Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН АЖИЛ ИРЭХ САРЫН 1-НЭЭС ЭХЭЛНЭ
Хотын төвийн бүс хүн амын нягтрал хэт их байгаагаас хотыг зүүн тал руу нь өргөжүүлэхээр болсон. Энэ хүрээнд зүүн бүсийн айл, өрхийн дулааны эрэлтийг хангахын тулд “Амгалан” дулааны станцыг барихаар болсон. Дээрх ажлын явцын талаар Эрчим хүчний яамны Хэвлэлийн төлөөлөгч С.Сосоржаваас тодрууллаа.
-“Амгалан” дулааны цахилгаан станцын ажил ямар шатандаа явж байгаа вэ?
-Улаанбаатар хотын зүүн захад амьдарч байгаа иргэдийн дулааны доголдлыг арилгах, тус бүсэд шинээр суурьших 20 мянган айлын дулааны хэрэгцээг хангах шаардлага байгаа учраас дулааны цахилгаан станцын ажлыг эхлүүлсэн. Нөгөөтэйгүүр, дулааны станц нь Баянзүрх дүүргийн VIII, X хорооны нутаг дэвсгэрт хийх дахин төлөвлөлтийн ажилд шийдвэрлэх ач холбогдолтой. Манай яамны хувьд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Хятадын төрийн өмчийн Машин инженерийн корпорацтай түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулж, 300 Гкал/цаг хүчин чадалтай станц барихаар болсон. Одоогоор ажил 30 орчим хувьтай байна.
-Станцын барилгын ажил бараг энэ жил дуусчихна гэсэн мэдээллийг албаныхан өнгөрсөн онд өгч байсан шүү дээ. Яагаад төлөвлөсөн хугацаандаа барилгын ажил эхэлсэнгүй вэ?
-Янз бүрийн шалтгааны улмаас барилгын ажил хугацаандаа эхэлж чадаагүй. Тиймээс барилга угсралтын ажил өнгөрсөн оны наймдугаар сарын 23-нд эхэлж, хүйтний улиралд буюу арваннэгдүгээр сард зогссон. Ирэх сарын 1-нээс гүйцэтгэлийн ажил үргэлжилнэ. Хятадаас ажиллах хүч болон тоног төхөөрөмж оруулах ажлууд эхнээсээ шийдэгдэж байна.
-Хэдэн хувийн гүйцэтгэлтэй байна?
-Барилгын суурийн ажил 80 хувийн гүйцэтгэлтэй, нийт станцын ажил 30 орчим хувьтай байна.
-Хэзээ дуусах вэ?
-Эхний ээлжийг есдүгээр сарын 15 гэхэд дулаанаар хангах төлөвлөгөөтэй байгаа. Бүрэн хэмжээгээрээ арванхоёрдугаар сард ашиглалтад орно. Ингэснээр 20 мянган өрх болон дахин төлөвлөлтийн дагуу баригдах орон сууцны дулааныг хангах бүрэн боломжтой болж байгаа.
Хотын төвийн бүс хүн амын нягтрал хэт их байгаагаас хотыг зүүн тал руу нь өргөжүүлэхээр болсон. Энэ хүрээнд зүүн бүсийн айл, өрхийн дулааны эрэлтийг хангахын тулд “Амгалан” дулааны станцыг барихаар болсон. Дээрх ажлын явцын талаар Эрчим хүчний яамны Хэвлэлийн төлөөлөгч С.Сосоржаваас тодрууллаа.-“Амгалан” дулааны цахилгаан станцын ажил ямар шатандаа явж байгаа вэ?
-Улаанбаатар хотын зүүн захад амьдарч байгаа иргэдийн дулааны доголдлыг арилгах, тус бүсэд шинээр суурьших 20 мянган айлын дулааны хэрэгцээг хангах шаардлага байгаа учраас дулааны цахилгаан станцын ажлыг эхлүүлсэн. Нөгөөтэйгүүр, дулааны станц нь Баянзүрх дүүргийн VIII, X хорооны нутаг дэвсгэрт хийх дахин төлөвлөлтийн ажилд шийдвэрлэх ач холбогдолтой. Манай яамны хувьд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Хятадын төрийн өмчийн Машин инженерийн корпорацтай түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулж, 300 Гкал/цаг хүчин чадалтай станц барихаар болсон. Одоогоор ажил 30 орчим хувьтай байна.
-Станцын барилгын ажил бараг энэ жил дуусчихна гэсэн мэдээллийг албаныхан өнгөрсөн онд өгч байсан шүү дээ. Яагаад төлөвлөсөн хугацаандаа барилгын ажил эхэлсэнгүй вэ?
-Янз бүрийн шалтгааны улмаас барилгын ажил хугацаандаа эхэлж чадаагүй. Тиймээс барилга угсралтын ажил өнгөрсөн оны наймдугаар сарын 23-нд эхэлж, хүйтний улиралд буюу арваннэгдүгээр сард зогссон. Ирэх сарын 1-нээс гүйцэтгэлийн ажил үргэлжилнэ. Хятадаас ажиллах хүч болон тоног төхөөрөмж оруулах ажлууд эхнээсээ шийдэгдэж байна.
-Хэдэн хувийн гүйцэтгэлтэй байна?
-Барилгын суурийн ажил 80 хувийн гүйцэтгэлтэй, нийт станцын ажил 30 орчим хувьтай байна.
-Хэзээ дуусах вэ?
-Эхний ээлжийг есдүгээр сарын 15 гэхэд дулаанаар хангах төлөвлөгөөтэй байгаа. Бүрэн хэмжээгээрээ арванхоёрдугаар сард ашиглалтад орно. Ингэснээр 20 мянган өрх болон дахин төлөвлөлтийн дагуу баригдах орон сууцны дулааныг хангах бүрэн боломжтой болж байгаа.
Б.Ширнэн
0 Сэтгэгдэл























