Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Сурталчилгааг багасгаж, маргааныг хурдан шийдэх сонгуулийн хуулийн шинэчлэл
Улс төрийн намуудын хувьд хамгийн чухал хуулийн нэг нь сонгуулийн хууль. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг холбогдох хэлэлцүүлгүүдээ хийж, хуулийн төслөө боловсруулж буй.

Нэг сарын өмнө Монголын ногоон нам санаачилж, Улс төрийн намуудын тухай хуулийн төсөлд өгөх саналаа хүргүүлж, ярилцахаар нэгэн уулзалтад намуудын удирдлагыг урьж байсан. Үүний дараагийн уулзалтаар Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн танилцуулгыг ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн Р.Бурмаагаас сонсч, саналаа хэллээ. Социал демократ нам, Эх орончдын нэгдсэн нам, Консерватив нам, Уламжлалын нэгдсэн нам, Бүгд найрамдах нам, Ногоон намын төлөөлөл энэ үеэр асуулт тавьж, байр сууриа илэрхийлсэн юм.
Сонгуулийн нэгдсэн хуульд ийм өөрчлөлт тусгажээ
Сонгуулийн нэг хэсэг суманд 2000 хүртэл, аймгийн төвд 2500, дүүрэгт 3000 хүртэлх сонгогчтой байх нь.
Өмнө нь суманд 1000 хүрэхгүй сонгогчтой, нийслэлд 10 мянгаас дээш хүртэлх сонгогчтой байжээ. Энэ нь саналын хуудас тоолох, будлиан гарахгүй байх, ажиглахад ч дөхөмтэй гэж үзжээ.
Сонгууль зохион байгуулах зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ. Харин сурталчилгааны зардлыг нам, эсвэл өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлэх аж. Сурталчилгааны санхүүгийн дээд хэмжээг хуулиар тогтооно. Нэр дэвшигчийн сурталчилгааны санхүүгийн дээд хэмжээг тогтоохдоо мажоритар системээр бол тойргийн хүн амын тоо, пропорциональ бол хамгийн олон хүн амын тойргийн тоог харгалзан үзнэ гэлээ. Сонгуулийн зардлыг багасгах зарчим баримталснаараа томоохон шинэчлэл болсон гэж үзэж байгаа аж. Яагаад гэвэл сүүлийн хоёр сонгуулийн санхүүгийн тайлангаас харахад зардал өссөн үзүүлэлт гарчээ. Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн тайлангаас харахад зардал арав дахин нэмэгдсэн байна. 2012 оны сонгуулийн тайланг нийлүүлж, бүх нэр дэвшигчдэд хуваан дундажлан үзэхэд нэг хүн 200 орчим сая төгрөг зарцуулсан байна. Сонгогдож гарсан нэр дэвшигч бол түүнээс ч ихийг зарцуулсан байх магадлалтай юм. Сонгуулийн зардал өндөр байхаар намууд болон нэр дэвшигч эргээд хандивлагчдаас хараат болдог, тэдэнд таатай шийдвэр гаргах гэж авлигад өртөж болзошгүй учир ажлын хэсэг анхааралдаа авчээ.
Иймээс зардлыг багасгах тал дээр олон улс орны туршлагаас судалжээ. Тухайлбал, Германд нэр дэвшигчид зурагт хуудсаа үнэ төлбөргүй байршуулах газрыг зааж өгдөг гэнэ. Энэ нь мөнгөн бус дэмжлэг болдог учир нэр дэвшигчдэд тэгш боломж олгодог эерэг талтай аж. Канад, Солонгост гэхэд бүх нэр дэвшигчийн танилцуулгыг нийлүүлж хэвлээд сонгуулийн хэсгийн хороодоор тараалгадаг гэсэн. Сонгуулийн зардлын 80-90 хувь нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зориулагддагийг судалгаагаар тогтоож. Ямар нэг хаяггүй мэдээлэл нэвтрүүлбэл тухайн цацсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл хариуцлага хүлээхийг тусгажээ. Хэн нэгнийг гүтгэсэн, хууль зөрчсөн, илүү өндөр үнээр сурталчилгаа явуулсан бол тусгай зөвшөөрлийг хураах зохицуулалт оруулж байгаа гэлээ.
Ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуулийн хуульд орсон энэхүү санхүүгийн зохицуулалт Сонгуулийн нэгдсэн хуульд суурь нь болж байгааг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Р.Бурмаа хэллээ. Сонгууль зарласнаас хойш улс төрийн намууд бүртгүүлээд эрхээ авсны дараа хандивын дансаа нээх эрхтэй болдог. Гэтэл 30-45 хоногийн дотор хандив босгох хүндрэлтэй байдаг учир сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс эхлээд санал авах өдөр хүртэл зардлын дансыг нээж, хандив цуглуулах эрхийг олгож, зарцуулалтаа сурталчилгааны хугацаанд хийхээр тусгах гэнэ. Улс төрийн намууд дэргэдэх төрийн бус байгууллагаас санхүүжилт авдгийг хориглох нь. Хуулийн этгээдээс гурван сая, Ерөнхийлөгчийн сонгуулиар бол 50 сая хүртэлх төгрөгийн хандив авахаар заасан байсан ч үүнийг хориглох санал гарчээ.
Улсын төсвөөс санхүүжих арга хэмжээ, эд хөрөнгө, уул уурхайн орлогоос хишиг хувь хүртээх, зээлийн өр төлбөр хүчингүй болгох, ажилд оруулах гэх мэтчлэн зүйлсийг амлахыг хориглохоор оруулж байна.
Харин хамгийн олон суудал авсан дарааллаар намуудыг саналын хуудаст бичих, дараа нь суудалгүй бол улсын бүртгэлд бүртгүүлсэн дарааллаар бичих. Бие даагчдын сонгуулийн байгууллагад бүртгүүлсэн дарааллаар нь саналын хуудаст бичих санал бий аж. Хараагүй иргэдэд зориулан барель үсэгтэй саналын хуудас, түүнийг унших машин зэргийг бэлтгэх, тэргэнцэртэй хүн орох боломжоор хангах юм байна.
Хамгийн их сонирхол татаж байгаа зүйл бол ямар системээр сонгууль явуулах. 48 нь мажоритар, 28 нь пропорциональ эсвэл 38:38 буюу холимог систем адил тэнцүү байхаар ярьж байгаа. Аль нь ч байсан мажоритарыг нэг мандаттай байлгана. Олон мандат нь тэгш бус байдал үүсгэж буй, нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлддөг, тойрог том байх тусам зардал их гардаг, хүмүүст хүрч ажиллах боломжтой гэж үзжээ. Мөн 48 гэсэн хувилбараар үзвэл одоогийн тойргоор хуваах бололомжтой. 38 хувилбараар бол зарим аймаг нийлж, нэг тойрог болж магадгүй. Сонгуулийн системд Германы загварыг сонгож авч байгаа гэлээ.
Сонгуулийн маргаан удаан хугацаанд шийдэгддэггүй учир үүнийг анхаарчээ. Тодруулбал, сонгуулийн маргаан шийдвэрлэх байгууллага СЕХ-ноос тусад нь байгуулах нь. Сонгуулийг СЕХ зохион байгуулна, харин маргааныг тусад нь авч үзэх шүүгчид ажиллах юм байна. Маргаан таслах салбар комисс орон нутагт, гадаадад санал авах салбар комисс сонгуулийн маргааныг шийднэ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүх хялбаршуулсан системээр явна. Сонгуулийн маргаан 30 хоног дотор, удлаа гэхэд 60 хоногийн дотор шийдэж, тангараг өргөхөөс өмнө эцэслэсэн байхаар тусгаад байна.
Намууд: Сурталчилгааны хугацаа хэтэрхий богино байна
Танилцуулгын дараа уулзалтад ирсэн намуудын удирдлагууд асуулт асуулаа.
Социалдемократ нам: Хяналтын тооллогыг сугалж гаргах биш тусгай машинаар сонгуулж хийдэг болгох хэрэгтэй байна. Намуудыг саналын хуудаст бичихдээ авсан саналаар нь дараалал тогтоох сонин шийдэл байна.
УИХ-ын гишүүн Р.Бурмаа: Бүх хэсгийн хороог бичиж байгаад сугалж, санамсаргүйгээр сонгодог. Хэрэв өөр машинаар санамсаргүй сонголт хийлгэнэ гэвэл зардал гарна, түүнийгээ баталгаажуулах хяналт хийнэ гээд дамжлага ихтэй. Ард түмнээс авсан саналыг үндэслэж бичигдэх дараалал тогтоохоор ярьж байгаа. Энэ зөвхөн төсөл, санал төдий.
Консерватив нам: Төрийн албан хаагчдыг сонгууль зохион байгуулахад ажиллуулахаас илүүтэй төрийн бус байгууллага, намуудын төлөөллийг оролцуулах боломжтой юу?
УИХ-ын гишүүн Р.Бурмаа: Төрийн албан хаагчтай эргээд хариуцлага тооцох боломжтой. Хэрвээ төрийн бус байгууллага, намуудаас сонгуульд ажиллуулбал эргээд хариуцлага тооцох гэхээр эрхэлсэн ажилгүй байдаг эсвэл олддоггүй. Ажиглагчдад энэ хуулийн төслөөр маш их эрх өгч байгаа.
Бүгд найрамдах нам: Сонгуулийн сурталчилгааны хугацааг хоёр сар болгох хэрэгтэй. Дөрвөн жил тойрогтоо сурталчилгаа хийсэн хүмүүстэй ганцхан сар өрсөлдөөд гарч ирнэ гэдэг хэцүү. Хэрэв ямар нэг гомдол гаргавал тэр дагуу нь хяналтын тооллого хийх үү?
УИХ-ын гишүүн Р.Бурмаа: Сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс сонгуулийн үйл ажиллагаа хоригддог. Хэрэв гомдол гаргавал бусад хэсгүүдэд дахин тооллого явуулна. Сонгогчдын өгсөн санал хоёр нэр дэвшигчийнх 0.5 хувийн зөрүүтэй гарвал дахин хяналтын тооллого хийхээр судалж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн ерөнхий процесст суурилж, төслөө боловсруулсан. Ажлын хэсэгт саналуудаа танилцуулаагүй учир улс төрийн намуудад төслөө тарааж өгөх боломжгүй байна.
Эх орончдын нэгдсэн нам: Улс төрийн намын тухай хуулийн төсөл, Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлтэй хэр уялдаж байгаа вэ. Ард иргэдийн оролцоотой хяналтыг оруулах уу?
УИХ-ын гишүүн Р.Бурмаа: Үндсэн хуулийн ажлын хэсгийг хүлээж нэлээн цаг алдсан. Тэгээд одоогийн Үндсэн хуульдаа нийцүүлэн боловсруулахаар болсон. Улс төрийн намуудын тухай хуулийн ажлын хэсэгтэй уялдаатай ажиллаж байгаа. Улс төрийн намуудын санхүүжилтийг тусад нь салгаж хууль болгохоор ярьсан. Ер нь, төсөвт мөнгө суулгаад намуудад тараах биш улс төрийн сангууд байгуулъя гэж үзсэн. Улс төрийн намуудын авсан нэг саналд 1000 төгрөг, УИХ-ын нэг суудалд 10 сая төгрөг өгдөг боловч эргээд ямар нэг тайлан авдаггүй. Иймээс эргээд тайлан авч, судалгаа хийж байж дараагийн мөнгийг өгдөг болох юм. Ард иргэдийн оролцоотой ажиглах эрхийг дээд зэргээр хангаж байгаа. Цахим хэлбэрээр хянах, ажиглагчид бичлэг хийх боломжоор хангасан.
Уламжлалын нэгдсэн нам: Сурталчилгааны үеэр самбар олддоггүй. Зурагт хуудас наадаг байсныг эргээд оруулж болох уу. Уулзалт хурлыг нэгдсэн байдлаар бүх нэр дэвшигч, намыг оролцуулж зохион байгуулах хэрэгтэй. Сурталчилгааны материалыг ч мөн нэгдсэн байдлаар нэг л удаа хэсгийн хорооныхон тарааж, сонгогчдоо залхаахгүй хүндэтгэх ёстой.
УИХ-ын гишүүн Р.Бурмаа: Самбар, анонсыг хориглоё гэж байгаа. Зурагт хуудсыг ижил хэмжээтэйгээр байрлуулах газрыг нь заагаад өгвөл тэгш боломж болно гэж үзсэн. Бүх сурталчилгааг ном болгон хэвлэж тараадаг туршлага Казахстанд байдаг. Бүх материалаа нэг удаа нэгдсэн байдлаар тараах нь аль нэгийг үлдээх, орхих магадлалтай учир судалж байна.
Бүгд найрамдах нам: Сурталчилгааны цаг хугацаа хангалттай биш. Телевизийн 1-2 цагийг улс төрийн намуудад нээлттэй өгөөд долгионы зөвшөөрөл, татвар зэргийг нь үнэгүй болгочих. Сүүлийн гурван сонгууль будлиантай болсон. Гаргая гэснээ л ялуулдаг шүү дээ. МАХН-аас эхлэлтэй, Н.Энхбаярын бий болгосон энэ аргаар АН ч гэсэн яваад байна. Сонгуулийн саналаа худлаа танилцуулдаг байдлаа зогсооё. Иймээс хяналтыг иргэдэд, төрийн бус байгууллагуудад өгье. Ардчилсан сонгуультай болъё.
Монголын Ногоон нам: 38:38 гэсэн хувилбарыг дэмжиж байна. Хяналтыг ард түмэн хийхийг ч мөн манай нам дэмжиж байгаа.

0 Сэтгэгдэл