Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
СУГАЛАА ХЭРХЭН ЯВАХ НЬ ТОДОРХОЙГҮЙ ХЭВЭЭР БАЙНА
Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд баригдсан “Буянт–Ухаа 1” хорооллын орон сууцны захиалгыг төрийн мэдээллийн цахим машин буюу ТҮЦ-ээр авч эхлээд дөрөв хоног өнгөрч байна. Нийтдээ 1575 айлын орон сууцны 60 хувьд нь төрийн албан хаагч, үлдсэн 40 хувьд залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулахаар тооцож, квот олгоно олгоно гэж журамласан.
Өчигдөр 16:30 минутад авсан мэдээллээр нийт 4327 хүн бүртгүүлсний 1866 нь төрийн албан хаагч, 895 нь залуу гэр бүл, 1141 нь ахмад настан, 425 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэсэн бүлэгт хүсэлт гаргажээ.
Өөрөөр хэлбэл, 1575 байранд өрсөлдөхөөр гурав хоногийн дотор 4000 гаруй хүн бүртгүүлсэн гэсэн үг. Арав хоног үргэлжлэх бүртгэлийн хугацаанд хэдэн хүн квотын төлөөх сугалаанд оролцох нь тодорхойгүй байна. Юутай ч, 100 ямаанд жаран ухна гэдэгчлэн тоймгүй олон хүн бүртгүүлчих вий гэх айдас захиалагчаар бүртгүүлсэн хүн бүрт байгаа нь лавтай.
Учир нь, олон хүн бүртгүүлэх тусам квотын сугалаанд хожих магадлал буурна гэсэн үг. Бүртгэлийн явц болон сугалааг хэрхэн зохион байгуулах талаар ТОСК-ын хэвлэл мэдээллийн ажилтан н.Эрдэнэцэцэгээс тодруулахад “Энэ сарын 24-нд ТҮЦ машины орон сууцны захиалгын бүртгэл хаагдаж манайхаас тайлан мэдээ гарна. Тэр болтол ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй. ТҮЦ машины орон сууцны захиалгын бүртгэл дуусахаас өмнө сугалааг хэрхэн зохион байгуулах журмаа гаргачих байх аа” гэв.
ТҮЦ машин ажиллахгүй байна, иргэдийг чирэгдүүллээ гэхчлэн ”Буянт-Ухаа 1” хорооллын бүртгэлийг тойрсон янз бүрийн мэдээлэл гарах болсон. Тиймээс бид газар дээр нь сурвалжлахаар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, “Номин” худалдааны төвд байрлах ТҮЦ машинд очсон юм. Эндэхийн ТҮЦ машинд дараалал үүсээгүй ч орон сууцны захиалгад хүсэлт гаргахаар иргэд цувран ирсээр байлаа. Уг машины бүртгэлд иргэдийн олонх нь онц дүн тавьж байгаа харагдсан ч, дараагийн шат буюу захиалагч сонгох сугалаа маргаангүй болно гэдэгт нэг л итгэхгүй байгаа гэдгээ зарим иргэн нуусангүй.
Орон сууцны захиалга өгөхөөр ирсэн иргэдэд туслах зорилгоор цагийн ажил хийж байгаа гэх Б.Төрмандахтай цөөн хором ярилцлаа.
-Энэ машинаар хэр олон хүн орон сууцны захиалгад хамрагдсан бэ?
-Эхний хоёр өдөр ТҮЦ машинууд ачаалал ихтэй байсан. Ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ТҮЦ машинд бүртгүүлэх гэж нэлээд мунгинасан байх. Одоо машин бүрт зааварлагч ажиллаж байгаа болохоор дугаарлах нь багассан. Нэг хүний бүртгэл хийхэд дунджаар хоёр минут л зарцуулж байна.
-Өдөрт хэдэн хүн бүртгүүлж байна?
-Би залуучуудын хөдөлмөрийн биржид бүртгүүлэн энд 08:00 цагаас 13:00 хүртэл ажиллахаар болсон. Энэ хугацаанд өдөрт дунджаар 100 гаруй хүн бүртгүүлсэн. Олны хөлөөс зайдуу болохоор хотын төвийн ТҮЦ машинуудыг бодвол харьцангуй хүн цөөтэй байх шиг байна.
-Хүндрэлтэй зүйл гарч байна уу?
-Настай хүмүүсийн хурууны хээ элэгдчихсэн байдаг бололтой юм. Хурууны хээг нь машин уншихгүй тохиолдол мэр сэр гардаг. Хүндрэл гэхээсээ хөгжилтэй зүйл ч гэх юм уу даа. Би хурууг нь үлээж чийглэж өгөөд яаж ийгээд уншуулаад байгаа л даа. /инээв/
-Бүртгүүлж чадахгүй буцах тохиолдол хэр гарах юм бэ?
-Тун ховор. Хүмүүс тавигдах шаардлагатайгаа сайн танилцаагүй ирж байна. Тэтгэврийн нас нь арай болоогүйгээс ахмад настан гэсэн бүлэгт багтаж чадахгүй буцсан тохиолдол хэд, хэд гарсан. Залуу гэр бүл ч ялгаагүй. 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө гэрлэлтээ батлуулсан байх ёстой. Гэтэл энэ онд гэрлэлтээ батлуулсан хосууд ирээд бүртгүүлж чадалгүй буцсан. Өрх толгойлсон эмэгтэйчүүд жаахан гомдолтой байх шиг санагдсан.
-Яагаад?
-Нэг эгч бүртгүүлж чадаагүй. Нөхөр нь нас барчихсан юм билээ. Бүртгүүлэх гэтэл нөхрийнх нь нэр дээр орон сууц байсан гэх шалтгаанаар амжилтгүй болсон. Тэр эгч хэлэхдээ, нөхөр нь ямар нэг орон сууцны эзэмшигчээр бүртгэлтэй байсныг мэдээгүй гэсэн. Их өрөвдсөн шүү.
-Ихэвчлэн хэдэн ам.метр талбайтай байрыг сонгож байна вэ?
-Хоёр өрөө байр голчлон сонгож байна. Дундаж буюу 49.72, 51.78 ам.метртэй гэсэн үг.
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн Н.Лхагва:
Энэ чинь их амар юм байна. Ах нь тэтгэврийн хүн. 66,88 ам.метртэй байр сонгож захиалгаа өглөө. Насаараа гэр хороололд амьдарсан бидэнд орон сууцтай болох том боломж юм уу гэж бодож байна. Хүүхдүүд урьдчилгаа болон зээлийг төлөлцөөд өгчих учраас том талбайтайг нь сонгосон. Утаагүй, агаар сайтай орчинд амьдрах нь хөгшин настай бидний туйлын хүсэл. Өчигдөр телевизээр ТҮЦ машин нь ажиллахгүй, иргэдийг чирэгдүүлж байна гэсэн мэдээ гарч байна лээ. Ямархуу юм байдаг юм гээд иртэл чирэгдэлгүй сайхан ажиллаж байна. Бүртгүүлэхэд энэ хүү туслаад хоёр минут л боллоо. Дараалал ч алга.
Иргэн Э.Оюунтүлхүүр:
Бид залуу гэр бүл. Боломж олдсон дээр гайгүй том талбайтайг нь гээд 66,88 ам.метртэй байр сонгож бүртгүүллээ. Гэхдээ энэ бол захиалга өгчихсөн гэсэн үг биш, дараа нь сугалаа явуулна гэсэн. Буянт-Ухаа хорооллын үнэ бусад байрны үнээс хамаагүй хямд учраас боломжийг алдахгүй үзээд алдъя гэж бодсон хэрэг. ТҮЦ машины бүртгэл чирэгдэлгүй амар юм. Харин дараа, дараагийнхаа шатанд сугалаа нь шударга сайхан яваасай гэж хүсч байна.
Чингэлтэй дүүргийн иргэн н.Даваахүү
Ах нь 51,78 ам.метр талбайтай байр сонгож бүртгүүллээ. Урьдчилгаа болон зээлээ төлөхөд энэ хамгийн боломжийн санагдсан. Үүнээс том байрны төлбөрийг арай л дийлэхгүй байх. Энд 49 ам.метртэй байр бас байна л даа. Хүний шунал хязгааргүй гэж үнэн шүү. Хэдийгээр боломжиндоо тааруулсан ч цагаа тулахаар хоёр ам.метрээр илүүг нь сонгочихдог юм байна. Одоо сугалааны тохирол тааруулах өдрийг тэсэн ядан хүлээх л үлдлээ.
Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд баригдсан “Буянт–Ухаа 1” хорооллын орон сууцны захиалгыг төрийн мэдээллийн цахим машин буюу ТҮЦ-ээр авч эхлээд дөрөв хоног өнгөрч байна. Нийтдээ 1575 айлын орон сууцны 60 хувьд нь төрийн албан хаагч, үлдсэн 40 хувьд залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулахаар тооцож, квот олгоно олгоно гэж журамласан. Өчигдөр 16:30 минутад авсан мэдээллээр нийт 4327 хүн бүртгүүлсний 1866 нь төрийн албан хаагч, 895 нь залуу гэр бүл, 1141 нь ахмад настан, 425 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэсэн бүлэгт хүсэлт гаргажээ.
Өөрөөр хэлбэл, 1575 байранд өрсөлдөхөөр гурав хоногийн дотор 4000 гаруй хүн бүртгүүлсэн гэсэн үг. Арав хоног үргэлжлэх бүртгэлийн хугацаанд хэдэн хүн квотын төлөөх сугалаанд оролцох нь тодорхойгүй байна. Юутай ч, 100 ямаанд жаран ухна гэдэгчлэн тоймгүй олон хүн бүртгүүлчих вий гэх айдас захиалагчаар бүртгүүлсэн хүн бүрт байгаа нь лавтай.
Учир нь, олон хүн бүртгүүлэх тусам квотын сугалаанд хожих магадлал буурна гэсэн үг. Бүртгэлийн явц болон сугалааг хэрхэн зохион байгуулах талаар ТОСК-ын хэвлэл мэдээллийн ажилтан н.Эрдэнэцэцэгээс тодруулахад “Энэ сарын 24-нд ТҮЦ машины орон сууцны захиалгын бүртгэл хаагдаж манайхаас тайлан мэдээ гарна. Тэр болтол ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй. ТҮЦ машины орон сууцны захиалгын бүртгэл дуусахаас өмнө сугалааг хэрхэн зохион байгуулах журмаа гаргачих байх аа” гэв.
ТҮЦ машин ажиллахгүй байна, иргэдийг чирэгдүүллээ гэхчлэн ”Буянт-Ухаа 1” хорооллын бүртгэлийг тойрсон янз бүрийн мэдээлэл гарах болсон. Тиймээс бид газар дээр нь сурвалжлахаар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, “Номин” худалдааны төвд байрлах ТҮЦ машинд очсон юм. Эндэхийн ТҮЦ машинд дараалал үүсээгүй ч орон сууцны захиалгад хүсэлт гаргахаар иргэд цувран ирсээр байлаа. Уг машины бүртгэлд иргэдийн олонх нь онц дүн тавьж байгаа харагдсан ч, дараагийн шат буюу захиалагч сонгох сугалаа маргаангүй болно гэдэгт нэг л итгэхгүй байгаа гэдгээ зарим иргэн нуусангүй.
ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮД ГОМДОЛТОЙ БАЙНА
Орон сууцны захиалга өгөхөөр ирсэн иргэдэд туслах зорилгоор цагийн ажил хийж байгаа гэх Б.Төрмандахтай цөөн хором ярилцлаа. -Энэ машинаар хэр олон хүн орон сууцны захиалгад хамрагдсан бэ?
-Эхний хоёр өдөр ТҮЦ машинууд ачаалал ихтэй байсан. Ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ТҮЦ машинд бүртгүүлэх гэж нэлээд мунгинасан байх. Одоо машин бүрт зааварлагч ажиллаж байгаа болохоор дугаарлах нь багассан. Нэг хүний бүртгэл хийхэд дунджаар хоёр минут л зарцуулж байна.
-Өдөрт хэдэн хүн бүртгүүлж байна?
-Би залуучуудын хөдөлмөрийн биржид бүртгүүлэн энд 08:00 цагаас 13:00 хүртэл ажиллахаар болсон. Энэ хугацаанд өдөрт дунджаар 100 гаруй хүн бүртгүүлсэн. Олны хөлөөс зайдуу болохоор хотын төвийн ТҮЦ машинуудыг бодвол харьцангуй хүн цөөтэй байх шиг байна.
-Хүндрэлтэй зүйл гарч байна уу?
-Настай хүмүүсийн хурууны хээ элэгдчихсэн байдаг бололтой юм. Хурууны хээг нь машин уншихгүй тохиолдол мэр сэр гардаг. Хүндрэл гэхээсээ хөгжилтэй зүйл ч гэх юм уу даа. Би хурууг нь үлээж чийглэж өгөөд яаж ийгээд уншуулаад байгаа л даа. /инээв/
-Бүртгүүлж чадахгүй буцах тохиолдол хэр гарах юм бэ?
-Тун ховор. Хүмүүс тавигдах шаардлагатайгаа сайн танилцаагүй ирж байна. Тэтгэврийн нас нь арай болоогүйгээс ахмад настан гэсэн бүлэгт багтаж чадахгүй буцсан тохиолдол хэд, хэд гарсан. Залуу гэр бүл ч ялгаагүй. 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө гэрлэлтээ батлуулсан байх ёстой. Гэтэл энэ онд гэрлэлтээ батлуулсан хосууд ирээд бүртгүүлж чадалгүй буцсан. Өрх толгойлсон эмэгтэйчүүд жаахан гомдолтой байх шиг санагдсан.
-Яагаад?
-Нэг эгч бүртгүүлж чадаагүй. Нөхөр нь нас барчихсан юм билээ. Бүртгүүлэх гэтэл нөхрийнх нь нэр дээр орон сууц байсан гэх шалтгаанаар амжилтгүй болсон. Тэр эгч хэлэхдээ, нөхөр нь ямар нэг орон сууцны эзэмшигчээр бүртгэлтэй байсныг мэдээгүй гэсэн. Их өрөвдсөн шүү.
-Ихэвчлэн хэдэн ам.метр талбайтай байрыг сонгож байна вэ?
-Хоёр өрөө байр голчлон сонгож байна. Дундаж буюу 49.72, 51.78 ам.метртэй гэсэн үг.
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн Н.Лхагва:
Энэ чинь их амар юм байна. Ах нь тэтгэврийн хүн. 66,88 ам.метртэй байр сонгож захиалгаа өглөө. Насаараа гэр хороололд амьдарсан бидэнд орон сууцтай болох том боломж юм уу гэж бодож байна. Хүүхдүүд урьдчилгаа болон зээлийг төлөлцөөд өгчих учраас том талбайтайг нь сонгосон. Утаагүй, агаар сайтай орчинд амьдрах нь хөгшин настай бидний туйлын хүсэл. Өчигдөр телевизээр ТҮЦ машин нь ажиллахгүй, иргэдийг чирэгдүүлж байна гэсэн мэдээ гарч байна лээ. Ямархуу юм байдаг юм гээд иртэл чирэгдэлгүй сайхан ажиллаж байна. Бүртгүүлэхэд энэ хүү туслаад хоёр минут л боллоо. Дараалал ч алга. Иргэн Э.Оюунтүлхүүр:
Бид залуу гэр бүл. Боломж олдсон дээр гайгүй том талбайтайг нь гээд 66,88 ам.метртэй байр сонгож бүртгүүллээ. Гэхдээ энэ бол захиалга өгчихсөн гэсэн үг биш, дараа нь сугалаа явуулна гэсэн. Буянт-Ухаа хорооллын үнэ бусад байрны үнээс хамаагүй хямд учраас боломжийг алдахгүй үзээд алдъя гэж бодсон хэрэг. ТҮЦ машины бүртгэл чирэгдэлгүй амар юм. Харин дараа, дараагийнхаа шатанд сугалаа нь шударга сайхан яваасай гэж хүсч байна. Чингэлтэй дүүргийн иргэн н.Даваахүү
Ах нь 51,78 ам.метр талбайтай байр сонгож бүртгүүллээ. Урьдчилгаа болон зээлээ төлөхөд энэ хамгийн боломжийн санагдсан. Үүнээс том байрны төлбөрийг арай л дийлэхгүй байх. Энд 49 ам.метртэй байр бас байна л даа. Хүний шунал хязгааргүй гэж үнэн шүү. Хэдийгээр боломжиндоо тааруулсан ч цагаа тулахаар хоёр ам.метрээр илүүг нь сонгочихдог юм байна. Одоо сугалааны тохирол тааруулах өдрийг тэсэн ядан хүлээх л үлдлээ.
Г.Болортунгалаг
0 Сэтгэгдэл
999999999
ЗГ-ын нэр хүндээ өсгөх сайхан боломж, хэрэв үнэхээр шудрага сугалаа явагдуул сайхан л байна.
2014.03.14























