Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
“МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд жолоо мушгих нь
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөдхөн л хотын гудамжаар жолоо мушгин давхидаг болох нь. Машин барих нь бүү хэл, нийтийн тээвэрт ч хүн ёсоор үйлчлүүлж чаддаггүй тэд өөрсдийг нь мартах шахсан төр засгаа хүлээгээд нэмэргүй гэдгийг мэдсэн бололтой. Аж байдлаа дээшлүүлж, өөрсдийгөө хөгжүүлэх санаачилгыг эхнээсээ гарган, юун түрүүнд жолооны курс нээжээ. Монголдоо анх удаа зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан байгуулсан энэхүү жолооны курст суралцахаар 40-50 хүн бүртгүүлснээс хичээлийн эхний өдөрт 14 хүн иржээ. Хоёр машинтайгаар сургалтаа эхлэх тус жолооны курс Дарь-Эхийн 102 дугаар сургуулийн хажууд байрлах “Цаг үргэлж” хоршооны байранд байрлах аж.
Гэрээс гарах, дэлгүүр орохоос эхлээд хэн нэгний тусламжгүй л бол бие даан нийгмийн харилцаанд орж чаддаггүй, нэг үгээр гэрийн “хорионд” байдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэртээ зүгээр суулгүй, машин барингаа ажиллах боломжийг энэ курс олгож байна.

Энэ жолооны курс бусад энгийн курсээс ялгаагүй бөгөөд хоёр сарын хугацаанд 280 мянган төгрөгийн төлбөртэйгөөр суралцуулах ажээ. Одоохондоо, давчуухан жижиг байранд байрлаж байгаа ч цаашид өргөжин тэлж, олон хүнийг хамруулж чадна хэмээн санаачилагч, багш нар нь урам зориг дүүрэн байна.
Өчигдөр анхны хичээлдээ суусан шинэхэн сонсогчдын дийлэнх нь хоёр хөлгүй, нэг гаргүй хүмүүс байв. Тэдэн дунд 2008 оны Бээжингийн паралимпын аварга Д.Баатаржав ч жолоо барьж сурахаар ирсэн байлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний зарим нь өөрийн хүслээр энгийн жолооны курст суралцаж үзсэн ч багш нартаа ад үзэгдэхээс эхлээд төлбөр мөнгөөрөө залилуулах тохиолдол ч гарч байжээ. Тийм ч учраас “Монголд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан жолооны курс бий болсонд баяртай байна. Бидэнд урам зориг өглөө” гэсээр сонсогчид анхны хичээлдээ сэтгэл өөдрөг сууцгаасан юм.

Тэдний жолоо барьж сурах машиныг багш нар нь боломжийн хэрээр зориулалтын техникээр тоногложээ. Эл жолооны курсийг төгсөөд гарсан иргэд ч хувьдаа машинтай болох төлөвлөгөөтэй гэнэ. Хэрвээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалт, курс олноор байгуулагдвал 118 мянгаар тоологдох хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мөн ч хэрэгтэйсэн.
Жолооны курсийн нээлтийн үеэр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах төв”-ийн тэргүүн А.Цэрэнпунцагтай цөөн хором ярилцлаа. Өөрөө хоёр таягтай явдаг тэрээр жолооны багшаар ажиллах ажээ.
А.Цэрэнпунцаг: Дэм дэмэндээ дээс эрчиндээ
-Шинэхэн жолооны курс машин техникээ хэр базаасан бэ?
-Яг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан машин худалдан авч, сургалтдаа ашиглана гэвэл үнэ өртөг нь өндөр. Гэхдээ бид аль болох боломжоороо тоноглож, хоёр машин бэлтгэсэн. Харин манайхаас төгсөөд гарсан хүн барих машинаа өөрт эвтэйхнээр тоноглох байх даа.
-Суралцагчдын дунд хоёр хөлгүй хүмүүс ч байна. Энэ хүмүүст зориулж машинаа тоноглох уу?
-Тийм ээ, араанд нь хааз, тормосыг байрлуулчихдаг юм.
-Хичээл, сургалтын хувьд энгийн жолооны курстэй ижил байх уу?
-Энгийн жолооны курстэй адил. Харин байрны хувьд жижиг учраас нэг дор 40, 50 хүн багтаах боломжгүй. Тиймээс ээлжээр хичээллэнэ.
-Таниас гадна хэдэн багш ажиллаж байгаа вэ?
-Гурван багштай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэндээ жолооны хичээл заана даа. Хотын жолооны үеэр бие, биенийхээ хөл гар болоод явна. Хэрвээ жирийн хүн жолоо заана гэвэл бидний зовлонг ойлгохгүй шүү дээ.

0 Сэтгэгдэл