Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Мөнхбаярын хэргийг С.Баярцогтын ОФФШОР данстай харьцуулав

УИХ-ын гишүүн Г.Уянга, Монголын гол нууруудын нэгд­сэн хөдөлгөөний зохи­цуулагч Я.Цэрэнханд, “Гал үн­дэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Энхбаяр нар хэвлэлийнхэнд хандлаа. Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр нарт анхан шатны шүүхээс 21.6 жилийн ял оноосон нь хатуу шийдвэр гэв.
Шүүх хурал өнгөрсөн нэг­дү­­гээр сард болсон бөгөөд давж заал­дах гомдол Нийс­лэ­лийн шүүхэд ирсэн байх ёс­той ч хүлээгдэж бай­гаа аж. УИХ-ын гишүүн Г.Уянга уг хэрэгт анхнаас нь анхаарал хандуулж, Ц.Мөнх­баярыг батлан даалтад авах хүсэлт гаргаж байсан юм. Тэрээр “Ц.Мөнхбаяр нартай уулзах гээд зөвшөөрөл авч чадахгүй байна. Шүүгч М.Алдар зөвшөөрөл олгохгүй байгаа. Ямар хууль эрх зүйн үндэслэлээр уулзах зөвшөөрөл өгөхгүй байгаагаа хэлдэггүй. Ц.Мөнхбаяр нарт 22 жилийн ял оноосон нь ахадсан зүйл. Ц.Мөнхбаяр Монголын тө­рийн харж чадахгүй байгаа үйлийг 10 жилийн турш хийж, түүчээлж явсан. Оюу толгойн гэрээг алдаатай хийсэн, гадаадад данс нээж эх үүсвэр нь тодорхойгүй мөнгө байршуулсан УИХ-ын гишүүнд ямар хариуцлага тооцсон билээ гэдгийг бодох ёстой. Монголын газар нутагтай холбоотой энэ хоёр хэргийг харьцуулж шударга ёсыг нэхэх хэрэгтэй. Газар нутгаа зарсан хүмүүст ямар ял оноосон билээ, газар шорооныхоо төлөө тэмцсэн Ц.Мөнхбаяр нарт ямар ял өгөв гэдгийг харьцуулж бодох ёстой” гэв. Жилийн өмнөхөн УИХ-ын гишүүн С.Баярцогт оффшор бүс буюу Швейцарийн бан­кинд нууц данстай байсан нь нийтэд дэлгэгдэж багагүй шуугиан тарьсан. Сангийн сай­даар ажиллаж байхдаа тэрээр Оюу толгойн гэрээг гардаж хийсэн учир дансандаа сая ам.доллартай байгаа гэсэн хардлага нийгэмд бий. Тэгвэл “урт нэртэй” хуулийг УИХ-аар хэлэлцэхийг эсэргүүцэж, газар шо­рооныхоо төлөө тэмцлээ илэр­хийлж Төрийн ордон руу гар бөмбөг шидэж, хий бууд­саны төлөө Ц.Мөнхбаяр нарт 21.6 жилийн ял өгөөд байгаа юм. Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний зохицуу­лагч Я.Цэрэнханд “Дээрээс “хүлээж бай” гэсэн даалгавар ир­сэн учраас хэрэг нь Нийс­лэлийн шүүхэд шилжиж ирэх­гүй байгаа. Улсын ерөнхий прокурор, Нийслэлийн проку­ро­­­­­­­рын орлогч нар хэв­лэлийн­хэнд “Ц.Мөнхбаяр нарт оноо­сон ялын хугацаа цөөдөж бай­гаа, хөнгөн хэлбэрт үзэж байна” гэсэн нь дараагийн шатны шүүхийн шийдвэрт нө­лөөлөхийг оролдсон үйлдэл” гэж байр сууриа илэрхийлэв. “Гал үндэстэн” холбооны Удир­дах зөвлөлийн гишүүн Ж.Энх­баяр үүнтэй санал нэгдэж байгаа гэлээ. Үүнээс гадна Ц.Мөнхбаяр нар Төрийн бус байгууллагын нэрээр 67 сая төгрөг бусдаас авсаныг тогтоосон гэж байгааг анхан шатны шүүх хэрэгсээгүй байхад прокурор дахин шалгаж буй нь зохисгүй зүйл гэж тайлбарлалаа. 
0 Сэтгэгдэл
bayartsogt tegvel tsaaziin yaltai yum baina shdee
Баярцогтыг эх орноосоо урвасан тул хаа дайралдсан газар нь буудаж устгах хэрэгтэй
Хамгийн их уншсан