Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Шадар сайд хүнсний үйлдвэрүүдтэй танилцав
Монгол Улсын Шадар сайд, Хүнсчдийн холбооны тэргүүн Д.Тэрбишдагва удахгүй болох хүнсчдийн баярын өдрийг угтаж “ Хүнсний манлай үйлдвэр” шалгаруулалтад нэрээ дэвшүүлсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Шадар сайдын эхний очсон үйлдвэр нь шинжлэх ухаан, технологийн дэвшлийг үйлдвэртээ нэвтрүүлж буй “Мах маркет” ХХК байсан юм.Тус компани нь НАССР буюу хүнсний анхан шатны үйлдвэрлэлээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн болж хэрэглэгчдэд хүрэх хүртэлх үйлдвэрийн бүх шат дамжлагад бүтээгдэхүүн чанар, аюулгүй байдлын талаарх дүрэм журмыг баримтлан нарийн хяналтын дор аюулгүй баталгаатай хүнс үйлдвэрлэх нөхцлийг бүрдүүлэн 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна.
Сүүлийн жилүүдэд манай үндэсний үйлдвэрлэгчид сэргэж, гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай болж байгаа энэ үед аарцтай болон чацарганатай зайрмагаар танигдсан Тэсо корпораци нь чанарын удирдлагын тогтолцооны стандартуудыг хэрэгжүүлэн уламжлалт хэрэглээг орчин үеийн технологиор боловсронгуй болгон эко бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зайрмагны дотоодын хэрэгцээний 40 гаруй хувийг дангаараа хангаж байна.

Мөн шингэн хүнсний зах зээлд үйл ажиллагаагаа эрхэлж байгаа Арвайн үндэс ХК-ийн үйлдвэрлэлтэй Шадар сайд танилцсан юм. Тус үйлдвэр нь орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 3 төрлийн лабораторитой жилд 15 сая литр шар айраг үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Архины үйлдвэрлэлээ гадаад руу экспортлох бодлого барьж ажилласны үр дүнд ХБНГУ руу “Монгол брэнд” архиа гаргаж чадсан. Улсын төсөвт өнгөрсөн онд 1 тэрбум 500 орчим сая төгрөгийн татварыг төвлөрүүлж 260 гаруй ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байна хэмээн компанийн гүйцэтгэх захирал Н.Болд танилцуулсан юм.
Ийнхүү хүнсний салбарын хэд хэдэн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан Шадар сайд зах зээлийн хүнд үеийг даван туулж эдүгээ дэлхийн хэмжээнд сэтгэж хийж бүтээж байгаа залуучууд та бүгдээрээ бахархаж байна. Олон улсын стандартад нийцсэн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж ард иргэдээ эрүүл аюулгүй хүнсээр хангах үйлсдээ улам их амжилт гарган ажиллахыг очсон газар бүртээ захиж байлаа.

0 Сэтгэгдэл