Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Р.Оюунбилэг: Хүүхдийг дор хаяж зургаан сар хүртэл нь хөхөөр хооллох ёстой
“Гурван-тэрх” өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн сувилагч Р.Оюунбилэг нярай хүүхдийн дархлаажуулалтын талаарх зөвлөгөө хүргэж байна.
-Нярай хүүхдүүдэд төрсний дараа циклиэр вакцин хийдэг. Зарим эцэг эхчүүд вакцины хугацааг алдагдуулах, бүр хийлгэхгүй байх нь ч бий. Вакцинуудын ач холбогдлын талаар зөвлөөч?
-Манай улсад 0-2 хүртэлх насны хүүхдүүдийг арван төрлийн вакцинд хамруулдаг. Сахуу, татран, хөхүүл ханиад, саа, шар, мененгит болон улаанбурхан, гахай хавдар, улаанууд, халдварт шар зэрэг өвчний вакцин багтдаг. Мөн жил бүрийн тав, аравдугаар сард 0-5 насны хүүхдүүдийг тухайн үед дэлгэрч байгаа, дэлгэрч болзошгүй халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэмэлтээр вакцинд хамруулдаг. Мөн вакцинаас ямар нэг шалтгаан, өвчний улмаас хоцорсон хүүхдүүдийг нөхөн вакцинжуулдаг. Эдгээр вакциныг хийснээр 0-5 насны хүүхдийн өвчлөл эндэгдэл, халдварт өвчний тоо эрс багасдаг л даа. Ялангуяа халдварт шар өвчин гарах нь эрс буурч, халдварт улаанбурхан өвчин устсан байна. Уг нь өрхийн эмч, сувилагч нар дархлаажуулалтад нэг ч хүүхдийг хоцроохгүйн төлөө ажилладаг. Тийм ч учраас энэ талаар ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сурталчилгаа явуулдаг. Сүүлийн үед манай эцэг эхчүүдийн боловсролын түвшин дээшилсэн учраас вакцины талаар зөв ойлголттой болж, хүүхдээ дархлаажуулалтад хамруулах нь сайжирсан.
-Хүүхдийг хөхөөр хооллох нь эрүүл мэндэд сайн хэдий ч эхчүүд ажилдаа орох гэж яарснаас эсвэл залуу ээжүүд туршлагагүйтсэнээс хүүхдээ хөхөөр хооллохоо больдог тал бий. Энэ нь хүүхдэд ямар нөлөөтэй вэ?
-Эхийн сүү А амин дэмээр баялаг учраас наад зах нь нэг сар хүртэл хөхний сүүгээр дагнан хөхөөр хооллох хэрэгтэй байдаг. Харин зургаан сартайгаас хоёр нас хүртэл нь нэмэгдэл хоол өгөхийн зэрэгцээгээр эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллох ёстой. Хэрэв эхийнхээ сүүг хөхүүлээгүй, А амин дэм дутагдвал арьс хуурайших, өвдөг тохой арзгар, ширүүн болох, амны хөндийн салст болон ам хатах, уруул хагарах, үс хуурайших, хугарамтгай болох, өнгөө алдах, арьсны салст цайх, хумсны толио цайх, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрнэ.
-Тэгвэл хөхний сүүнээс өөр хоол тэжээлээс А амин дэм авч болох уу?
-А амин дэмийн дутагдалд тав хүртэлх насны хүүхэд хамгийн их өртдөг. Мөн улаан бурхан, салхин цэцэг, суулгалт, амьсгалын замын өвчин зэрэг халдварт өвчнөөр өвчилсөн хүүхэд, уураг илчлэгийн дутагдалтай хүүхэд өртөх магадлалтай. Тиймээс А амин дэмээр баялаг хүнсийг долоо хоногт гурваас дээш удаа хэрэглэх хэрэгтэй. А амин дэм нь тод шар, улаан болон хар ногоон өнгийн навчит ургамалд их хэмжээгээр агуулагддаг. Үнээний сүү, үхэр болон хонины мах, элэг, өндөг, бяслаг, цөцгий, халгай, халиар, хөмүүл, шар лууван, ногоон сонгино, улаан лооль, хулуу, ногоон өргөст хэмх, нохойн хошуу, чацаргана, алим зэрэг хүнс тэжээлээс А амин дэм авч болно. Мөн нэмэлтээр А амин дэмийн тосон бэлдмэлийг жилд хоёр удаа эмчийн заавраар хүүхдэд уулгаж болно.
-Хэрэв энэ амин дэм дутагдвал хүүхдийн өсөлтөд нөлөө үзүүлэх үү. Чанартай хоол тэжээлийн дутагдлаас хүүхдүүд рахиттай гэж оношлогдох болсон. Үүнийг тайлбарлаж өгөөч?
-Д аминдэмийн дутагдал хүүхдийн өсөлтөд нөлөөлдөг. Хүүхэд ид өсч хөгжиж байгаа үед ясыг бүтээх гол эрдэс болох кальци, түүний солилцоог зохицуулдаг Д аминдэм хоол хүнсэнд дутагдсанаас ясны эд эсийн бүтэц алдагдаж, өсөлт хөгжил нь саатаж, яс зөөлөрч, бүх биеийн бодисын солилцоо хямрах эмгэгийг рахит гэж байгаа юм. Рахит өвчинд бага насны хүүхэд голчлон өртдөг. Хэрэв хүүхэд нойрондоо муудаж, сүүгээ хөхөж унтах үед магнай, шилэн хүзүү хэсгээр илүү их хөлөрч, шилээ шөргөөх зэрэг шинж тэмдэг ажиглагдвал заавал эмнэлэгт хандах хэрэгтэй.
-Рахит өвчнөөс хоол тэжээлээр дамжуулан хүүхдээ сэргийлэх боломж байдаг уу?
-Дээр хэлсэнчлэн хүүхдийг зургаан сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллох, хоёр нас хүртэл нь нэмэлт хоол тэжээлийн хажуугаар хөхний сүүгээр хооллох хэрэгтэй. Мөн хоол, хүнсний нэр төрлийг нэмэгдүүлэх, түүн дотор кальциар баялаг болон баяжуулсан бүтээгдэхүүнийг өдөр бүр тогтмол хэрэглэх, сүү, шинэхэн тараг, цөцгий, голланд бяслаг, ногоон навчит хүнсний ногоо зэрэг хүнсний бүтээгдэхүүн тогтмол хэрэглэвэл Д амин дэмийг хангалттай авч чадна. Мөн эмчийн заавраар Д амин дэмийг заавал хэрэглэх ёстой үед нь ууна.
-Заавал уух ёстой үе гэхээр...?
-Жирэмсний сүүлийн гурван сар дотор Д аминдэм ууна. Төрсний дараах нэг сартайгаас хүүхдэд Д аминдэмийг эмчийн заавраар уулгана. Ингэхдээ бага насны хүүхэд рахиттай бол төрсний дараах нэг сартайгаас долоо хоногт хоёр удаа гурван долоо хоногийн турш эмчийн заавраар уудаг. Хэрэв бага насны хүүхэд рахитгүй бол төрсний дараах нэг сартайд болон арав болон дөрвөн сард нэг ширхэгээр уулгана. Мөн зуны өдөр нарны малгай өмсч, зөвхөн гар, хөлийн шилбэ хэсгийн арьсыг наранд бага зэрэг улайтал нь 20 минутын турш ил байлгахад нарны гэрлийн нөлөөгөөр Д аминдэм хүний биед үүсч хуримтлагддаг. Энэ бас их үр дүнтэй арга.
“Гурван-тэрх” өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн сувилагч Р.Оюунбилэг нярай хүүхдийн дархлаажуулалтын талаарх зөвлөгөө хүргэж байна. -Нярай хүүхдүүдэд төрсний дараа циклиэр вакцин хийдэг. Зарим эцэг эхчүүд вакцины хугацааг алдагдуулах, бүр хийлгэхгүй байх нь ч бий. Вакцинуудын ач холбогдлын талаар зөвлөөч?

Б.ЦЭДЭВ
0 Сэтгэгдэл