Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Аварга ууртай байна
ШӨХТГ-аас АСА циркийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, “Рояал Плаза” ХХК буюу “АСА” циркийн удирдлагуудад үйл ажиллагаагаа сэргээх есөн сарын хугацаа өгч буйгаа О.Магнай дарга энэ сарын 6-нд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдсэн.

Тэгвэл өчигдөр мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж болон “Рояал Плаза” ХХК-ийн хуулийн зөвлөх Н.Баярчимэг, Үндэсний АСА циркийн ерөнхий найруулагч Ц.Батнайрамдал нарын хамт ШӨХТГ-аас хийсэн мэдэгдэлд няцаалт хийлээ. Энэ үеэр Д.Дагвадорж аварга “Би их ууртай” байна гээд “Намайг улсын циркийг үнэгүй авсан гэж бодоод байх шиг байна. Тийм юм байхгүй. Циркийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа. Харин манайхан цирк үзэхээ больсон. Яамдын сайд, дарга нарт урилга өгдөг. Хэн нь ч ирдэггүй. Харин ч гадаадын байгууллага, Элчин сайдын яамныхан ирж үздэг. Улсын цирк анх намайг авахад сүүмийсэн гуравхан гэрэлтэй, голомтондоо цоггүй байсныг өдий зэрэгт хүргэн авч яваа.
Би бол нийгмийн хариуцлагаа ухамсарласан Монгол Улсын иргэн. Одоо та нар очоод үз. Хэдэн нөхдүүд ирээд манежинд үйл ажиллагаа явуулж байгаа болон туслах манежинд сургуулилт хийж байгаа циркчдийн зургийг аваад явсан. Гэтэл тэр зургийг нь ганц удаа ч гаргаагүй мөртлөө зөвхөн түрээс тойрсон болон газар ашиглалтын талаар хоёрын хооронд явуургүй юмаар ингэж дайрч байгаад гомдолтой” хэмээн ярьсан.
Гэхдээ тэрээр циркийн болон урлаг соёлын PR-ыг дутуу дулимаг хийсэн гэдгээ хүлээгээд цаашид үүнийгээ засч ажиллана гэдгээ хэлсэн. “Өнөөдөр алтан манеж сүйрээгүй шүү гэдгийг хэлмээр байна. Эхлээд хийсэн менежментийн гэрээ, түүний дараагийн Худалдах, худалдан авах гэрээ гээд бүх юм авсан, өгснөөрөө улсын данстайгаа байгаа. Аливаа зүйлийг хараар будах амархан, худал юмыг мянга хэлэхэд үнэн болдог. Циркийг хуулийн дагуу хувьчлан, түүнийхээ дагуу үйл ажиллагаа явуулж байгаа” гээд цирктэй ижил жишгээр хувьчлагдсан “Хүүхдийн театр”, “Од” кино театр, “Ард”, “Элдэв-Очир”, “Сансар”, “Хөдөлмөр” кино театрын мөрөөр шалгахын оронд хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа руу нь дайрч давшиллаа гэсэн юм.
Мөн Үндэсний АСА цирк ШӨХТГ-аас ирүүлсэн шаардлагын дагуу материалуудаа бэлтгэж өгөхөд түүнийг нь сайтуудаар дэлгэснийг төрийн үйл ажиллагаа хэвийн бус байгаагийн илрэл гэж шүүмжилсэн. Тэрээр “Өчигдөр /уржигдар/ зарим сайтаар манай компанийн тухай тоо баримттай материалыг дэлгэсэн байна. ШӨХТГ-аас ирсэн шаардлагын дагуу материалаа гаргаж өгсөн. Гэтэл тэр материал бүгд хэвлэлээр дэлгэгдсэн байна. Компанийн нууц гэж байх ёстой. Энэ бүгдийг би Захиргааны хэргийн шүүхэд өгнө. Улсын ажлыг хийж чадахгүй, төрийн нэрээр хувийн амбиц хөөх юм бол хатуу тэмцэнэ” гэлээ. Мөн ШӨХТГ-аас АСА циркт ирүүлсэн шаардах хуудасны огноо буруу байсныг дурдаад, үзгээр дээрээс нь зассан байсныг нь ч дэлгэн харуулсан. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг хэрэглэгчдийн төлөө дуугарч байгаа байгууллага нь ажилдаа хянуур хандах хэрэгтэйг ч энэ үеэр сануулсан.
Энэ үеэр Д.Дагвадорж циркийнхээ 2007-2011 оны стратеги төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан, уран бүтээлийн тодорхойлолт, жүжигчдийн хувцасны загвар цомог зэргийг дэлгэн үзүүлж, хүсвэл цирк дээр очиж үзэж болно хэмээн сэтгүүлчдийг уриалсан юм.
Ц.Батнайрамдал: Бид 2013 онд 82 удаа дотооддоо тоглосон
Ингээд мэдэгдэл хийсэн хүмүүсээс дараах асуултад хариулт авлаа.
-Циркийн байранд янз бүрийн үйлчилгээний газрууд үйл ажиллагаа явуулдаг. Нийт хэдэн газар байгаа бол?
Д.Д: -АСА цирк улиралд дунджаар 80 сая төгрөгийн татвар улсад төлдөг. Үзвэр үйлчилгээний газар гэдэг утгаараа хүмүүс хүсэлт тавьдаг. Хэдэн газар байгааг нь одоо очоод тоолоод үз.
-Цирк нэг ч амьтангүй болсонд үзэгчид их шүүмжлэлтэй ханддаг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
Д.Д: -Нэг ч амьтан байхгүй гэж хэн хэлж байна. Хувьчилж авахад Улсын циркт байсан бүх зүйлийг бүртгэсэн материалууд баримттай байгаа. Мэргэжлийн хяналтын газраас 2007 онд “Улаанбаатар хотод байгаа ан амьтан, араатан болон бусад амьтдыг хотоос нэн даруй гарга” гэдэг шаардлага ирж байсан. Мөн цирк тойрсон орон сууцны иргэд бослого гаргах шахуу байдлаар тэмцэж байсныг дурдах хэрэгтэй байх. Малын тоо тэд байсан гэж нөхдүүд яриад байгаа. Дээр хэлсэн бүртгэл дээр дандаа “хөгшин мал байсан” гээд биччихсэн байсан. Аливаа зүйл мөнх байдаггүй. Тэр амьтад ч бас хөгширсөн. Яг өнөөдрийн байдлаар АСА циркт 10 адуу байна. Тэд Улаанбаатар хотын хориглосон бүст орох эрхзүйн үндэс байхгүйн дээр ерөөсөө орчин үеийн цирк мал амьтныг тамлан зовоох заалтаасаа татгалзсан. Ер нь, циркийн урлаг уран бүтээлч дээрээ тулгуурлан хөгжиж байна. Дэлхийн жишиг ч тийм байгаа. Дэлхийд Монгол, Оросын цирк л мал амьтдыг зовоон тарчлааж байгаа. Өмнө нь, дөрвөн баавгай байсан. Канадын хүрэн баавгайг Амьтан хамгаалах сантай хамтарч ууланд тавих гэж оролдсон. Гэвч байгальдаа нэгэнт амьдрах чадваргүй болсон байсан.
-Анхнаасаа улстай байгуулсан менежментийн гэрээгээ зөрчсөн зэрэг асуудал яригдаад байгаа шүү дээ. Энэ тал дээр хуулийн зөвлөхөөс тодорхой хариулт авмаар байна?
Н.Б: -Менежментийн гэрээний хугацаа нь дууссан. Энэ хувьчлалаар төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 34-1-6-т заасны дагуу менежментийн үр дүнг харгалзаж хувьчилсан. Анх 2006 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр хоёр жилийн хугацаатай менежментийн гэрээ байгуулсан. Гэрээ дуусгавар болж төрөөс дүгнээд Худалдах, худалдан авах гэрээг 2008 оны долдугаар сарын 21-нд хийж, холбогдох төлбөрөө төлөөд худалдаж авсан. Энэ гэрээний 1.1-т “Циркийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй, зориулалтын дагуу ажиллуулах нөхцөлтэйгөөр худалдсан” гэж байгаа. Одоо циркийн үйл ажиллагаанд өөрчлөлт орсон зүйл байхгүй.
-Яг одоо циркт хэдэн уран бүтээлч ажиллаж байгаа вэ. ШӨХТГ-аас гаргасан материалд бичсэнээр 61 гэсэн байсан?
Ц.Б: -Тэр материал дээр тоог буруу дурдсан байна лээ. Одоогийн байдлаар манай циркт 135 уран бүтээлч ажиллаж, бэлтгэл сургуулилтаа хийж байна. Өдөр бүр очоод бэлтгэлийг нь үзэж, бичлэг хийсэн ч болно. 2013 онд хийсэн тоглолтын статистик үзүүлэлт өдөр судар, графиктайгаа байна. Зөвхөн өөрийн байрандаа манайхан 41 уран бүтээлээс 82 удаагийн тоглолт хийж 136780 үзэгчтэй байснаас циркийн үзэгч нь 99200 байгаа юм.
Жишээлбэл, Энхбаатар гээд манай уран бүтээлч залуу Израйльд 40 удаа тоглолт хийсэн. Бид зургадугаар сарын 1-нийхээ хөтөлбөрт ороод, үйл ажиллагаа хэвийн явж байна. Анх цирк хувьчлагдахад үндсэн ажилчид, уран бүтээлчийн 30 гаруй нь гадаадад гарсан. 70-80 хүн байнгын зогсолтын байдалд орсон, циркийн нэг ч тоглолт хийгээгүй байсан. Тэгвэл 2013 онд гэхэд дотооддоо 82 удаа гадаадад 200 гаруй тоглолт хийсэн.
-Тэгвэл тэр 135 ажилтны хэд нь циркээс цалинждаг вэ?
Ц.Б: 64 уран бүтээлч цалин авдаг. 18 насанд хүрээгүй 40-өөд уран бүтээлч байгаа. Тэд шавь сургалтаар хичээллэдэг. Харин 34 хүн нь өөрсдийн сайн дураар нийгмийн даатгалаа төлөөд явдаг.
Эцэст нь, Д.Дагвадорж аварга “О.Магнай надаар ингэж оролдож байгаа нь цаанаа 2016 оны сонгуулиар СХД-т миний ахын сонгогдсон тойргоос УИХ-д нэр дэвших гэж байгаатай нь холбоотой байх. Монголын ард түмэн сохор биш шүү. 2008 оны долдугаар сарын 1-нд юу болсон, хэн өдөөн хатгасан билээ, таван хүний амь хаана байна. Улс төрөөр шантааж хийж өнөөдөр энэ суудалд сууж байгаа. Намайг тив дэлхийд нэрээ мандуулж явж байхад, “тэнэгхэн” жижиг тойрог дээр PR хийж худал, үнэн ярьж хүмүүсийг өдөөн хатгах нь огт харьцангуй ойлголт гэдгийг хэлмээр байна.
Энэ асуудлыг хараад үнэхээр бухимдаж байна. Цирк циркээрээ байгаа, байх ч болно. Би үхвэл л юу юм гэхээс” хэмээн бухимдангуй хэлсэн юм.
-Цирк циркээрээ л байгаа гэв-

0 Сэтгэгдэл