Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Төр түшилцэж түүх бичилцсэн бүсгүйчүүд
Өнөө жил Монголын ардчилал идэр 25 настайгаа учран золгож байна. Ардчиллыг анхлан “өлгийдөж”, эхийн сэтгэлээр, бүсгүй хүний бүлээн энгэрт “тэвэрсэн” ардчилсан хувьсгалын анхдагч эмэгтэй партизанууд 25 жилийн түүхийн хуудсыг сөхөж хувьсгалт тэмцлийн он жилүүдээ эргэн дурслаа. “Монголын ардчилсан хувьсгалд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр “Ардчиллын ордон”-д дэлгэгдэж ахмад партизануудаа хүлээн авсан юм.
Энэ үеэр ардчилсан хувьсгалыг тэргүүлэн төр түшилцэж түүх бичилцсэн бүсгүйчүүдээ МоАХ-ны “Эмэгтэйчүүдийн зөвлөл” маргааш болох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Үзэсгэлэнд өдгөө түүх болон үлдсэн гэрэл зургуудаас гадна тухайн үеийн МоАХ-ны эмэгтэй гишүүдийн мандат, бичиг баримт, үнэмлэх, бичиг хэргийн ажилтнуудын гар бичмэл, сонин хэвлэл, ухуулах хуудас гээд ардчиллын түүхийг хүүрнэн өгүүлэх ховор нандин зүйлс багтсан байв. Мөн “Ардчилал” сонины анхны дугаар сонирхолтой үзмэрүүдийн нэг нь байлаа. Манай сонин 1990 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр хэвлэгдэн гарч ардчиллын дуу хоолойг эх орны өнцөг булан бүрт түгээж хамгийн олон хувь хэвлэгдэн гарч байсан юм.
1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд МоАХ байгуулагдаж ерөнхий зохицуулагчаараа Санжаасүрэнгийн Зоригийг сонгосон тэр үед эмэгтэй гишүүд эрчүүдээсээ эрс цөөн байсан гэдэг. Тиймдээ ч, тухайн үеийн хувьсгалт хөдөлгөөнд хүч нэмэн оролцож байсан бүсгүйчүүд ихэд хүндлэгддэг. Ихэвчлэн бичиг хэргийн ажил эрхлэн арын албанд зүтгэж, ардчилсан хувьсгалын үйл хэргийг эхийн сэтгэл, бүсгүй хүний холч ухаанаар бүтээн босголцсоны хувьд тэд энэ зэргийн хүндлэл хүлээх учиртай.

Ардчилагчид маань зүгээр нэг уулзаж зураг хөрөг авахуулаад зогссонгүй эмэгтэйчүүдийн эрх ашгийн тухай асуудал хөндөн ярилцаж энэ хүрээнд цаашид хийх ажлаа төлөвлөн цаг хугацаагаа ч товлосон юм. Ирэх арванхоёрдугаар сарын 10-нд МоАХ албан ёсоор үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой тохионо. Тэр хүртэл холбооны гишүүд хэд хэдэн уулзалт зохиож нэлээд ажлыг амжуулахаар төлөвлөв. Үзэсгэлэн нээгдэж үзэгч олон, хуран цугласан хувьсгалчдыг хуучин цагаа дурсч залуу халуун насны дурсамжаа уудлан ярилцаж байх зуур тэдний төлөөлөлтэй уулзаж ярилцлаа.
А.Хандсүрэн: Бид ардчиллын төлөө зүтгэж, хуучинсаг үзэл суртлыг сөрөн зогсч байлаа
Б.Хандаа тухайн үед Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд холбооны техникч, дууны найруулагчаар ажиллаж байжээ. 1990 оны хоёрдугаар сарын 18-нд МоАХ-ны анхдугаар Их хурал тус ордонд зохион байгуулагдахад гишүүний хувиар оролцон үгээ хэлж үзэл бодлоо ч илэрхийлсэн гэдэг. Улмаар, улсын байгууллагад ажилладаг хүн үл бүтэх нөхөдтэй нийлж хувьсгал хийх гэж байна хэмээн удирдлагууд нь цомхотгол нэрээр ажлаас нь халжээ. Тэрээр 1980-1990 он хүртэл нөхөрлөсөн хамт олноосоо хагацаж салахад хэцүү байсан ч хувьсгалын үйл хэрэгт хүч өргөхөөр эргэлт буцалтгүй шийдэж С.Зориг, Э.Бат-Үүл нарын дэргэд бичиг хэргийн ажилтнаар очсон аж. Хувь тохиолоор хувьсгалын үйл хэрэгт оролцож өдгөө идэр 25 хүрсэн ардчиллыг эхийн сэтгэлээр өлгийдсөн түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Таны түүх их сонирхолтой юм. Хувьсгал бүхэн золиостой байдаг гэдэг шиг ардчиллын үйл хэргийн төлөө явж байгаад ажилгүй болж байжээ?
-Дан ганц би ч гэлтгүй их олон хүн энэ мэт хэлмэгдсэн жишээ бий. Тухайн үеийн төр засгийн нэгж нь 18 аймаг, дөрвөн хотод хуваагддаг байсан. Тэр үед миний бие ажлаасаа халагдчихаад Ардчилсан холбоонд элсч гишүүдэд намын батлах олгох ажлыг хийдэг байлаа. Ерөнхийдөө миний гараар ихэнх гишүүдийн батлах дамжсан. Ихэвчлэн гишүүд, дэмжигчдийн хувийн хэрэгтэй ажилладаг байсны хувьд тэр олон хүний овог нэрээс аваад бүхий л мэдээллийг цээжээр мэддэг байсан. Одоо ч цагийн эрхэнд мартагдаж дээ. Гэхдээ дан ганц батлах олгох бус жагсаал цуглаан гээд холбооны бүхий л ажилд оролцож халуунд халж, хүйтэнд хөрж явдаг байсан даа. Ардчилсан хувьсгалд оролцож туг барьж явсан хүүхнүүд тийм ч олон биш. Тэдгээрээс бурхны оронд одсон нь ч цөөнгүй. Үлдсэн хэдийгээ өнөөдөр ийнхүү цуглуулж байгаад их баяртай байна, сэтгэл их догдолж байна. 25 жилийн өмнө бүгд л цэл залуухан бүсгүйчүүд байсан бол өнөөдөр ихэнх нь эмээ болчихсон байна.
-60 гаруй мянган хүний батлах хэвлэх мөнгө олох гэж нэлээд хөглөж байсан түүхтэй юм билээ?
-Тийм шүү. Бидний хөглөснийг яриад байвал дуусахгүй ээ. Тэр үед сайхан сэтгэлт хүмүүсийн тус дэмээр л хамаг хөрөнгө санхүүгээ шийддэг байлаа. Батлахаа хэвлэнэ, тараана, сониноо мөн хэвлэн нийтэлж аймаг орон нутагт тараана гээд л хөдлөх бүрт л мөнгө хэрэг болдог байсан. Сонин хэвлээд л түгээх гэхээр унаа тэрэг ч хомс байлаа. Харин, МИАТ-ийн онгоцнууд бүхээгээ сониноор дүүргээд орон нутгуудад тараадаг байсан юм. Энэ дашрамд, МИАТ-ийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье. Та бүхний ардчилсан хувьсгалд оруулсан хувь нэмэр асар их юм шүү.
-Сүүлийн үед ардчиллыг үгүйсгэх хандлага анзаарагдаж байна. Ардчилал биш анархизм гэхчлэн?
-Мэдээж хэрэг сайн муугаар саваа дүүргэдэг хойно тийм юм байх нь мэдээж. Ардчилагчдын гавьяа, үйл хэргийг үгүйсгэх хандлагатай хүн байдаг. Гэхдээ, ардчиллыг биднийх хэмээн өмчлөөгүй, бид гэж цээжээ дэлдээгүй. Хүний эрх, эрх чөлөөг хүчээр бус эвээр авч энэ зэрэгтэй хүргэсэн хүмүүсийг түүх гэрчилнэ. Тиймдээ ч энэ үйл хэргийг минь ирээдүй болсон залуус та нар л үргэлжлүүлэх учиртай.
-Та алдарт эхийн хоёрдугаар одон зүүж. Хэдэн хүүхэд төрүүлж өсгөв?
-Эгч нь таван сайхан хүүхэдтэй. Одоо бага нь 20 хүрч байгаа бол том нь 38-тай. Мөн ач, зээ нийлсэн 13 “дайсны цэрэгтэй” дээ /инээв/. Энд нэг зүйлийг хэлэх хэрэгтэй байх. Тэр үед талбай дээр ид жагсаал цуглаан хийж байх үеэр би хөл хүнд байсан юм. Тухайн үедээ нууцалж байсан ч одоо хэлэх нь зүйтэй болов уу. Гуравдугаар сарын 7-ны өлсгөлөн бидний хувьд үхэх сэхэхээ шийдвэрлэх үе байсан болохоор миний хувьд бие давхар яваад байх хэцүү байсан. Тэгээд нэгдүгээр төрөхөд очиж хэвтэж үр хөндүүлсэн юм. Гэтэл эмч нар хорьж цагдаад эмнэлгээс гаргадаггүй ээ. Тэгэхээр нь 8-ны өглөө халаттайгаа эмнэлгээс оргож талбай дээр иртэл манай Цагаан, Зууннаст гуай хоёр намайг гэртээ харь, хөл хүндтэй юм чинь биеэ бод гэж хөөгөөд арга ядахдаа өөрсдөө хүргэж өгч байсан юм. Тэр үед хань маань Завхан, Говь-Алтай аймгаар тээврийн жолооч хийж явдаг байлаа. Гэтэл яг тэр орой гэртээ ирчихсэн байлаа. Хүний хань болсон хойно намайг их зэмлэсэн. Гэрт бөөн маргаан үүсэв ээ. Тэр орой бууз хийчихсэн байснаа идэхгүй, нөгөө хэд шигээ өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ гээд л нөхрөөсөө тас зөрөөд талбай руу явахаар зэхэж байтал талбайгаас Гүрбазар яриад “Өлсгөлөн зогслоо” гэж мэдэгддэг юм байна. Том охин маань надтай хамт явж өлсгөлөнд оролцоно гэхээр нь хамт гарах гэж байтал утсаар тэгж хэлсэн. Тэгээд л хувьсгалын асуудал ч нааштай эргэж, манай гэрийн өлсгөлөн ч эцэс болсон юм даа.
-Ямар их зориг вэ. Таны түүх кино шиг л санагдлаа?
-Ер нь бидний түүх муухан киноноос дутахгүй шүү. /инээв/ Бид ардчиллын төлөө үзэл суртлыг сөрөн зогсч байлаа. Ямар сайндаа л хүүхдийнхээ амийг ч золиослож байхав дээ.
Ийн хэлээд хэсэг бодолд дарагдан хий хоосныг гөлрөн суух Хандаа эгчийн нүднээс тэртээ 25 жилийн өмнөх үйл явлыг үзсэн юм шиг л нэвт шувт ажиглагдаж байв. Үнэхээр ч өнөөдрийн хүний эрх, эрх чөлөөг эн тэргүүнд авч хэлэлцдэг ардчилсан төрт улсыг цогцлоон босгохын төлөө амь бие хайргүй зүтгэж үр хүүхдээ ч золиослож байсан энэ хүмүүс төр түшилцэж түүх бичилцсэн гавьяатнууд билээ.
С.Эрдэнэцэцэг: Архиваа аривжуулъя гэсэн сэтгэлээр энэ үзэсгэлэнг дэлгэлээ
Дараагийн уулзаж ярилцан урьд хождын явдал, үүх түүхийг нь хүүрнэн ярилцсан хүн бол С.Эрдэнэцэцэг байв. МоАХ-ны анхны төв аппаратын бичээчээс гадна Багшийн их сургуулийн салбар зөвлөлийн зохицуулагчаар ажиллаж байсан тэрээр энэ үзэсгэлэнг хоёр партизаныхаа хамтаар зохион байгуулж гаргаж байгаа юм.

-Үнэхээр ховор нандин гэрэл зургууд байна. Үзэсгэлэн зохион байгуулах санаа шийдвэр юунаас урган гарав?
-1990 оноос хойш 24 жил өнгөрчээ. Энэ хугацаанд МоАХ-ны үйл ажиллагаа өргөжин тэлсэн үе ч бий, намжсан нь ч бий. Ямартай ч, янз бүрийн хүний гараар орж архив, бичиг хэрэг маань хомс болж үрэгдсэн нь их. Үүнд л эмзэглэсэн учраас хоёр эмэгтэй партизаныхаа хамтаар холбооны гишүүдийн гар дээр байсан материал, зураг хөргийг цуглуулж энэ үзэсгэлэнгээ дэлгэлээ. Нэгэнт ардчилсан холбоогоор овоглосон хүний хувьд, бичиг хэргийг нь хөтөлж явсан хүний хувьд архивийг нь арвижуулж сайхан болгочихоё гэсэн сэтгэлээр энэ үзэсгэлэнг зохион байгуулж байна даа.
-Одоо байгаа материалуудыг ердөө гурван хүн л цуглуулсан хэрэг үү?
-Тийм. Баянхонгорын Батцэцэг, зургийн студийн жижиг Туул гэж бүсгүй мөн Эрдэнэцэцэг миний бие нийлж эдгээр материалуудыг цуглуулж үзэсгэлэн болгон гаргаж байна. Мөн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэйчүүдээ урин залж уулзаж байгаа нь энэ юм. Гэхдээ энэ үзэсгэлэн гэдэг санааг ердөө гурав хоногийн өмнө л шийдсэн юм. Тиймдээ ч давчуу цагт ихийг амжуулах гэж их ч хичээлээ. Хойшид үүнээс өргөн хүрээ хамарсан арвин баялаг архивтай үзэсгэлэн дэлгэх бодолтой байна. Энд нэг зүйлийг онцлоход Хан-Уул дүүргийн МоАХ-ны гишүүн, “Алтан алим” ХХК-ийн Захирал Жаргалсайхан маань үнэхээр их тус болсон. Энэ их зураг хөргийг яаж хэвлэхээ мэдэхгүй маш их мөнгө гарах нь гээд сууж байтал сэтгэлээрээ тусалсан. Урьд шөнө үүр цайтал бидэнтэй зураг хөрөг янзалж суусаар байгаад их ч ядарсан байх. “Жагаа ахаа өлсч байна уу, хоол идэх үү” гэхээр “Бид хувьсгал хийж явахдаа хэзээ л хоол идэж нялуурч байсан юм” гэж байгаа юм. Настай хүн тэгж хэлж байхад бид ч хичээж ажиллана биз дээ.
-Удаан уулзаагүй хүмүүс нүүр учраад их л хөл хөөр болж байх шиг байна. Зарим нь 20 гаруй жил ч уулзалдаагүй хүмүүс байна гэж сонслоо?
-Тийм шүү. 10, 20 жил уулзаагүй хүмүүс ч байна. Ер нь, ардчилсан хувьсгалд оролцож явсан бид чинь нэг нэгнээ их үгүйлдэг юм байна. Өнөөдөр л анзаарч байна. Уулзаж баяр хөөр болж, нулимс унагах нэг нь ч байна даа.
-Үзэсгэлэн цаашид үргэлжлэх үү?
-Тийм ээ үргэлжилнэ. Одоо байгаа зураг хөрөг, материалуудаа хувилан авч архивлана. Эх хувийг нь эздэд нь өгч илүү их зүйлийг бусдаасаа цуглуулж арвижуулна. Энд хүрэлцэн ирсэн хүмүүсээс үзэсгэлэнд тавигдаагүй материал, зураг хөрөг өгье гэх нь байна. Мөн МоАХ-ны 25 жилийн ойгоор ном гарахаар төлөвлөж байгаа. Энэ мэт их ч ажил байна даа.


Өнөө жил Монголын ардчилал идэр 25 настайгаа учран золгож байна. Ардчиллыг анхлан “өлгийдөж”, эхийн сэтгэлээр, бүсгүй хүний бүлээн энгэрт “тэвэрсэн” ардчилсан хувьсгалын анхдагч эмэгтэй партизанууд 25 жилийн түүхийн хуудсыг сөхөж хувьсгалт тэмцлийн он жилүүдээ эргэн дурслаа. “Монголын ардчилсан хувьсгалд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр “Ардчиллын ордон”-д дэлгэгдэж ахмад партизануудаа хүлээн авсан юм.
Энэ үеэр ардчилсан хувьсгалыг тэргүүлэн төр түшилцэж түүх бичилцсэн бүсгүйчүүдээ МоАХ-ны “Эмэгтэйчүүдийн зөвлөл” маргааш болох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Үзэсгэлэнд өдгөө түүх болон үлдсэн гэрэл зургуудаас гадна тухайн үеийн МоАХ-ны эмэгтэй гишүүдийн мандат, бичиг баримт, үнэмлэх, бичиг хэргийн ажилтнуудын гар бичмэл, сонин хэвлэл, ухуулах хуудас гээд ардчиллын түүхийг хүүрнэн өгүүлэх ховор нандин зүйлс багтсан байв. Мөн “Ардчилал” сонины анхны дугаар сонирхолтой үзмэрүүдийн нэг нь байлаа. Манай сонин 1990 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр хэвлэгдэн гарч ардчиллын дуу хоолойг эх орны өнцөг булан бүрт түгээж хамгийн олон хувь хэвлэгдэн гарч байсан юм.
1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд МоАХ байгуулагдаж ерөнхий зохицуулагчаараа Санжаасүрэнгийн Зоригийг сонгосон тэр үед эмэгтэй гишүүд эрчүүдээсээ эрс цөөн байсан гэдэг. Тиймдээ ч, тухайн үеийн хувьсгалт хөдөлгөөнд хүч нэмэн оролцож байсан бүсгүйчүүд ихэд хүндлэгддэг. Ихэвчлэн бичиг хэргийн ажил эрхлэн арын албанд зүтгэж, ардчилсан хувьсгалын үйл хэргийг эхийн сэтгэл, бүсгүй хүний холч ухаанаар бүтээн босголцсоны хувьд тэд энэ зэргийн хүндлэл хүлээх учиртай.

Ардчилагчид маань зүгээр нэг уулзаж зураг хөрөг авахуулаад зогссонгүй эмэгтэйчүүдийн эрх ашгийн тухай асуудал хөндөн ярилцаж энэ хүрээнд цаашид хийх ажлаа төлөвлөн цаг хугацаагаа ч товлосон юм. Ирэх арванхоёрдугаар сарын 10-нд МоАХ албан ёсоор үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой тохионо. Тэр хүртэл холбооны гишүүд хэд хэдэн уулзалт зохиож нэлээд ажлыг амжуулахаар төлөвлөв. Үзэсгэлэн нээгдэж үзэгч олон, хуран цугласан хувьсгалчдыг хуучин цагаа дурсч залуу халуун насны дурсамжаа уудлан ярилцаж байх зуур тэдний төлөөлөлтэй уулзаж ярилцлаа.
А.Хандсүрэн: Бид ардчиллын төлөө зүтгэж, хуучинсаг үзэл суртлыг сөрөн зогсч байлаа
Б.Хандаа тухайн үед Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд холбооны техникч, дууны найруулагчаар ажиллаж байжээ. 1990 оны хоёрдугаар сарын 18-нд МоАХ-ны анхдугаар Их хурал тус ордонд зохион байгуулагдахад гишүүний хувиар оролцон үгээ хэлж үзэл бодлоо ч илэрхийлсэн гэдэг. Улмаар, улсын байгууллагад ажилладаг хүн үл бүтэх нөхөдтэй нийлж хувьсгал хийх гэж байна хэмээн удирдлагууд нь цомхотгол нэрээр ажлаас нь халжээ. Тэрээр 1980-1990 он хүртэл нөхөрлөсөн хамт олноосоо хагацаж салахад хэцүү байсан ч хувьсгалын үйл хэрэгт хүч өргөхөөр эргэлт буцалтгүй шийдэж С.Зориг, Э.Бат-Үүл нарын дэргэд бичиг хэргийн ажилтнаар очсон аж. Хувь тохиолоор хувьсгалын үйл хэрэгт оролцож өдгөө идэр 25 хүрсэн ардчиллыг эхийн сэтгэлээр өлгийдсөн түүнтэй цөөн хором ярилцлаа.-Таны түүх их сонирхолтой юм. Хувьсгал бүхэн золиостой байдаг гэдэг шиг ардчиллын үйл хэргийн төлөө явж байгаад ажилгүй болж байжээ?
-Дан ганц би ч гэлтгүй их олон хүн энэ мэт хэлмэгдсэн жишээ бий. Тухайн үеийн төр засгийн нэгж нь 18 аймаг, дөрвөн хотод хуваагддаг байсан. Тэр үед миний бие ажлаасаа халагдчихаад Ардчилсан холбоонд элсч гишүүдэд намын батлах олгох ажлыг хийдэг байлаа. Ерөнхийдөө миний гараар ихэнх гишүүдийн батлах дамжсан. Ихэвчлэн гишүүд, дэмжигчдийн хувийн хэрэгтэй ажилладаг байсны хувьд тэр олон хүний овог нэрээс аваад бүхий л мэдээллийг цээжээр мэддэг байсан. Одоо ч цагийн эрхэнд мартагдаж дээ. Гэхдээ дан ганц батлах олгох бус жагсаал цуглаан гээд холбооны бүхий л ажилд оролцож халуунд халж, хүйтэнд хөрж явдаг байсан даа. Ардчилсан хувьсгалд оролцож туг барьж явсан хүүхнүүд тийм ч олон биш. Тэдгээрээс бурхны оронд одсон нь ч цөөнгүй. Үлдсэн хэдийгээ өнөөдөр ийнхүү цуглуулж байгаад их баяртай байна, сэтгэл их догдолж байна. 25 жилийн өмнө бүгд л цэл залуухан бүсгүйчүүд байсан бол өнөөдөр ихэнх нь эмээ болчихсон байна.
-60 гаруй мянган хүний батлах хэвлэх мөнгө олох гэж нэлээд хөглөж байсан түүхтэй юм билээ?
-Тийм шүү. Бидний хөглөснийг яриад байвал дуусахгүй ээ. Тэр үед сайхан сэтгэлт хүмүүсийн тус дэмээр л хамаг хөрөнгө санхүүгээ шийддэг байлаа. Батлахаа хэвлэнэ, тараана, сониноо мөн хэвлэн нийтэлж аймаг орон нутагт тараана гээд л хөдлөх бүрт л мөнгө хэрэг болдог байсан. Сонин хэвлээд л түгээх гэхээр унаа тэрэг ч хомс байлаа. Харин, МИАТ-ийн онгоцнууд бүхээгээ сониноор дүүргээд орон нутгуудад тараадаг байсан юм. Энэ дашрамд, МИАТ-ийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье. Та бүхний ардчилсан хувьсгалд оруулсан хувь нэмэр асар их юм шүү.
-Сүүлийн үед ардчиллыг үгүйсгэх хандлага анзаарагдаж байна. Ардчилал биш анархизм гэхчлэн?
-Мэдээж хэрэг сайн муугаар саваа дүүргэдэг хойно тийм юм байх нь мэдээж. Ардчилагчдын гавьяа, үйл хэргийг үгүйсгэх хандлагатай хүн байдаг. Гэхдээ, ардчиллыг биднийх хэмээн өмчлөөгүй, бид гэж цээжээ дэлдээгүй. Хүний эрх, эрх чөлөөг хүчээр бус эвээр авч энэ зэрэгтэй хүргэсэн хүмүүсийг түүх гэрчилнэ. Тиймдээ ч энэ үйл хэргийг минь ирээдүй болсон залуус та нар л үргэлжлүүлэх учиртай.
-Та алдарт эхийн хоёрдугаар одон зүүж. Хэдэн хүүхэд төрүүлж өсгөв?
-Эгч нь таван сайхан хүүхэдтэй. Одоо бага нь 20 хүрч байгаа бол том нь 38-тай. Мөн ач, зээ нийлсэн 13 “дайсны цэрэгтэй” дээ /инээв/. Энд нэг зүйлийг хэлэх хэрэгтэй байх. Тэр үед талбай дээр ид жагсаал цуглаан хийж байх үеэр би хөл хүнд байсан юм. Тухайн үедээ нууцалж байсан ч одоо хэлэх нь зүйтэй болов уу. Гуравдугаар сарын 7-ны өлсгөлөн бидний хувьд үхэх сэхэхээ шийдвэрлэх үе байсан болохоор миний хувьд бие давхар яваад байх хэцүү байсан. Тэгээд нэгдүгээр төрөхөд очиж хэвтэж үр хөндүүлсэн юм. Гэтэл эмч нар хорьж цагдаад эмнэлгээс гаргадаггүй ээ. Тэгэхээр нь 8-ны өглөө халаттайгаа эмнэлгээс оргож талбай дээр иртэл манай Цагаан, Зууннаст гуай хоёр намайг гэртээ харь, хөл хүндтэй юм чинь биеэ бод гэж хөөгөөд арга ядахдаа өөрсдөө хүргэж өгч байсан юм. Тэр үед хань маань Завхан, Говь-Алтай аймгаар тээврийн жолооч хийж явдаг байлаа. Гэтэл яг тэр орой гэртээ ирчихсэн байлаа. Хүний хань болсон хойно намайг их зэмлэсэн. Гэрт бөөн маргаан үүсэв ээ. Тэр орой бууз хийчихсэн байснаа идэхгүй, нөгөө хэд шигээ өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ гээд л нөхрөөсөө тас зөрөөд талбай руу явахаар зэхэж байтал талбайгаас Гүрбазар яриад “Өлсгөлөн зогслоо” гэж мэдэгддэг юм байна. Том охин маань надтай хамт явж өлсгөлөнд оролцоно гэхээр нь хамт гарах гэж байтал утсаар тэгж хэлсэн. Тэгээд л хувьсгалын асуудал ч нааштай эргэж, манай гэрийн өлсгөлөн ч эцэс болсон юм даа.
-Ямар их зориг вэ. Таны түүх кино шиг л санагдлаа?
-Ер нь бидний түүх муухан киноноос дутахгүй шүү. /инээв/ Бид ардчиллын төлөө үзэл суртлыг сөрөн зогсч байлаа. Ямар сайндаа л хүүхдийнхээ амийг ч золиослож байхав дээ.
Ийн хэлээд хэсэг бодолд дарагдан хий хоосныг гөлрөн суух Хандаа эгчийн нүднээс тэртээ 25 жилийн өмнөх үйл явлыг үзсэн юм шиг л нэвт шувт ажиглагдаж байв. Үнэхээр ч өнөөдрийн хүний эрх, эрх чөлөөг эн тэргүүнд авч хэлэлцдэг ардчилсан төрт улсыг цогцлоон босгохын төлөө амь бие хайргүй зүтгэж үр хүүхдээ ч золиослож байсан энэ хүмүүс төр түшилцэж түүх бичилцсэн гавьяатнууд билээ.
С.Эрдэнэцэцэг: Архиваа аривжуулъя гэсэн сэтгэлээр энэ үзэсгэлэнг дэлгэлээ
Дараагийн уулзаж ярилцан урьд хождын явдал, үүх түүхийг нь хүүрнэн ярилцсан хүн бол С.Эрдэнэцэцэг байв. МоАХ-ны анхны төв аппаратын бичээчээс гадна Багшийн их сургуулийн салбар зөвлөлийн зохицуулагчаар ажиллаж байсан тэрээр энэ үзэсгэлэнг хоёр партизаныхаа хамтаар зохион байгуулж гаргаж байгаа юм.

-Үнэхээр ховор нандин гэрэл зургууд байна. Үзэсгэлэн зохион байгуулах санаа шийдвэр юунаас урган гарав?
-1990 оноос хойш 24 жил өнгөрчээ. Энэ хугацаанд МоАХ-ны үйл ажиллагаа өргөжин тэлсэн үе ч бий, намжсан нь ч бий. Ямартай ч, янз бүрийн хүний гараар орж архив, бичиг хэрэг маань хомс болж үрэгдсэн нь их. Үүнд л эмзэглэсэн учраас хоёр эмэгтэй партизаныхаа хамтаар холбооны гишүүдийн гар дээр байсан материал, зураг хөргийг цуглуулж энэ үзэсгэлэнгээ дэлгэлээ. Нэгэнт ардчилсан холбоогоор овоглосон хүний хувьд, бичиг хэргийг нь хөтөлж явсан хүний хувьд архивийг нь арвижуулж сайхан болгочихоё гэсэн сэтгэлээр энэ үзэсгэлэнг зохион байгуулж байна даа.
-Одоо байгаа материалуудыг ердөө гурван хүн л цуглуулсан хэрэг үү?
-Тийм. Баянхонгорын Батцэцэг, зургийн студийн жижиг Туул гэж бүсгүй мөн Эрдэнэцэцэг миний бие нийлж эдгээр материалуудыг цуглуулж үзэсгэлэн болгон гаргаж байна. Мөн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэйчүүдээ урин залж уулзаж байгаа нь энэ юм. Гэхдээ энэ үзэсгэлэн гэдэг санааг ердөө гурав хоногийн өмнө л шийдсэн юм. Тиймдээ ч давчуу цагт ихийг амжуулах гэж их ч хичээлээ. Хойшид үүнээс өргөн хүрээ хамарсан арвин баялаг архивтай үзэсгэлэн дэлгэх бодолтой байна. Энд нэг зүйлийг онцлоход Хан-Уул дүүргийн МоАХ-ны гишүүн, “Алтан алим” ХХК-ийн Захирал Жаргалсайхан маань үнэхээр их тус болсон. Энэ их зураг хөргийг яаж хэвлэхээ мэдэхгүй маш их мөнгө гарах нь гээд сууж байтал сэтгэлээрээ тусалсан. Урьд шөнө үүр цайтал бидэнтэй зураг хөрөг янзалж суусаар байгаад их ч ядарсан байх. “Жагаа ахаа өлсч байна уу, хоол идэх үү” гэхээр “Бид хувьсгал хийж явахдаа хэзээ л хоол идэж нялуурч байсан юм” гэж байгаа юм. Настай хүн тэгж хэлж байхад бид ч хичээж ажиллана биз дээ.
-Удаан уулзаагүй хүмүүс нүүр учраад их л хөл хөөр болж байх шиг байна. Зарим нь 20 гаруй жил ч уулзалдаагүй хүмүүс байна гэж сонслоо?
-Тийм шүү. 10, 20 жил уулзаагүй хүмүүс ч байна. Ер нь, ардчилсан хувьсгалд оролцож явсан бид чинь нэг нэгнээ их үгүйлдэг юм байна. Өнөөдөр л анзаарч байна. Уулзаж баяр хөөр болж, нулимс унагах нэг нь ч байна даа.
-Үзэсгэлэн цаашид үргэлжлэх үү?
-Тийм ээ үргэлжилнэ. Одоо байгаа зураг хөрөг, материалуудаа хувилан авч архивлана. Эх хувийг нь эздэд нь өгч илүү их зүйлийг бусдаасаа цуглуулж арвижуулна. Энд хүрэлцэн ирсэн хүмүүсээс үзэсгэлэнд тавигдаагүй материал, зураг хөрөг өгье гэх нь байна. Мөн МоАХ-ны 25 жилийн ойгоор ном гарахаар төлөвлөж байгаа. Энэ мэт их ч ажил байна даа.



0 Сэтгэгдэл
одон
ардчилалынхан төрийн дээд одон Алтангадасыг баруун солгойгүй бараг бүх намынхаа гишүүдэд өгсөн юм шиг байна.Дээрх зураг дээр Алтангадас одон зүүгээгүй хүн бараг алга шивдээ.Төрийн одонгоор тоглохоо болимоор юм.Ардчилалынхаан
2014.03.09























