Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
“Царцсан” төслийн мөрөөр хариуцлага тооцох үндэслэл юу вэ
Төсвийн санхүүжилтээр хэрэгжиж байсан 272 төсөл, ажлыг зогсоож аудитын шалгалт хийх шийдвэр гарснаас хойш дөрвөн сар өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд Үндэсний аудитын газар 250 сая төгрөг зарцуулж, өргөн бүрэлдэхүүнээр төсөл бүрийг ширхэгчлэн авч үзээд нэгдсэн тайлан гаргасан. Түүнийгээ Засгийн газарт хүргүүлж, УИХ-ын даргад өргөн барьж, парламентын Төсвийн байнгын хороонд танилцуулан хуралдсан талаар мэдээлсэн билээ. Тэдний үнэлгээ, шалгалтын үнэн бодит байдалд үндэслэж хувийн аж ахуйн нэгж хар жагсаалтад орно эсвэл төрийн албан хаагч хариуцлага хүлээнэ. Тэд гомдолтой бол шүүх, прокурорын байгууллагад хандах нь тодорхой. Шийдвэрийг байнгын хороо эсвэл УИХ-аас гаргахдаа хариуцлагатай байх ёстой. Тиймээс шийдвэрийн үндэслэл хэр итгэлтэй, бодитой вэ гэдгийг УИХ-ын гишүүд асуусан учраас ҮАГ-аас хэвлэсэн тайланд дурдсан 10 төрлийн хавсралт, жагсаалтаас тодорхой баримт, жишээ татаж дэлгэрүүлэн танилцуулахыг хүссэн. Үүнийг тоймлон хүргэе.
Хавсралт 1:
Хойшлуулах шаардлагатай 81 төсөл, арга хэмжээг эхний хавсралтад багтаажээ. Эдгээр нь дөрвөн төрлийн үндсэн шалтгааны аль нэгийг хангаагүй тохиолдолд хойшлогдоно. Тухайлбал, дахин төлөвлөх, дэд бүтцийг шийдэх, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, цаашид ашиглах бололцоог магадлах ёстой юм. Гэхдээ 2015 оны төсвийн тухай хуульд дутагдал, алдаагаа зассаны дараа үргэлжлэн тусах бололцоотойг аудиторууд онцолсон.
-Ховд аймаг. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын багцад хамаарна. Хоёр ч удаа орон нутгийн удирдлагуудын шийдвэрээр газрын байршлыг сольж хугацаа алдсан. Хойшлуулах шалтгаан нь гэрээ байгуулагдаагүй, зураг төслийг эргэн харах, ТЭЗҮ-г дахин боловсруулах явдал. Мөн хэрэгцээ шаардлагыг харгалзан дахин төлөвлөх гэсэн үндэслэл гаргажээ. Учир нь, ажиллаж байгаа болон байгуулагдаж буй арьс ширний үйлдвэр огт байхгүй гэнэ. Одоог хүртэл газар дээр юу ч бариагүй, ажил эхлэх төлөв байхгүй. Нийт 2.2 тэрбум төгрөгийн өртөгтэй ч тоног төхөөрөмжийн нэг тэрбум төгрөгөө төсвөөс авчихсан. Гэвч одоог хүртэл төхөөрөмжөө хотоос авчруулаагүй байгаа аж.
-Улаанбаатар хот. Үндэсний төв архивын барилгыг Хууль зүйн сайдын багцад тусгасан. “Нийслэл өргөө” ХК 2010 оны наймдугаар сард гэрээ байгуулсан. Анх 9.7 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан ч одоо 11.9 тэрбум хүрч өссөн. Ажил нь эхэлчихсэн, төсвөөс долоон тэрбум төгрөг гаргуулсан байгаа ч ажлыг зогсоосон. Шалтгаан нь гэвэл дэд бүтцийн асуудлаа 2014 онд багтааж шийдвэрлэх бололцоо байхгүй. Хэрэв ажлыг нь үргэлжлүүлээд барилга бэлэн боллоо гэхэд дэд бүтэц шийдэгдэх хүртэл ашиглагдахгүй хүлээгдэх юм. Тиймээс дэд бүтцээ шийдсэний дараа 2015 оноос үргэлжүүлье, хөрөнгө оруулалтыг бусад ажилд зориулах нь зүйтэй гэж үзсэн.
Хавсралт 2:
Хөрөнгө дахин төлөвлөх шаардлагагүй 47 төсөл байгаа. Эдгээрийн дотор дууссан ажил хэд хэд бий. Мөн захиалагчийн урсгал төсвөөс хасч санхүүжүүлэх буюу гэрээний биелэлт хангаагүйгээс үүдсэн гүйцэтгэгчийн хариуцлагатай холбоотой асуудал бий. Мөн төлөвлөлтийн алдаатай эсвэл шууд худалдах шаардлагатай ажлыг багтаажээ. Түүнээс гадна орон нутгийн хөрөнгөөр шийдвэрлэх болон зам, гүүрийн барилга байгууламж байгаа юм. Товчхондоо, гүйцэтгэл нь 95 хувиас дээш хувьтай үргэлжилж байгаа, гэрээнд заасан санхүүжилтээ бүрэн авчихсан ажлыг багтаасан жагсаалт.
-Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Гачуурт тосгон. Аврах гал унтраах ангийн барилга Шадар сайдын багцад тусгасан ажил. Бүх ажил нь дууссан 98 хувийн гүйцэтгэлтэй, 1.6 тэрбум төгрөгийн гэрээнийхээ дагуу ажилласан байгаа. Дахин орж ирсэн шалтгаан нь нийт ажлыг 2.5 тэрбум төгрөгөөр үнэлж, төсөвт оруулж ирсэн. Гэвч бидний шалтгалтаар гэрээнд заасан мөнгөөр дуусгах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарсан юм.
Хавсралт 3:
Цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх 144 төсөл, арга хэмжээг нэгтгэн жагсаасан. Эдгээрийг 10 гаруй ангиллаар үргэлжлүүлэх санал гаргажээ. Тухайлбал, батлагдсан төсөвт өртгөөр, хөндлөнгийн шинжээчийн баталгаажуулсан дүнгээр, зураг төсвийг өөрчлөн боловсруулснаар, үлдсэн ажлын өртөгт тооцоолол хийснээр төсөвт тусгаж хэрэгжүүлж болох аж.
-Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг. Хууль зүйн сайдын багцад тусч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хариуцсан 1500 хүний багтаамжтай нэгдсэн хорих ангийн барилга. Гэрээг жилийн өмнө байгуулах үед 3.8 тэрбум төгрөгөөр төсөв баталж байсан. Гэвч 2014 оны төсөвт 10 дахин нэмэгдэж 37 тэрбум хүрчээ.
Үндэсний аудитын газар үүнийг үргэлжилж болно гэж үзсэнийг УИХ-ын гишүүд ихээхэн шүүмжлэлтэй хандсан юм. Тодруулбал, 37 тэрбум төгрөгийг 1500 хүний тоонд хувааж үзвэл нэг хоригдолд ойролцоогоор 28 сая төгрөг зарцуулах болж буй. УИХ-ын дарга З.Энхболд “Тэр хүмүүст ийм шорон барьж өгснөөс мөнгөөр нь нэг өрөө байр бариад өгчихвөл 1500 хүн хулгай хийж, хэрэг хийхээ болих юм биш үү” гэж шүүмжилсэн. Түүнчлэн ийм байж боломгүй зүйлийг дэмжээд, үргэлжлүүлнэ гэж оруулж ирснийг буруутгаж, цензуртэй хандах ёстойг хэллээ. Гэвч Хууль зүйн дэд сайд Д.Эрдэнэжамъян нэгдсэн хорих анги байгуулах шаардлага, хэрэгцээг тайлбарласан. Тэрээр “Хотын төв, иргэдийн оршин суугаа газруудад тус тусдаа байдаг хорих ангийг нэгтгэе гэж шийдсэн. Ингэснээр хотын төвлөрлийг сааруулах томоохон газар гарна” гэв. Харин аудитын газраас нэгж ам метр талбайн үнэ нь дунджаар 600 мянган төгрөг байгаа гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Цолмон “Захиргаа, үйлчилгээ, хяналтын талбай гээд нийтдээ хамрахаар ийм болж байгаа байх. Түүнээс биш нэг хоригдлын камер 28 сая төгрөг биш” хэмээн тайлбар хийсэн. Нөгөө талаас Ерөнхий аудитор А.Зангад “Бид байгаа баримт, материалд шинжилгээ хийж алдаатай эсэхийг шалгасан. Энэ ажлын хувьд ямар нэг будилаангүй байсан” гэдгийг тодотгоход Төсвийн байнгын хорооны гишүүд дэмжсэн. Тодруулбал, аудиторууд үргэлжлүүлэх, үгүйг шийдэхгүй, УИХ шийдвэрлэнэ гэснээр асуудал намжлаа. Түүнээс гадна ийм хэмжээний төсөлд хөндлөнгийн дүгнэлт, магадлагааг буруу гаргасан хүн байвал ноцтой хариуцлагад татагдана гэдгийг сануулсан юм.
Хавсралт 4:
Энэ хэсэгт төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн байдлыг тоймлон 71 төслийн мэдээллийг харуулжээ.
-Говь-Алтай аймгийн Алтай чуулгын 500 хүний суудалтай барилга. 2008 оноос барьж эхэлсэн. Анх 1.8 тэрбум төгрөгийн батлагдсан төсөвтэй байсан ч явцын дунд гурван удаа нэмэлт гэрээ хийгээд 6.2 тэрбум төгрөгийн өртөгтэй барилга болсон. Үүнийг бид гэрээнд тусгасан 5.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг өгөөд дуусгах нь зөв гэж үзэж байгаа. Төсөв нь яагаад ингэж нэмэгдсэн бэ гэдэг шалтгааныг тайзны чимэглэлд зориулж 1.6 тэрбум төгрөгийн нэмэлт ажил хийсэн гэж тайлбарласан.
Бусад хавсралт:
Тавдугаар хавсралтад сургууль, цэцэрлэг, театр, соёлын төв, спорт цогцолбор гэхчлэн нэг төрөлд хамаарч байгаа бүх байгууламжийн өртгийн задаргааг хооронд нь харьцуулж гаргажээ. Зургадугаар хавсралтад 36 төсөл, арга хэмжээг жагсаасан нь гүйцэтгэл удааширсан, олон жил үргэлжилж байгаагаар харьцуулах бололцоо бүрдүүлсэн байна. Дийлэнх нь 2013 онд дуусах ёстой байсан ч хугацаа нь сунжирсан.
Хамгийн удаан гүйцэтгэлтэй нь Ховдын Булган-Үенч чиглэлийн 60 км хатуу хучилттай зам бөгөд 2008 онд эхэлсэн ч одоогоор 35.4 хувьтай яваа юм. Долдугаар хавсралтад нэг дор олон ажлын тендер авч, цалгардуулсан 18 компанийн нэрийг зарласан байна. Эдгээрээс “Нийслэл өргөө”, “Алтан булаг трейд”, “Бүтээлч шинэ сонголт” компаниуд тус бүр гурван ажил хариуцаж байгаагийн нийт ажлын үнийн дүн 42.4 тэрбум төгрөгт хүрээд буй. Үүнээс “Нийслэл өргөө” компани дангаараа 30.5 тэрбумын ажил хариуцаж байгаа аж.
Наймдугаар хавсралтад ажлын горим, үе шатны график батлуулаагүй, мөрдөөгүй гүйцэтгэгч 27 компанийг нэрлэсэн. Үүний дотор “Нийслэл өргөө”, “Бүтээлч шинэ сонголт” компаниуд ч багтсан байна. Дараагийн хавсралт хүснэгтэд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний магадлал хийсэн зураг төсвийн компанийг нэрлэсэн. Хэрэв байнгын хороо, УИХ-ын хуралдаанаар төсвийг үндэслэлгүй нэмсэн, алдаатай төсвийг зөв гэж үзсэн байвал эдгээр компани хариуцлага хүлээх юм. Хүснэгтэд нийт 173 аж ахуйн нэгжийг дурдсан байна. Үүнтэй холбогдуулж хамгийн сүүлчийн буюу 10 дахь хүснэгтийг гаргасан. Энд тухайн төсөл, барилга байгууламжийн төсөв зохиосон мэргэжилтний нэр, түүнд магадлал хийсэн төсөвчний нэрийг зэрэгцүүлэн бичсэн. Түүнчлэн зарим хүн өртгийн тооцоолол хийхдээ гаргасан алдааг тайлбарлан бичиж хариуцлага тооцох үндэслэлийг танилцуулжээ. Нийт 55 төсөл, арга хэмжээг жагсаасан нь анхны өртгөөр 113.3 тэрбум төгрөг болж байсан бол магадлалын дараа 62.4 тэрбумаар өссөн байгааг тогтоосон байна.

Б.ГАНБИЛЭГ
0 Сэтгэгдэл