Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
МХЕГ-ААС ОЛГОДОГ ЛИЦЕНЗҮҮД ШҮҮМЖЛЭЛ ДАГУУЛЛАА
Шинэчлэлийн Засгийн газраас зөвшөөрөл, лиценз олгодог олон шат дамжлагыг энгийн хэлбэрт оруулж, тоог нь эрс цөөрүүлэх зорилттой ажиллаж буй. Итгэмжлэл, магадлагаа, зөвшөөрөл, гэрчилгээ гээд ямар ч нэртэй байж болох төрийн хүнд суртал болдог хэрэггүй шатлалыг цөөлөх ажлын хэсгийн дөрөв дэх хуралдаан өчигдөр боллоо. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгээр ахлуулсан ээлжит хуралдаанд УИХ-ын гишүүн М.Батчимэг, С.Бямбацогт, С.Дэмбэрэл, Д.Зоригт нар байр сууриа илэрхийлж оролцлоо. Өмнөх хуралдаанаар БХБЯ, ЗТЯ, ХЗЯ, БОНХЯ, УУЯ болон харьяа нэгжүүдээс олгодог зөвшөөрлийн асуудлыг авч хэлэлцсэн. Харин өчигдөр Эрчим хүчний зохицуулах хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Мал эмнэлгийн газар зэрэг таван нэгжээс хувийн хэвшилд олгодог лицензийн асуудлыг хөндлөө.
Эрчим хүчний зохицуулах хорооноос дулаан, цахилгааны хангамжтай холбоотой 11 төрлийн зөвшөөрөл олгож байна. Эдгээрээс хэвээр үлдээсэн зөвшөөрлүүдийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан нэг цэгийн үйлчилгээнд шилжүүлж хөнгөвчлөх шаардлагатай гэж үзсэн. Үүний дараа бизнес эрхлэгчдээс хамгийн их шүүмж сонсдог Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газраас үзүүлж буй үйлчилгээ, бүртгэл зөвшөөрлийн тогтолцоонд бодлогын болон зохион байгуулалтын багагүй өөрчлөлт хэрэгтэй гэдэгт ажлын хэсгийнхэн санал нэгдлээ. МХЕГ-аас 397 төрлийн бүтээгдэхүүнд олгодог гэрчилгээ нь мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн, ургамлын экспортод баталгаа болдог. Тодруулбал, паразит болон өвчин дамжаагүй, хортон шавжид идэгдээгүй гэдгийн баталгаа. Үүнийг экспортын бүтээгдэхүүн хүлээн авдаг улсаас зайлшгүй шаарддаг гэнэ. Гэвч нэг мөсөн олгох бус хэсэгчилж, хугацаагаар мухарлаж олон дахин авдаг нь асуудал юм. Тиймээс нэг мөсөн шийдэх эсвэл гэрээнд заасан хугацаанд үндэслэн баталгаа, гэрчилгээг олгох бололцоотой аж. Түүнчлэн төлбөр хураамж, тусгай зөвшөөрлийг сайдын тушаал, хуулийн заалтаар авдаг, олон улсын конвенцын хэрэгжилтийг хангаж олгодог гэж МХЕГ-ын мэргэжилтнүүд тайлбарлаж байсанд УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандсан юм. Тухайлбал, С.Дэмбэрэл “Олон улсын зарчим ярьж байгаа хүмүүст нэг зүйл сануулчихъя. Зарчмаа бүрэн унш. Монгол Улс бусад оронтой гадаад худалдааны чиглэлээр байгуулсан бүх төрлийн конвенцид салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэсэн хавсралт байгаа. Тэр хавсралтад энэхүү хэлэлцэн тохирогч талууд ийм төрлийн арга хэмжээгээ худалдаанд садаа болохгүй аливаа бизнесийн өртөг зардал нэмэгдүүлэхгүй тал дээр онцгой анхаарна. Энэ тохиолдолд улс орон бүр худалдааг хөнгөвчлөх арга хэрэгсэл болгож хэрэглэнэ гэж цагаан дээр хараар бичсэн байдаг. Та бүгдийн ярьж байгаа зүйл бол олон улсын конвенцын нэр барьж хүнд суртал үүсгэчихээд, тэрийгээ одоо хамгаалж байгаа хэрэг. Энэ чинь бүтэхгүй. Импортын мэдэгдэл, гэрчилгээ хэрэггүй. Ганцхан зүйлийг өөрсдөө бодоод үз. Шаардлагатай үед тэр бизнес эрхлэгч аваг. Та бүгдийн буюу Төрийн тусламж хэрэгтэй болохоор л тэр бичиг баримтаа авч байг. Түүнээс биш тухай бүрт гар өргөж зөвшөөрөл баталчихаад эсвэл тусгай зөвшөөрлийн хууль барьж нэг даргын баталсан зөвшөөрлийг мөрдүүлэх гээд байх юм. Бид шинэчлэл хийх гэж байгаа бол ингэж ажиллахгүй. Танай байгууллага шинэчлэгдэж чадахгүй байна. 2-3 жил шинэчлэгдэж, олон улсын байгууллага хүртэл тусалж байхад үр дүн хаачив. МХЕГ-аас олгодог зөвшөөрөл, лицензийн өөрчлөлт бол бол одоогийн УИХ, Засгийн газрын 2016 он хүртэлх шинэчлэл дунд үнэхээр хүмүүст бодитой хүрч чадаж байгаа эсэхийг шалгах том шалгуур шүү” гэж хатуухан зэмлэв. Үүнтэй УИХ-ын гишүүн С.Бямбацогт, М.Батчимэг нар санал нийлж, хэрэгтэй гэсэн үед л зөвшөөрөл, гэрчилгээ олгодог байх саналаа илэрхийллээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 44 төрлийн зөвшөөрөл олгож байгаагаас эхний ээлжинд 25-ыг нь хүчингүй болгох, үлдсэнийг олон шат дамжлагагүй нэг цэгээс өгдөг болгох талаар нарийвчилж ярилцсан юм. Түүнчлэн, энэ салбарт хүндрэл чирэгдэл үүсгэх гол үндэс болж байгаа 2003, 2005 оны хоёр тогтоолыг эргэж харах шаардлагатай гэж дүгнэв.
Харин Гаалийн ерөнхий газрын хувьд ижил үүрэг чиглэлтэй тусгай бүс, талбайг цэгцлэх, гаалийн зуучлагчид тусгайлан зөвшөөрөл өгөх зэргээр дундын бизнесийг дэмжихгүй байх зэргийг хөндөж ярилцлаа. Тухайлбал, гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхэлдэг, тусгай зөвшөөрөлтэй 54 аж ахуйн нэгж байдаг. Энэ нь, иргэд, бизнес эрхлэгчдэд тусалж гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай, үнэн зөв хийхэд дэмжлэг үзүүлдэг мэргэжлийн байгууллага. Нөгөө талаас, бизнесийн байгууллага. Гэвч тусгай зөвшөөрөл байх ёстой гэж зуучлагч компаниудын төлөөлөл үзсэн бөгөөд ингэхдээ өөрийн зөвлөлд зөвшөөрөл олгох эрх шилжүүлэхийг ажлын хэсгээс хүссэн юм.
Үүний хариуд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Хэрэв тэгчихвэл та нар зах зээлээ олигополь нөхцөл үүсгэхгүй гэх баталгаагүй” гэж шүүмжилсэн. Харин анализын баг уг асуудлыг оруулж ирэх болсон үндэслэлээ “Гаалийн ажилтнууд иргэд, бизнес эрхлэгчдэд тийм нэртэй гаалийн зуучлагчаар зуучлуул гэж шууд зааж өгдөг. Энэ нь үндэслэлгүй үйлдэл бөгөөд чөлөөтэй сонгох бололцоогүй бол угаасаа байхгүй байсан ч гэмгүй” гэж тайлбарлав.

0 Сэтгэгдэл