Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Алдаа гаргасан эмч нарт хатуу хариуцлага тооцно
Аймгийн Засаг дарга эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг хүлээн авч уулзлаа. Орон нутгийг хөгжүүлэх үндсэн зорилтуудын нэн тэргүүнд тавигдсан эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудал, цаашид шийдвэрлэх ёстой олон асуудал бий гэдэгт уулзалтанд оролцогчид санал нэгдэж байсан юм.
Хэдийгээр орон нутгаас хамгийн их хөрөнгө оруулалтыг эрүүл мэндийн салбарт хийж байгаа ч энэ салбарын ажилтнууд хариуцлагатай сайн ажиллаж чадахгүй байгаад харамсч байгаагаа Засаг дарга онцолсон. Хамгийн гол нь энэ бүгдийг хамтдаа ярилцаж түүнийг шийдвэрлэх гарцыг хэрэгжүүлж ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах нь чухал юм гэдгийг хэлж байлаа.

Өнөөдөр Өмнөговь аймгийн эрүүл мэндийн салбарт 700 гаруй ажилтан, албан хаагчид ажиллаж байгаа гэсэн судалгаа бий. Эдгээр ажилчны ажиллах нөхцөл болоод нийгмийн асуудлыг нь шийдэхэд сүүлийн жилүүдэд орон нутгаас нэлээдгүй арга хэмжээ авч хэрэгжүүлсэн, цаашид ч үүнийг үргэлжлүүлнэ гэдгийг албаныхан онцолж байгаа. Харин уулзалтанд оролцогсод энэ салбарын удирдлага, менежмент тааруу, хувийн эмнэлэг, улсын эмнэлэг гэж ялгах хандлага их байдаг, эмч мэргэжилтэнүүдийн боловсрол, боловсон хүчин, зан харилцаа зэргээр тулгамдаж байгаа асуудлаа хөндөж байсан юм.
Уулзалтаар дурдагдсан асуудлуудыг холбогдох албан тушаалтнуудад уламжилж арга хэмжээ авч ажиллана гэдгээ албаныхан хэлж байлаа. Мөн энэ удаагийн уулзалтаар хөндөгдсөн нэг чухал асуудал нь эмч нарын хариуцлагатай холбоотой байсан. Тодруулбал, өнгөрсөн жилүүдэд эмч ажилчдын алдаатай үйлдлээс болж олон хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал гарч байсныг яриад өнгөрдөг байсан, харин үүнээс цааш ийм асуудал дахин гарвал өмнөх шиг “толгойг нь илээд” өнгөрөөх биш хатуу хариуцлага тооцно гэдгийг уулзалтын төгсгөлд онцоллоо.
хариуцлага хүлээлгэдэг юм бол шүүх эмнэлгийн эмч нарт л хариуцлага ярих хэрэгтэй дээ

0 Сэтгэгдэл
2014.03.11