Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Нэг нь биш нийтээрээ ярих сэдэв
Залуужсан хэрэглээ
Өглөө сэрээд зөвхөн нэг зүйлийг л бодно. Түүнийхээ төлөө өдөржин явсаар азтай бол эртхэн зорилгодоо хүрч нэг сайхан амсхийгээд, гэртээ харина. Азгүй бол тэр өдөржингөө л бухимдаж, цухалдаж гүйгээд орой гэртээ харьж гэр бүлийнхэндээ бүтэлгүйтлийн уураа гаргана. Энэ явдал дахиад л маргааш давтагдана. Хэдэн өдөр, сар, жил давтагдах нь мэдэгдэхгүй золгүй хувь тавилан.
“Цагаан тахал” гэж нэрлэдэг хар тамхины хэрэглээ сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж байна. Хамгийн харамсалтай нь сүүлийн үед дунд сургуулийн сурагчид ангиараа, сургуулиараа нийлж хэрэглэх болж. Хэдийгээр нарийн судалгаа байдаггүй ч одоогийн байдлаар 2000 гаруй хүн хар тамхи хэрэглэж байна гэсэн дүн байдаг. Үүний 90 хувь нь өсвөр үеийнхэн. Хар тамхинд донтогсдын тоо сүүлийн 14 жилийн дотор 10 дахин нэмэгдсэн байна. Үүн дотор судсаар тарьж хэрэглэдэг нь 100 орчим хүнээр нэмэгдсэн. Мөн хар тамхитай холбоотой хэрэг сүүлийн таван жилд тав дахин өссөн. Хэрэглэгчид нь олшроод ирэхээр өвсний, олсны ургамлын тархац шинээр ирэх нь ч нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар гадаадад хар тамхины хэргээр шалгагдаж байгаа хүний тоо 54 хүрсэн гээд л тоочиж барамгүй баримт бий. Гэхдээ мэдэгдэж байгаа нь л энэ. Манайх шиг гурван сая хүрэхгүй хүн амтай улсад энэ чинь үндэсний аюулгүй байдалд түгшүүр зарлах тоо бус уу.
Дэлхийн олон оронд хар тамхины хэрэглээ хэтэрснээс үндэстнээрээ мөхөх хүртэл аюул нүрлэж байгааг дүлий биш бол сонсож л баймаар, монголчууд бид. Энд зөвхөн шийдвэр гаргах түвшний эсвэл аль хэдийнэ хамааралтай болсон хэн нэгнийг буруутгах, чичих гэсэн юм биш. Үндэсний аюулгүй байдлыг хүртэл ганхуулж дөнгөдөг энэ зандалчинтай нийтээрээ тэмцэх хэрэгтэй байна. Үүний тулд бид хуулийн дагуу бүхнийг хийх ёстой. Гэтэл хоёр жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан хар тамхины эсрэг хууль хэлэлцэгдээд л яваад байгаа. Хэзээ батлагдах юм бүү мэд.
Хар тамхинаас гарахыг хүсэхгүй байна уу
Хар тамхи, мансууруулах бодис бол архи, тамхины хэрэглээтэй салшгүй холбоотой. Архи, тамхиндаа мансуурч чадахгүй хүмүүс хар тамхи хэрэглэж эхэлж байна. “Өсөн нэмэгдэх хэрэглээ” гэдэг шиг. Яг ийм замаар хар тамхинд орсон залуус их байна. Үүний хэрээр бизнес хийх гэсэн хүн олширч байна. Архинаас гаргаж чадахгүй мөртлөө гаргана гээд зарлуулдаг газрууд шиг. Хар тамхи, мансуурах донгийн талаар дорвитойхон мэдлэггүй хэрнээ хичээл заана, судалгаа хийнэ л гэх. Өнгөрсөн жил гэхэд хүүхэд залуусын дунд сургалт, сурталчилгаа хийлгэхээр Скаутын холбоонд 50 сая төгрөгийн төсөл Хууль зүйн яамнаас өгсөн ч үр дүнгээ өгсөн зүйлгүй байгааг энэ чиглэлээр олон жил ажиллаж байгаа мэргэжилтнүүд нь хэлж байна.
Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Ш.Лхагвасүрэн “Туршлагатай, олон жил үйл ажиллагаа явуулсан байгууллагуудаа дэмжмээр юм. Манай байгууллага үйл ажиллагаагаа явуулаад 15 жил болж байна. Манайх судалгаагаа хийж байна. Сургалт ч зохион байгуулж байгаа. Үе тэнгийн сургагч нар бэлтгэж байна. Он гарсаар Дэлхийн зөн байгууллагаас дэмжлэг аваад 87 дугаар сургууль дээр үе тэнгийн сургагч нар бэлтгэж байгаа маань ихээхэн үр дүнгээ өгөх хандлагатай. Сургуулиудаар явж, тэнд хар тамхины талаарх мэдлэг өгөх нь маш үр дүнтэй юм билээ” гэж ярьж байна. Хар тамхины асуудлаар олон жил ажиллаж байгаа бараг л мэргэжилтэн болсон хүмүүс хоёр жилийн өмнө Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хэзээ батлагдахыг хүлээж байна. Ш.Лхагвасүрэн хэлэхдээ “Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл туршлагатай хүмүүс ажилласан болохоор маш сайн хууль гарах нь гэж найдаж байсан ч гацчихлаа. Тэр хуульд үндэсний хороо байгуулахыг заасан. Хэрэв энэ хороог Хууль зүйн яамны харьяа болгочихвол ажлаа хийж байгаа хүн хэзээ ч хар тамхитай идэвхтэй тэмцээд явахгүй. Тийм учраас хороо байгуулах эсэх талын асуудал дээр л гацаад байгаа болов уу. ДОХ-ын үндэсний хороо ямар хүчтэй ажиллаж байлаа. Түүн шиг л хороо байгуулах хэрэгтэй байна” гэсэн юм.
Боломжтой хүмүүсийн хэрэглээ
Мансууруулах болон сэтгэцийн идэвхт эм, бодис авахад зарцуулдаг мөнгөний хэмжээг тооцон гаргах зорилгоор 2012 онд хийсэн судалгаагаар энэ төрлийн хэрэглэгчдийн 61 хувь нь өдөрт 50 мянгаас нэг сая хүртэлх төгрөг зарцуулдаг гэсэн тоо гарчээ. Үүнээс 82 хувь нь 2500-35000 төгрөг зарцуулдаг бол 39 хувь нь мэдэхгүй гэж хариулсан байна. Тэгэхээр хар тамхи хэрэглэдэг хүн заавал мөнгөтэй байх ёстой. Гагцхүү “Мөнгө нь байвал хаанаас л бол хаанаас олно” гэж тэд санал асуулгад оролцохдоо хэлсэн байдаг. Тэгэхээр хар тамхи гэдэг боломжийн амьдралтай хүмүүсийн хэрэглээ гэдэг нь дүр зураг бууж байна.
Хар тамхины хэрэглээ нэгэнт газар авчихаад байхад энэ аюулаас сэргийлээрэй гэж олон түмнийг сэнхрүүлэх ёстой сурталчилгаа нь харин ч бүр эсрэгээрээ, хэрхэн яаж хэрэглэх вэ гэдгийг заагаад өгчихдөг нь мэргэжилтнүүдийн санаа зовж буй гол асуудал. Хэрхэн хар тамхийг залгаж, яаж хилээр гаргах гээд л зааварчлаад өгнө. Хар тамхи гэдэг нь манайд уг нь яригдаад олон жил болж байгаа ч хэрхэн тэмцэх аргаа олохгүй өдий хүртэл мунгинасаар суугааг харвал шинэ асуудал хэвээрээ гэж хэлж болохоор. Сургалт, сурталчилгааг хэрхэн явуулах вэ гээд эхний алхам дээрээ л чиглэлээ алдчихаар цаашид хэрхэх нь ойлгомжтой. Гэхдээ энэ бүх асуудлыг нэгтгэсэн хууль бидэнд нэн түрүүнд хэрэгтэй байна. Тиймээс хувийн эрх ашгийг бодож хуулийг гацаахаа болиоч гэж хариуцсан нэгэнд нь хаягламаар.
Залуужсан хэрэглээ
Өглөө сэрээд зөвхөн нэг зүйлийг л бодно. Түүнийхээ төлөө өдөржин явсаар азтай бол эртхэн зорилгодоо хүрч нэг сайхан амсхийгээд, гэртээ харина. Азгүй бол тэр өдөржингөө л бухимдаж, цухалдаж гүйгээд орой гэртээ харьж гэр бүлийнхэндээ бүтэлгүйтлийн уураа гаргана. Энэ явдал дахиад л маргааш давтагдана. Хэдэн өдөр, сар, жил давтагдах нь мэдэгдэхгүй золгүй хувь тавилан. “Цагаан тахал” гэж нэрлэдэг хар тамхины хэрэглээ сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж байна. Хамгийн харамсалтай нь сүүлийн үед дунд сургуулийн сурагчид ангиараа, сургуулиараа нийлж хэрэглэх болж. Хэдийгээр нарийн судалгаа байдаггүй ч одоогийн байдлаар 2000 гаруй хүн хар тамхи хэрэглэж байна гэсэн дүн байдаг. Үүний 90 хувь нь өсвөр үеийнхэн. Хар тамхинд донтогсдын тоо сүүлийн 14 жилийн дотор 10 дахин нэмэгдсэн байна. Үүн дотор судсаар тарьж хэрэглэдэг нь 100 орчим хүнээр нэмэгдсэн. Мөн хар тамхитай холбоотой хэрэг сүүлийн таван жилд тав дахин өссөн. Хэрэглэгчид нь олшроод ирэхээр өвсний, олсны ургамлын тархац шинээр ирэх нь ч нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар гадаадад хар тамхины хэргээр шалгагдаж байгаа хүний тоо 54 хүрсэн гээд л тоочиж барамгүй баримт бий. Гэхдээ мэдэгдэж байгаа нь л энэ. Манайх шиг гурван сая хүрэхгүй хүн амтай улсад энэ чинь үндэсний аюулгүй байдалд түгшүүр зарлах тоо бус уу.
Дэлхийн олон оронд хар тамхины хэрэглээ хэтэрснээс үндэстнээрээ мөхөх хүртэл аюул нүрлэж байгааг дүлий биш бол сонсож л баймаар, монголчууд бид. Энд зөвхөн шийдвэр гаргах түвшний эсвэл аль хэдийнэ хамааралтай болсон хэн нэгнийг буруутгах, чичих гэсэн юм биш. Үндэсний аюулгүй байдлыг хүртэл ганхуулж дөнгөдөг энэ зандалчинтай нийтээрээ тэмцэх хэрэгтэй байна. Үүний тулд бид хуулийн дагуу бүхнийг хийх ёстой. Гэтэл хоёр жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан хар тамхины эсрэг хууль хэлэлцэгдээд л яваад байгаа. Хэзээ батлагдах юм бүү мэд.
Хар тамхинаас гарахыг хүсэхгүй байна уу
Хар тамхи, мансууруулах бодис бол архи, тамхины хэрэглээтэй салшгүй холбоотой. Архи, тамхиндаа мансуурч чадахгүй хүмүүс хар тамхи хэрэглэж эхэлж байна. “Өсөн нэмэгдэх хэрэглээ” гэдэг шиг. Яг ийм замаар хар тамхинд орсон залуус их байна. Үүний хэрээр бизнес хийх гэсэн хүн олширч байна. Архинаас гаргаж чадахгүй мөртлөө гаргана гээд зарлуулдаг газрууд шиг. Хар тамхи, мансуурах донгийн талаар дорвитойхон мэдлэггүй хэрнээ хичээл заана, судалгаа хийнэ л гэх. Өнгөрсөн жил гэхэд хүүхэд залуусын дунд сургалт, сурталчилгаа хийлгэхээр Скаутын холбоонд 50 сая төгрөгийн төсөл Хууль зүйн яамнаас өгсөн ч үр дүнгээ өгсөн зүйлгүй байгааг энэ чиглэлээр олон жил ажиллаж байгаа мэргэжилтнүүд нь хэлж байна.
Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Ш.Лхагвасүрэн “Туршлагатай, олон жил үйл ажиллагаа явуулсан байгууллагуудаа дэмжмээр юм. Манай байгууллага үйл ажиллагаагаа явуулаад 15 жил болж байна. Манайх судалгаагаа хийж байна. Сургалт ч зохион байгуулж байгаа. Үе тэнгийн сургагч нар бэлтгэж байна. Он гарсаар Дэлхийн зөн байгууллагаас дэмжлэг аваад 87 дугаар сургууль дээр үе тэнгийн сургагч нар бэлтгэж байгаа маань ихээхэн үр дүнгээ өгөх хандлагатай. Сургуулиудаар явж, тэнд хар тамхины талаарх мэдлэг өгөх нь маш үр дүнтэй юм билээ” гэж ярьж байна. Хар тамхины асуудлаар олон жил ажиллаж байгаа бараг л мэргэжилтэн болсон хүмүүс хоёр жилийн өмнө Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хэзээ батлагдахыг хүлээж байна. Ш.Лхагвасүрэн хэлэхдээ “Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл туршлагатай хүмүүс ажилласан болохоор маш сайн хууль гарах нь гэж найдаж байсан ч гацчихлаа. Тэр хуульд үндэсний хороо байгуулахыг заасан. Хэрэв энэ хороог Хууль зүйн яамны харьяа болгочихвол ажлаа хийж байгаа хүн хэзээ ч хар тамхитай идэвхтэй тэмцээд явахгүй. Тийм учраас хороо байгуулах эсэх талын асуудал дээр л гацаад байгаа болов уу. ДОХ-ын үндэсний хороо ямар хүчтэй ажиллаж байлаа. Түүн шиг л хороо байгуулах хэрэгтэй байна” гэсэн юм.
Боломжтой хүмүүсийн хэрэглээ
Мансууруулах болон сэтгэцийн идэвхт эм, бодис авахад зарцуулдаг мөнгөний хэмжээг тооцон гаргах зорилгоор 2012 онд хийсэн судалгаагаар энэ төрлийн хэрэглэгчдийн 61 хувь нь өдөрт 50 мянгаас нэг сая хүртэлх төгрөг зарцуулдаг гэсэн тоо гарчээ. Үүнээс 82 хувь нь 2500-35000 төгрөг зарцуулдаг бол 39 хувь нь мэдэхгүй гэж хариулсан байна. Тэгэхээр хар тамхи хэрэглэдэг хүн заавал мөнгөтэй байх ёстой. Гагцхүү “Мөнгө нь байвал хаанаас л бол хаанаас олно” гэж тэд санал асуулгад оролцохдоо хэлсэн байдаг. Тэгэхээр хар тамхи гэдэг боломжийн амьдралтай хүмүүсийн хэрэглээ гэдэг нь дүр зураг бууж байна.
Хар тамхины хэрэглээ нэгэнт газар авчихаад байхад энэ аюулаас сэргийлээрэй гэж олон түмнийг сэнхрүүлэх ёстой сурталчилгаа нь харин ч бүр эсрэгээрээ, хэрхэн яаж хэрэглэх вэ гэдгийг заагаад өгчихдөг нь мэргэжилтнүүдийн санаа зовж буй гол асуудал. Хэрхэн хар тамхийг залгаж, яаж хилээр гаргах гээд л зааварчлаад өгнө. Хар тамхи гэдэг нь манайд уг нь яригдаад олон жил болж байгаа ч хэрхэн тэмцэх аргаа олохгүй өдий хүртэл мунгинасаар суугааг харвал шинэ асуудал хэвээрээ гэж хэлж болохоор. Сургалт, сурталчилгааг хэрхэн явуулах вэ гээд эхний алхам дээрээ л чиглэлээ алдчихаар цаашид хэрхэх нь ойлгомжтой. Гэхдээ энэ бүх асуудлыг нэгтгэсэн хууль бидэнд нэн түрүүнд хэрэгтэй байна. Тиймээс хувийн эрх ашгийг бодож хуулийг гацаахаа болиоч гэж хариуцсан нэгэнд нь хаягламаар.
Б.СҮРЭН
0 Сэтгэгдэл























