“Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ
Хилийн боомтуудын зургаадугаар сард ажиллах цагийн хуваарь
“Эрдэнэс Монгол“-ын харьяа ашиггүй ажилласан 10 ТӨК-ийг татан буулгалаа
Чөлөөт бөхийн залуучуудын “U23” Азийн аваргад манай улсаас 18 тамирчин оролцож байна
Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж эхэллээ
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна
Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 29-31-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно
Хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөд хяналт шалгалт хийж байна
Эрчим хүчний салбарын удирдах ажилтнууд бодлого, стратегиа хэлэлцлээ.
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Нийслэлийн хариуцлага алдсан дарга нарт “Шар” хуудас хүргүүлнэ
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж,
дүүргийн Засаг дарга нар хугацаа алдалгүй шийдвэрлэх шаардлагатай
асуудлуудыг танилцууллаа.

Сонгинохайрхан дүүргийн иргэдээс ашиглаж буй худгын тоог нэмэгдүүлж, иргэдэд ойртуулж барих тухай асуудлыг удаа дараа удирдлагуудад тавьж байгаа тул боломжтой эсэхийг судалж, шийдвэрлэж өгөхийг тус дүүргийн Засаг дарга М.Чинболд уламжилсан юм.
Харин Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Таггүй инженерийн шугам сүлжээний худгуудыг тагтай болгох ажлыг эрчимжүүлсэний дүнд багагүй худгуудыг тагтай болгосон ч үлдсэн шугам сүлжээний худгийг яаралтай тагтай болгох шаардлагатай байна” гэлээ. Мөн тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байрны асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгаа талаар мэдээллээ.
Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжав “Иргэдийн оролцоотой төсөв-2014 хэлэлцүүлгийн үеэр иргэдийн олонх нь сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх санал ирүүлсэний дагуу 2014 онд Багануур дүүрэгт Улсын төсөвт Концессийн гэрээгээр цэцэрлэг-бага сургуулийн 2 цогцолбор барихаар тусгасан. Харин үүнд дүүрэг ямар оролцоотой байх талаар мэдээлэл авах шаардлагатай байна” гэлээ.
Зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг шийдвэрлэхгүй хугацаа алдах тохиолдох цөөнгүй гарч байгаа тул нийслэлийн удирдах ажилтнуудад тусгайлан үүрэг өглөө.
Тэрээр “Албан тушаал гэдэг бол ажил хийх багаж болохоос хэн нэгнийг дарамтлах, иргэдийг хохироодог юм биш” гэдгийг онцлоод аливаа үүрэг даалгаврыг хугацаа алдаж шийдвэрлэж байгаа, биелүүлэхээс зайлсхийж буй удирдах ажилтнуудад сануулах “Шар” хуудас хүргүүлнэ. Сануулах “Шар” хуудас 3 удаа авсан тохиолдолд тухайн удирдах ажилтантай цаашид хамтран ажиллахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл