Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Болдбаатар: Улсын дугаарыг орон нутгийн харьяалал харгалзахгүй олгох санал оруулсан

Автотээврийн үндэсний төвийн захирал, НИТХ-ын төлөөлөгч, Монгол Улсын зөвлөх инженер Т.Болдбаатартай ярилцлаа.

-Автотээврийн үндэс­ний төв маань ямар үүрэг, чиглэлтэй юм бэ. Эндээс хоёулаа яриагаа эхэлье?
-Манай байгууллага улс, хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээврийн үйлчилгээг зохицуулах, зо­хион байгуулах, тээврийн хэрэг­сэлд техникийн хя­налтын үзлэг хийнэ. Мөн нийслэл болон орон нутагт тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтлөх, автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох, улс, хот хооронд ачаа, зорчигч тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний байршлыг тогтоож, шуурхай зохицуулалтаар хангах үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байна.

-Жилд манай улс хэчнээн тээврийн хэрэгсэл импортоор авдаг вэ?
-Импортын тээврийн хэрэгслийн бүртгэлийг Зам, тээврийн яам хийдэг. Жилд дунджаар 60 мянга гаруй тээврийн хэрэгсэл шинээр бүртгэлд хамрагддаг судалгаа бий. Манай үндэсний төвийн хувьд нийслэл болон орон нутагт тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтөлж байна. Өнгөрсөн онд 100 гаруй мянган тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн  хийсэн.

-Бүртгэлийг хоёр байгууллага хийж байгаа. Заавал хоёр байгууллага хийх шаардлага бий юү. Хууль, журмаараа тийм зохицуулалттай юм уу?
-Заавал хоёр байгууллага хийх шаардлагагүй. Авто­тээврийн газар импортын тээврийн хэрэгслийн бүртгэл хийж байсан. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж зарим агентлагийг татан буулгахад Автотээврийн газрын үйл ажиллагаа нь Зам, тээврийн яаманд шилжсэн. Харин яам зарим үйл ажиллагааг нь манай үндэсний төвд шилжүүлсэн. Бүртгэлийн хувьд хуулиараа яамны харьяа байгууллага хийх ёстой.

-Сүүлийн үед улсын дугаарыг өөрчилж хот, орон нутгийн харьяалалгүй болгож солих талаар хэв­лэл, мэдээллийн хэрэгс­лээр их ярьж, бичих боллоо. Улсын дугаарыг заавал солих шаардлага, ач холбогдол нь юу вэ?
-Тээврийн хэрэгслийн улсын дугаар бол тухайн тээврийн хэрэгсэлд олгож байгаа бүртгэлийн дугаар. Давхардуулж олгохгүй байх ёстой. Бусад улс оронд ч ялгаагүй. Дугаарын бүтэц ихэвчлэн үсэг, тооноос бүрддэг. Манай улсад авто­машинд олгож байгаа улсын дугаар гурван үсэг, дөрвөн тооноос бүрддэг. Одоо 80 гаруй сериэс дугаар  олгогдож байгаа нь 800 гаруй мянган автомашиныг бүртгэж, улсын дугаар олгох боломжтой гэсэн үг. Өнөөдөр манай улсад  500 гаруй мянган автомашин бүртгэлтэй. Харин хот, орон нутгийн харьяалалгүй болгох хэрэгтэй.

-Сүүлийн үед иргэд авто­машин худалдах, худал­даж авах нь ихэсч бай­на. Автомашины  шил­жилт хөдөлгөөн хот,  хө­дөөгийн хооронд хэр их хийж байгаа вэ?
-Энэ шилжилт хөдөлгөөн­тэй уялдаж, үргүй зардал их гарч байна. Тухайлбал,  2013 онд шилжилт хөдөлгөөний улмаас 30 гаруй мянган улсын дугаар солигдож, 600 орчим сая төгрөгийн үргүй зардал гарч. Манай улсад ашиглаж байгаа авто­тээврийн хэрэгслийн улсын дугаар орон нутгийн харьяалал заадаг байсан ч өнөөдөр ойлгомжгүй болоод байна. УБ серийн дугаартай байсан бол одоо УН серийн дугаар олгож байна. Үүнээс гадна УБ болон УН серийн дугаартай автотээврийн хэрэгсэл орон нутагт өнгөрсөн оны судалгаагаар 50 мянга орчим, бусад аймгийн дугаартай автотээврийн хэрэгсэл 5000 орчим байна. Эзэмшигчид нь Улаанбаатар хотын гэх дугаарыг орон нутгийн дугаараар солих сонирхолгүй. Тухайн авто­тээв­рийн хэрэгслийг хэн ч жолоодож болохоор зохи­цуулсан тул харьяаллын дагуу улсын дугаар солихгүй ашиг­лах боломжтой. Эдгээр автотээврийн хэрэгсэл тухайн байгаа орон нутагт бүртгэл­гүй. Орон нутгийн харьяал­лаар татвар төлдөг учраас бүртгэлгүй  автотээврийн хэрэгслээс татвар авах бо­ломж­гүй. Ер нь, орон ну­тагт олон серийн дугаартай автотээв­рийн хэрэгсэл ашиглаж байгаагаас харахад улсын дугаараар харьяалал тогтоож бүртгэдэг үйл ажиллагаа ач холбогдлоо алдаж. Манай улсад мөрдөж байгаа журмаар автотээврийн хэрэгслийн арал, бүхээг, хөдөлгүүр, өнгийг засвар хийсний дараа өөрчлөх боломжтой тул тээврийн хэрэгслийн бүртгэлийн үндсэн мэдээлэлд өөрчлөлт ордог. Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийж байгаа автотээврийн хэрэгслийн улсын дугаар орон нутгийн харьяаллаар байнга солигддог. Иймд бүртгэл мэдээллийн боди­той сан үүсгэхийн тулд авто­тээврийн хэрэгслийг  бүртгэх­дээ регистрийн дугаар ол­гох шаардлагатай. Тийм регист­рийн дугаар одоо мөрдөж бай­гаа стандартын дагуу ол­гож буй улсын дугаар байж болно. Автотээврийн хэрэгс­лийн дугаар орон нутгийн харьяаллыг илэр­хийлдэггүй байвал түүнийг солих шаардлага гарахгүй, нэг тээврийн хэрэгсэл нэг дугаартай байх боломж бүрдэх юм. Улсын дугаарыг солихгүй байснаар авто­тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн сан ч бодитой болно.
Одоо мөрдөж буй стан­дартыг өөрчлөхгүйгээр авто­тээврийн хэрэгсэлд олгож бай­гаа улсын дугаарыг орон нутгийн харьяалал хар­гал­захгүй олгодог болгох, орон нутгийн харьяаллаар дугаарыг солихгүй байх, автотээврийн хэрэгслийг эзэмшигчийн оршин буй хаягаар бүртгэж байх саналтай байна. Ингэж бүртгэлийн үйл ажиллагааг бага боловч боловсронгуй  болгоход ямар нэгэн нэмэгдэл хөрөнгө шаардахгүйгээс гадна одоо мөрдөж байгаа хуульд өөрчлөлт оруулахгүй. Харин үргүй зардал багасч, үйлчилгээ хөнгөн шуурхай болох байх гэж бодож байна.

-Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хя­налт тавих үүрэг нь та­най байгууллагад бий. Энэ үүргээ биелүүлж ажил­лахад оношилгооны газ­рууд хэр хүрэлцээтэй бай­на вэ?
-Манай  үндэсний төв Улаан­баатар хот болон 21 ай­магт техникийн хяналтын үзлэгийг 25 суурин төв болон зөөврийн тоног төхөө­рөмжөөр тоноглосон 24  автомашинаар явуулын хэл­бэ­рээр жилийн турш хийж байна.  Өнгөрсөн онд улсын хэмжээнд 428 мянга, үүнээс Улаанбаатар хотод 230 мянга, орон нутагт 198 мянган тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хий­сэн. Улаанбаатар хотын есөн шугам бүхий дөрвөн техникийн хяналтын үзлэгийн төв жилийн турш буюу  355, өдөрт дунджаар 11 цаг ажиллаж 1000-1500, жилд 350-500 мянган  тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх хүчин чадалтай. Өнгөрсөн онд нийслэлд 230 мянган тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт орсон бөгөөд жилд дунджаар 40 орчим мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэж байна. Харин энэ онд 270 мянган тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдах тооцоо гарсан. Улаанбаатар хотын техникийн хяналтын үзлэгийн төвүүдийн хүчин чадлын 70 хүрэхгүй хувийг ашиглаж байна. Одоо тус үндэсний төвд хоёр шугам бүхий техникийн хяналтын үзлэ­гийн төв байгуулах тоног төхөөрөмж бий. 2015 онд техникийн хяналтын үзлэ­­гийн төв байгуулахаар ажил­лаж байна. Иймд 4-5 жилийн хугацаанд техникийн хяналтын үзлэгийн төв шинээр нэмж ажиллуулах шаардлагагүй гэж үзэж байна.

-Ам.долларын ханш­наас шалтгаалж бүх бараа, ажил үйл­чилгээний үнэ өсч байна. Оно­шил­гоо­ны төлбөр нэмэгдсэн үү?
-Ер нь, техникийн хяналтын үйл ажиллагаа бол тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд төрөөс тавьж байгаа хяналт, ашгийн бус үйлчилгээ. Тийм учраас төлбөрийн хэмжээг нэмэх шаардлагагүй. Манай бай­гуул­лагын үйл ажиллагаа хэ­вийн явж байгаа.

-Төрийн өмчит үйлд­вэрийн газрын захир­луу­дын зардал өндөр бай­гааг ТӨХ-ноос ч хэлээд бай­гаа. Таны хувьд жилд хэч­нээн удаа гадаадад томи­лолтоор ажиллаж байна?
-Төрийн өмчит үйлд­вэ­рийн газрын захирлууд гэхээр л төрийн мөнгөөр га­даадад байнга зугаалдаг гэсэн ойлголт иргэдэд байдаг юм шиг байна лээ. Одоо тэгж гадаадад зугаалдаг нь энэ Засгийн үед цэгцэрсэн байх. Миний хувьд өнгөрөгч  онд төрийн зардлаар нэг ч удаа гадагшаа явсангүй, явах ажил байсан уу гэвэл байсан. Гэхдээ эндээ Монголдоо хийх ажил нь илүү их, бас чухал байлаа.

-Та Нийслэлийн иргэ­дийн хуралд Сонгино­хайр­хан дүүргийн иргэдийг төлөөлөн ажиллаж байгаа. Нийслэлийн иргэдийн хур­лаас ойрын хугацаанд та­най дүүрэгт хийх томоохон ажлууд юу байна?
-Миний хувьд Сонгино­хайр­хан дүүргийн 12, 13, 14, 15, 16, 17, 30, 31 дүгээр хорооны 33 мянга гаруй сонгогчоос Нийслэлийн иргэ­дийн хуралд сонгогдсон. Өнгөр­сөн хугацаанд сонгогд­сон тойрогтоо зориулан нийслэлийн төсөвт хоёр тэрбум гаруй төгрөг суулган, оршин суугчдын байрны дээвэр болон лифт засвар, хүүхдийн тоглоомын тал­байн тохижилт, байрны дундах замын засвар зэрэг ажил хийж эхэлсэн. Манай дүүргийн хувьд нийслэлээс том төслүүд хэрэгжиж эхлэ­хээр төлөвлөөд байгаа. Мэдээж гэр хорооллын дахин төлөв­лөлт жинхэнэ утгаараа хэрэг­жиж эхэллээ. Мөн манай дүү­рэгт хотын хурал, хотын захиргаа тэр чигээрээ нүүж ирэхээр төлөвлөн бүтээн бай­гуулалтын ажил энэ хав­раас эхлэх гэж байна. Бас Сон­гинохайрхан уулынхаа бэлд “Авто худалдааны  цог­цол­бор” барьж байгуу­ла­хаар Нийслэлийн иргэдийн хур­лаас төлөвлөсөн. Хотын хөгжил, хотын төв манай дүүрэг рүү ирнэ гэдэгт би итгэлтэй байна.
0 Сэтгэгдэл
z
neg ih ach holbogdolgui ajil bnaa ardchilsan niigemd yuga hiinuu ymar dugaaraa avnuu sonirholooro l bval zugeer ene bunhee hynaj chadahgui bga bha uuniig nariin hyndag programuud bga aldaa garahgui bank bur narin hyndagtai adil bolno tegvel olonhun ajilgui bolno do tuunees aigaad hodlohgui bga da chadvar gej ene de
idehees uur yum setgehgui iim muusain yumnuudiig halaachee
iim mongo hiih gesen lalaruudiig turuus zailuulaache
oor heregtei ym hiigee chee
бүр л учир замбараагаа алдах байхдаа одоо яана даа, дундаас нь хэдэн хүн хөлжих л юм биз дээ
Болдбаатар гуай Та нарт үүнээс өөр хийх ажил алга уу. Байнга л бужигнуулж дундаас нь хожиж, нэгэндээ бизнес олж өгч. ард түмнийг мөлжиж байдгаа боливол яасан юм бэ.
Хамгийн их уншсан