Төрийн албан хаагч болон зорилтот бүлгийн иргэдэд зориулсан “Буянт – Ухаа 1” хорооллын орон сууцны захиалгыг өнөөдрөөс эхлэн Төрийн үйлчилгээний машин буюу ТҮЦ машинаар бүртгэхээр боллоо.
Бүртгэлийн ажиллагаа энэ сарын 10-21-ний хооронд 13-18 цагт болно.
Захиалга авах ерөнхий журмын дагуу нийт орон сууцны 60 хувьд төрийн
албан хаагчид, 40 хувьд зорилтот бүлгийн иргэд болох ахмад настан,
хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүлийг хамруулах юм.
Орон сууц худалдан авах иргэдэд дараах нийтлэг шаардлага тавьж байгаа аж.
1.
2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотод байнга
оршин суух хаягийн бүртгэлтэй Монгол улсын иргэн байх,
2. Анх
удаа орон сууц худалдан авч байгаа (энэ заалтад 18 нас хүрэхээс өмнө гэр
бүлийн гишүүдийн хамтран өмчлөх орон сууцанд бүртгэлтэй этгээдийг
хамруулна)
3. Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагад 2-оос
доошгүй жил ажиллаж, сүүлийн 2 жил нийгмийн даатгалын шимтгэлээ
тасралтгүй төлсөн, эсхүл 2-оос доошгүй жил хувиараа нийгмийн даатгалын
шимтгэл тасралтгүй төлсөн байх,
4. Банк санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн өргүй байх,
5. Өмнө нь банк, санхүүгийн байгууллагаас орон сууцны зээл авч байгаагүй байх,
6. Орон сууцны үнийн 30-аас доошгүй хувийг урьдчилж төлөх боломжтой байх,
7.
Орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөхөөр банкнаас зээл авахад банк
сангүүүгийн байгууллагаас холбогдох журмын дагуу зээлдэгчид тавих нөхцөл
шалгуурыг хангасан байх.
Орон сууц захиалах хүсэлтэй иргэд
Улаанбаатар хотод байгаа 20 ширхэг, мөн аймгийн төвүүдэд байгаа ТҮЦ
машинд байршуулсан “Орон сууцны захиалга” гэсэн цэсээр дамжуулан
бүртгүүлж тусгай бар кодтой үнэт цаас авна. Иргэд бүртгүүлэхдээ хэдэн
өрөө, ямар байр авахаа сайн төлөвлөж, алдаагүй хийхгүй бол ТҮЦ машин
дахин засч бүртгэх боломжгүй гэж албаныхан анхаарууллаа. Иргэн нь ТҮЦ
машинд бүртгүүлэхдээ асуулгын дагуу үнэн зөв хариулт өгч бүртгүүлэх
ёстой бөгөөд хэрэв худлаа мэдээлсэн нь тогтоогдвол тухайн иргэнийг
бүртгэлээс хасах юм байна. Хэрэв үндэслэлгүйгээр бүртгэлээс хасагдсан
гэж үзэж байгаа иргэн байвал гомдлоо 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор
Төрийн орон сууцны корпорацийн Хуулийн хэлтэст бичгээр гаргаж болох
бөгөөд журам, шаардлагыг бүрэн хангаж буйгаа нотлох бичиг баримтыг
хавсарган ирүүлнэ.
Хэрэв орон сууцны захиалагчид боломжит орон
тооноос хэтэрсэн тохиолдолд хүсэлт гаргасан иргэдийн нэрсийн жагсаалтыг
гаргаж сугалаагаар тодруулна. Сугалааг цахим хэлбэрээр, ил тод,
нээлттэй, шударга явуулахаа албаныхан мэдэгдэж байв. Захиалгын хүсэлт
гаргасан иргэдийн мэдээллийг бүрэн шалгаж дууссаны дараа сугалаанд
оролцох нэрс, хугацаа, журмыг олон нийтэд жич мэдээллэх юм байна.