, төрийн өмчид буцаан авах асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх хүртэл арга хэмжээ авахыг анхааруулжээ.
Үүнд,
-Циркийн үйлчилгээ, үйл ажиллагааг хувьчлан авахаас өмнөх байдалд хүрсэн түвшинг бууруулахгүй байдлаар удирдан зохион байгуулж хэрэглэгчдийг циркийн урлагийн үйлчилгээгээр хангаж ажиллах
-Циркийг хувьчилж авах үед байгуулсан Улсын циркийг худалдах, худалдан авах гэрээний 1.7-т заасан тооноос цөөнгүй циркийн урлагийн ажилтан, уран бүтээлчийг байнгын ажлын байраар хангах
-Өөрийн орон тооны бус циркийн урлагийн уран бүтээлчдийг циркийн урлагийн бэлтгэл, сургуулилт хийх, үзүүлбэр, тоглолт хийх боломжтой байраар хангахдаа циркийн урлагийн нөхцөлд тохирсон, биелүүлж болох нөхцөлийг тавих,
-Менежментийн АСА багийн Улсын циркийн 2007-2011 онд хөгжүүлэх стратеги ба бизнес төлөвлөгөөнд циркийн тоглолтын тоо хэмжээг жил тутам 64-109 удаа байхаар төлөвлөсний дагуу хийж, хэрэглэгч олон нийтэд хүргэх. Ингэхдээ 2014 оныг дуустал циркийн урлагийн тоглолтыг нийт 48-аас доошгүй удаа хэрэглэгч олон нийтэд хүргэсэн байх,
-Улсын циркийн барилга байгууламж, талбайг зориулалтын дагуу ашиглах,
-Зориулалтын бусаар ашиглаж буй циркийн барилга байгууламж, талбайг циркийн урлагийн зориулалттай болгох шат дараатай арга хэмжээ авах таван жилийн төлөвлөгөө боловсруулан ирүүлэх,
-Циркийн барилга байгууламж, талбайг циркийн урлагийн зориулалтын болгох талаар эхний ээлжид 2014 оны дотор циркийн барилгын тавдугаар корпусыг болон гадаа талбайн газрыг зориулалтын дагуу болгон сэргээн засварлах, тохижуулах ажлыг зохион байгуулан зориулалтын дагуу ашиглах гэсэн нөхцөл тусгажээ.
Улсын цирк худалдааны байгууллага болоод олон жилийг үдэж байгааг дарга нар саяхан л анзаарсан бололтой. Өнөөх амьтад нь алга, уран бүтээлчид нь цөөрч, улсынх байсан бол арай ч ийм дээрээ тулахгүй байсан гээд уулга алдаж байна. Менежментийн хувьчлал хийж, Д.Дагвадорж аваргад улсын цирк гэхээс илүүтэй, 70 гаруй жилийн хөгжлийг нь хувьчилж өгөх үеэс эхлээд хэл ам, таталж байсан асуудлыг долоон жилийн дараа ойлгож байгааг юу гэж тайлбарлахаа мэдэхгүй юм. Юутай ч, улсын циркийг хувьчилсан нь буруу байсан гэдгийг О.Магнай тэргүүлэгчтэй ШӨХТГ өчигдөр мэдэгдлээ. Ингэхдээ, улсын циркийг худалдааны төв болсон байна хэмээн ихэд онцлов. Цагаан сар, хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ циркээр ороод базаачихдаг энгийн иргэдэд дэндүү хуучин энэ асуудал дарга нарын хувьд гэнэтийн зүйл байсан бололтой. Тэгээд л цочирдож гайхсандаа, Д.Дагвадоржийн эсрэг дайн зарлаж, шаардах бичиг хүртэл хүргүүлсэн байна. Угтаа, Төрийн өмчийн хороо Улсын циркийг менежментийн хувьчлалд оруулах нээлттэй тендер зарлахдаа улсдаа ганцхан байгууллагыг хувьчилж байгаагаа бодолцон тусгай журам баталсан байдаг. Өөрөөр хэлбэл, бусад аж ахуй нэгжийн босго оноог 70-аар тогтоож байсан бол циркийг хувьчлах тендерийн саналын босгыг 80 болгон өсгөсөн юм. Энэ нь, циркийн үйл ажиллагааг цаашид хэвийн хэмжээнд авч үлдэх, улам бүр өргөжүүлэх давхар санааг илтгэж байсан. Түүнчлэн тендерт өрсөлдөгчид Улсын циркийг 2011 он хүртэл удирдах ажиллах стратеги төлөвлөгөөг боловсруулах шалгуур тавьсан байдаг. Үүнд, багийн боловсрол, мэргэжил, ур чадвар, дадлага туршлагыг сайжруулах, үндсэн үйл ажиллагааны чиглэл, хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгүй байх, үндсэн хөрөнгийн ашиглалтыг зориулалтын дагуу сайжруулах, циркийн урлагийн урын санг баяжуулан, түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэх, үйлчлэх хүрээг тэлэх, хүний нөөцийг хөгжүүлэх, ажилтнуудын нийгмийн халамжийг сайжруулах, соёлын гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа сайжруулах зэрэг багтсан байв. Мэдээж, бусад тендерт өрсөлдөгчөөс илүү стратеги төлөвлөгөө боловсруулсан учраас “Аса консалтинг” компанид хувьчлалыг өгсөн байх учиртай. Гэсэн ч ШӨХТГ-аас гаргасан мэдэгдлээс харвал дээрх шаардлагууд цаасан дээр бууснаас өөрөөр хэрэгжээгүйг илтгэнэ.

0 Сэтгэгдэл